Хорвоогийн бүх зүйлс найрлагаас бүрэлддэг үү? Сэтгэлийн өнгийг найрлагаар илэрхийлж болдог уу? Их хотын хөл үймээн дунд бид бүхэн сэтгэлийн өнгөө алдахдаа өдөр бүр өөрийн өнгөөр гэрэлтэх цаг хугацааг ч мартдаг. Гэтэл амьдрал бид бүхэнд найруулгыг зааж өгдөг болов уу? Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, МУЭ-ийн шагналт зураач Нямын Адъяабазар “Composition” үзэсгэлэн өнгөрсөн онд Монголын анхны виртуал болон биет хосолсон Монарти уран зургийн галерейд нээлтээ хийсэн юм. Үзэгчдийг өөрийн ертөнц рүү хөтөлж, тэднийг зургийн нэг хэсэг мэт сэтгэгдэл төрүүлж чаддаг, Монголд кубизм хэмээх сонин содон урлагийн урсгалыг үндэслэгчдийн нэг бол Н.Адъяабазар зураач юм.
Та бүхэн уран зургийн зохиомж найруулгаар дамжуулан өөрийн сэтгэлийн өнгийг таних боломжийг энэхүү үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд олгохдоо яг л өнгө өнгөөр солонгорох намрыг санагдуулна.
Зураачийн өдөр тутамдаа хэрэглэгдэх будаг бийр, шүдний оо зэргийг бүтээлийнхээ тодотгол болгон зохиомжилж ассамбляж болгохдоо өмнө зурсан зургийнхаа деталь хэсгийн хэвлэлийг зарим нэг хэсэгтээ давхар оруулж өгсөн байна.
Уран зургийн найруулга гэдэг нь бүтээлийн янз бүрийн элементүүдийг нэгтгэх, зохион байгуулах арга юм. Ерөнхийдөө урлагийн бүтээлийн гол сэдвүүд болон тэдгээр нь бие биетэйгээ хэрхэн уялдаж, сүүдэр хүртэл аливаа зүйлстэй хэрхэн уялдаж байгааг илэрхийлдэг. Зохиомж бол тухайн уран бүтээлчээс асар их ур чадварыг шаардаад зогсохгүй зөн совингийн мэдрэмжийг шаарддаг. Зураач уран бүтээлийнхээ найруулгыг сонгохдоо бүрэн эрх чөлөөтэй болдог.
Энэхүү үзэсгэлэнгээс та хөгжмийн нотуудыг мэдрэх болно. Дуу өөрийн гэсэн бүтэцтэй байдаг шиг уран зургийн найрлага, зохиомж дуу хоолойг ургуулан мэдэрч болно. Уламжлалт найруулгын дүрмийг эвдэж, зотон даавуугаа будгаар цацаж объект, субьектуудын зохион байгуулалтаас гадна агаартай өнгийн тоглолтууд, хэлбэрийн тэнцвэрийг гаргасан байна.
Зураачийн өдөр тутамдаа хэрэглэгдэх будаг бийр, шүдний оо зэргийг бүтээлийнхээ тодотгол болгон зохиомжилж ассамбляж /assemblagе-цуглуулга цогц нэгдэл/ болгохдоо өмнө зурсан зургийнхаа деталь хэсгийн хэвлэлийг зарим нэг хэсэгтээ давхар оруулж өгсөн байна. Абстракт уран зургийн өнгө тоглолт бичилттэй хэдий ч кубист арга барилын үндсэн дүрс болох куб гурвалжин дүрсүүдийг зарим нэг хэсэгт таталсан нь зураачийн үндсэн арга барилыг харуулж байна.
Энэхүү үзэсгэлэнгийн онцлог бүтээлээс танилцуулъя.
“Composition 40”
Хэмжээ: 25х25
Материал: Холимог техник
Он: 2022
Н.Адъяабазар зураач кубист арга барилаа эвдэж реди мейд, ассембляж, поп арт, контемпорари арга барилыг өөрийн уран бvтээлдээ ашигласан нь “Composition” үзэсгэлэнгийн онцлог болж байгаа юм. Түүний “Composition 40” бүтээлд хүний амьдралын тойргийг тэр дундаа хүний мэдрэмжийг тойрог хэлбэрт оруулан бүтээсэн байна. Дээрээс нь харж буй мэт энэ тойрогт хүний өдөр тутамдаа хэрэглэгдэх ахуйн хэрэглэлүүд хүний ердийн амьдралыг үзүүлсэн мэт боловч уран бүтээлч нэлээд бодож боловсруулж өрсөн нь харагдана.
