Эрүүгийн цагдаагийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан 70 төрлийн түүх, соёлын дурсгалт зүйлийг багтаасан "Аврагдсан өв" үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд өнөөдрөөс /2024.09.25/ нээлээ.
Хоёр жилийн хугацаанд Хүннү гүрний үеэс Богд хаант Монгол Улс хүртэлх он цагийг хамаарах 1751 ширхэг түүх, соёлын үнэт зүйлийг алдагдахаас сэргийлж, гэмт хэргийн эд мөрийн баримтаар хураан авч, холбогдох эрх бүхий байгууллагуудад шилжүүлээд байна.
Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажил зөвхөн цагдаагийн албаны ажил биш, соёлын өвийг хадгалж хамгаалж олон нийтэд таниулах нь бүх байгууллагын өмнө хүлээсэн үүрэг.
Эрүүгийн цагдаагийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг “Аврагдсан өв” хэмээн нэрийдсэн нь ч утга учиртай. Цагдаагийн ажилтнуудын амь өрсөн цаг наргүй ажиллаж олсон түүх, соёлын дурсгалт зүйлсүүд ямар их үнэ цэнтэйг үзэсгэлэнгээр дамжуулан олон нийтэд хүргэхийг зорьсон гэлээ.
"Аврагдсан өв” үзэсгэлэн энэ сарын 29-ний өдрийг хүртэл дэлгэгдэх бөгөөд түүх, соёлын дурсгалт зүйлсийг он цагийн дарааллаар түүвэрлэн тус албанаас каталог хэвлүүлсэн аж.