Энэ долоо хоногт зарим хүмүүс таны дургүйг хүргэж, нэг талаар сорьж байсан ч тэднийг үзэн ядахын оронд ямар нэг байдлаар амьдралын хичээл зааж байгаа хэмээн хүлээн ав. Амьдралаас хүссэн бүх зүйлийг авах гэх нь эсрэгээрээ байж болох талтай гэдгийг анхаар. Таны сэтгэлзүйн байдлаас голлон хамаарах болно. Ул суурьтай судалгаа нь өвөрмөц арга барил гаргаж ирнэ. Хийж буй ажлаар дамжиж танд гайхалтай сайхан боломж ирнэ. Таны чадварыг сорих олон даваа тулгарна. Таны бусадтай харьцах харилцаанд хязгаарлагдмал байдал илэрнэ. Зарим хүмүүс эргэн тойрныхондоо үл итгэж эсвэл өөрөө бусадтай чин сэтгэлээсээ бус харьцана. Зөн билэг, төсөөлөх чадвар өснө. Таны бүтээлч чиг хандлага нэмэгдэнэ. Ямар нэг шинэлэг үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөнө. Мөн зайлшгүй тэмдэглэхээр том амжилтад хүрч магадгүй. Олныг хамарсан үйл ажиллагаа эсвэл баяр ёслол зохион байгуулах бол гарах үр дүнд нь та сэтгэл хангалуун байх болно. Долоо хоногийн сүүл рүү амар тайван өөртөө итгэлтэй байхыг хичээх хэрэгтэй үе. Чөлөөтэй сэтгэн бодох чадвар тань ажил хэргийн боломж бололцоог өсгөнө. Шинэ ажил, албан тушаал өөрчлөлт, цалингийн өсөлт хайж байгаа хүмүүст ашигтай цаг ирнэ. Богино хугацааны курс, хэрэгтэй сургалтад суухаа бүү хойшлуул. Шинийг бий болгох бүтээлч нөөц бололцоогоо ашиглан өөрийгөө идэвхжүүл. Хайр дурлалын харилцаа таны хувьд нэгэн төрлийн сорилт байх болно. Хэрвээ нэгэн хэвийн зүйлсээс уйдаж эхэлсэн бол хайртай хүндээ зориулж ямар нэгэн онцгой зүйлийг хий. Үр дүн нь таныг илүү аз жаргалтай болгох болно. Таны сэтгэл татам байдал тодорно. Бусадтай нөхөрсөг байхыг хичээ. Таны урмыг хугалж, сэтгэлийг чинь гонсойлгож байсан хүмүүстэй ярилцаад үзээрэй. Магадгүй та харилцаандаа асуудалтай байгаа хүмүүсийг эвлэрүүлэхэд оролцож ч болох юм. Хүмүүс танд татагдах болно.
Энэ долоо хоногт мэдлэг боловсролоо сайжруулах хүсэл зорилго өргөжнө. Таны төрөлхийн ажил хэрэгч чанар их үүрэг гүйцэтгэнэ. Мөн эелдэг нөхөрсөг зан хүмүүстэй харилцах үед их хэрэг болно. Зарим асуудал таны хэт өөрийгөө гэсэн байдлаас ч болсон байж магад. Үүнийг шууд хүлээн зөвшөөрөхөд хэцүү байж магадгүй ч аливааг хийхээсээ илүү ярьдаг зангаа хаях хэрэгтэй. Уран бүтээлч хүмүүст авхаалжтай байх нь ашиг тус авчирна. Төр засгийн болон олон нийтийн байгууллагад хандахад сайн. Гэвч аар саархан юманд бүү хэт баярла. Од эрхэс хичээл зүтгэлийг онцолж байна. Та энэ нөлөөллийг ашиглаж, ажлын сайн боломжийг атгаарай. Өөртөө ноогдсон төсөл болон үүрэг хариуцлагаа гүйцээ. Хэн нэгэн танд саад хийхийг оролдож магадгүй. Энэ нь та тэднийг хангалттай сайн таниагүйн илрэл тул бусдыг хүндлэхийг зөвлөж байна. Тулгарсан бэрхшээлийг шийдвэрлэж чадахгүй удсан бол цаг алдалгүй одоо л шийдэх хэрэгтэй. Хойшлуулж эсвэл тойрч зугтаалаа гээд таны асуудал хэвээр л үлдэнэ. Хэрвээ ямар нэг зүйл танд таалагдахгүй бол энэ тухай шууд хэлэхээс битгий нэрэлх. Цагийг