Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин энэ сарын 4-9-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Өнөөдөр /2025.09.05/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэтт нарыг албан ёсоор угтан авлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн албаны хүмүүс болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, Олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчилж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Дараа нь Амбан захирагч Саманта Мостин Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.