Байгалийн түүхийн музейд Соёлын бүтээлч сар 2024-ийн хүрээнд "Далай тэнгисийн сээр нуруугүйтэн" үзэсгэлэнг дэлгэжээ.
Байгалийн түүхийн музейн түр үзэсгэлэнгийн танхимд далай, тэнгисийн сээр нуруугүйтэн сэдэвт үзэсгэлэнд 350 гаруй амьтны төрөл зүйлийг нэг дор үзэж, сонирхох боломжтой.
Мөн хүүхэд, багачуудад зориулсан далай тэнгисийн амьтдын талаар өгүүлэх сонирхолтой боловсролын хөтөлбөр хэрэгжинэ. Үзэсгэлэн энэ сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ хэмээн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.