Autumn morning
Хэмжээ: 125х170
Материал: Зотон тос
Он: 2022
Шар, ногоон, бор, улаан өнгө өнгөөр ялгарах байшингууд тайван амгалан боловч оршин суугаа бүхний сэтгэл дэх бодол жаргал, инээмсэглэл бүхний өгүүлэмжийг та энэхүү бүтээлээс мэдрэх болно. Минут, цаг, өдрөөр өнгөрч буй сар, жил, он цаг хугацаа бидний анзаараагүй өнгөрүүлдэг агшин бүр нар мандахад итгэл найдвар болон ирдгийг зураач бидэнд сануулахыг хүсжээ.
Сая сая сарнай
Материал: Зотон тос
Он: 2022
Хайр дурлалын бэлгэдэл болсон улаан сарнай
Улаан өнгөөрөө зүрх сэтгэлийг тань татна.
Та сая сая сарнай дууны түүхийг сонсож байсан уу? Нико Пиросмани бол уран зургийг бие даан суралцсан примитивист зураач юм. 1900 оноос эхлэн уран зураг зурж эхэлсэн тэрээр ажил хайн нүүж очсон Тифлис хотод хачин хүн хэмээх хочтой болж байсан гэдэг. Нико зураач эмэгтэй хүн, цэцэг хоёрыг ихэд хайрладаг байжээ. Халаасанд нь зоос байхгүй ч хүн бүхнийг тэрээр хүндэлж сайхан сэтгэлээр ханддаг байв. Хэсэг хугацаанд кондуктор хийхдээ зорчигчдыг үнэ төлбөргүй суулгасаар ажлаасаа халагдаж, найзтайгаа хамтран сүүний дэлгүүр ажиллуулж эхлэхдээ сүү авах боломжгүй бүх хүмүүст зээлээр тараадаг сайхан сэтгэлт нэгэн. Түүний бизнесийн хамтрагч Никод дэлгүүр дээр гарч ирээгүй өдөр бүр нь нэг рубль өгдөг байжээ.
Нэгэн удаа Францын жүжигчин, үзэсгэлэнт Маргерит де Севр аялан тоглолтоор Тифлис хотод ирсэн байна. Жүжигчин бүсгүйн үзүүлбэрийг Пиросмани хараад “Эмэгтэй хүн биш, нандин авдар дээрх сувд” хэмээн гайхширч анхны харцаар гүн гүнзгий дурлажээ. Даанч ядуу зураачийг бүсгүй тоосонгүй. Хөөрхий зураач Нико цөхрөнгөө барсан үйлдэл хийхээр дэлгүүр, уран зургуудаа зарж мөнгөөрөө гайхалтай олон янзын сарнай цэцэг худалдан авч, бүсгүйн зочид буудлын үүдэнд илгээв. Буудлын урд талын гудамжаар дүүрэн голт борын цэцэг, цээнэ цэцэг, сараана, сарнай зэрэг асар том баглааг хараад гайхсан жүжигчин бүсгүй зураачтай уулзан уруул дээр нь үнсэв. Энэ бол тэдний анхны бөгөөд сүүлчийн үнсэлт байлаа. Удалгүй Франц эмэгтэй хотыг үүрд орхижээ. Нико Пиросмани хувь заяа гунигтайгаар үргэлжилж ядуурсан тэрээр 51 насандаа өөд болсон гэдэг.
Түүний “Жүжигчин бүсгүй Маргарита” хэмээх алдарт зураг нь Луврын музейд хадгалагддаг бөгөөд энэ түүхээс сэдэвлэн Констанин Паустовский, Андрей Вознесенский нар “Сая сая сарнай” дууг бүтээж Алла Пугачева амилуулснаар дэлхийд түгжээ. Энэхүү түүхээс сэдэвлэн Н.Адъяабазар зураач “Сая сая сарнай” бүтээлийг амилуулсан байна.