Өчигдөр буюу 2025 оны 9-р сарын 24-нд Тайландын Бангкок хотын төвд, авто зам дээр газар нурж, том нүх бий болжээ.
Нүхний гүн нь 50 метр, талбай нь ойролцоогоор 900 квадрат метр (30м×30м орчим) байж магадгүй гэж таамаглагдаж байна.
Ослын улмаас тээврийн хэрэгслүүд, цахилгааны шугам сүлжээ, усны хоолой зэрэг дэд бүтэц гэмтэж, цахилгаан болон усны хангамж, хөдөлгөөний замд огцом түгжрэл үүссэн байна. Ойролцоох зарим газрын үйл ажиллагааг түр зогсоосон бөгөөд оршин суугчид, иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.
Нүх үүссэн шалтгаан нь олон өдөр бороо орсон, метроны барилга, усны хоолойн алдаа, мөн их хэмжээний борооны нөлөө зэрэг олон хүчин зүйл хосолсонтой холбоотой гэж таамаглаж байна. Засвар, аюулгүй байдлыг хангах ажил эхэлсэн ба зарим мэдээллээр засварын ажилд ойролцоогоор нэг жил шаардагдаж болзошгүй байна.
Аз болоход энэ ослоор хэн нэгний амь нас эрсдээгүй гэж албаныхан мэдээлжээ.
Эх сурвалж: AP