Сар шинийн баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Зах худалдааны төвүүд үндэсний хувцас гоёлоо хэдийнэ дэлгэсэн байна.
Идэр гурван есийн жавар тачигнаж байгаа ч эд бараагаа биедээ тааруулахаар гадуур хувцсаа тайлах чийрэг хүмүүс “Нарантуул”-ын ил гудамжийг “нэгжинэ”. Таарсангүй дээ, өнгө нь зохисонгүй дээ гэх хүмүүсийн аялал үргэлжилж байхад, сэтгэлд нийцтэй дээлээ даруй худалдаж аваад гарч байгаа хүмүүс ч байна.
Худалдаа эрхлэгчдийн хэлж буйгаар иргэдийн худалдан авах чадвар муу байгаа аж. Мөн “Өнгөрсөн жилийн өдийд зах хөлд дарагдаж байсан. Барааны үнэ нэмээгүй. Сүүлийн гурван жил энэ үнээр зарж байна. Эдийн засаг муу байгаа нь илт байна” гэж тэд ярилаа.
Төвлөрсөн худалдааны төвүүд болон, зарим салоны урласан үндэсний дээл бусад хувцасны үнийн мэдээллийг сурвалжилснаа хүргэж байна. “Нарантуул”, “Хархорин” захуудад толгойн гоёлоос гутал хүртэлх бүх төрлийн хувцасны сонголт их байсан бол салонуудаас зөвхөн дээл, хантааз, торгон цамц сонгох боломжтой байна.