дэмий өнгөрүүлэлгүй, бусад хүмүүстэй сайн хамтарч ажиллавал илүү их зүйлийг амжилттай хийж дуусгана. Долоо хоногийн сүүл рүү ихэнх гэрээ хэлэлцээрүүд саадгүй бүтнэ. Хэлсэн амандаа хүрч чадахгүй байдалд хүргэх амлалт өгөх явдал гаргаж болохгүй. Хэрэв та томоохон худалдаа хийхийг хүсэж байгаа бол эхлээд хэрэгтэй гэсэн зүйлсээ сайн бод. Хөрөнгө оруулалттай холбоотой асуудалд өөрөө шийдвэр гарга. Түнштэйгээ сайн ойлголцох юм бол таны хувьд шаардлага хангасан, төсөв орлогод тань нийцсэн зүйлийг олох болно. Оюун санааны чадамж тань хайж байсан зүйлийг танд өгөх болно. Нэгэн хэвийн дадал болсон уйтгартай ажлуудаа орхиж амрахыг хүснэ. Гэсэн ч ажил төрлөө хэвийн үргэлжлүүлэх хүслээр өөрийгөө цэнэглэ. Хайр дурлалын харилцаа сайхан байвал таны өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Хосуудын хооронд итгэлцэл маш чухал байр суурь эзлэх боловч эргэлзэх гэнэтийн асуудал гарч ирж болох юм. Хайртай хүмүүс бүгдийг илэн далангүй, сайтар ярилц.
Энэ долоо хоногт томоохон хэмжээний үйл ажиллагаанд их цаг зарцуулах бололтой. Таны авьяас чадварыг од эрхэс тэтгэнэ. Хурал зөвөлгөөнд оролцох, ажил хэргийн уулзалт зохион байгуулах зэргийг амжилттай хийж, сэтгэл хангалуун байна. Ажлын зорилго болон тааламжтай нөхцөл байдал таны уран сэтгэмжийг нэмж, цаашид сонирхолтой сэдвээр судалгаа хийхэд зоригжуулна. Таны эрч хүч өсөж, бүтээлч сэтгэхүй сайжрах болно. Хүсэж байсан зээл тусламжаа авах боломж гарч болох тул ашигтай саналыг алдахгүй байхыг хичээ. Худалдаа наймаанаас орлого олох боломж нэмэгдэнэ. Гэхдээ хэтэрхий биеэ тоосноос болж бусдыг үл хүндлэх байдал гаргаж болзошгүй. Таны аливаа нөхцөл байдлыг урьдчилан тооцоолох чадвар тань хэрэг болох бололтой. Мөн танд хөрөнгийн зах зээлд дээр ажиллах тодорхой хэмжээний туршлага байсан ч хамаагүй хувьцаа худалдаж авахаасаа өмнө мэргэжлийн брокер дилерүүдээс зөвлөгөө ав. Хачин үйлдэл харах, хатуу үг сонсох магадлалтай тул биеэ барих хэрэгтэй болно. Зөрүүдлэх хүсэл тун хүчтэй байж болзошгүй тул сэрэмжтэй бай. Долоо хоногийн сүүл рүү тайван байдлаа хадгалж аль болох хэрүүл маргаанаас зайлсхий. Эс бөгөөс та буруутан болох магадлал өндөр байна. Хов жив хэл аманд орохгүйг хичээ. Шөнө оройн цагаар гадуур сэлгүүцэх наргиж цэнгэх хэрэггүй. Танихгүй хүмүүстэй харьцах нь тийм ч зохистой байхгүй бололтой. Гэр бүлийхэн бие биеэ тусалж дэмжин, хамтдаа зүтгэх нь гайхалтай үр дүнг бий болгоно. Нэгэндээ итгэж найдаж сурснаар бусдад итгэх итгэлээ эргүүлж олж авна. Ойр дотны хүмүүс тань халамж анхаарал шаардаад байгаа мэт санагдаж болох юм. Өөрийгөө тодорхой илэрхийл. Өөрийн мэдэрч буй зүйлийн талаар ярилцаж, хоорондын харилцааныхаа талаар нухацтай авч хэлэлцэх хэрэгтэй. Гэр бүл, ойр дотныхныгоо хамгаалж, тэдэнд урам зориг өгөх цаг үе ирээд байна.
Энэ долоо хоногт төлөвлөж байсан зүйлдээ өөрийн бодож байснаас ч илүү хүч чармайлт, цаг заваа зориулах хэрэгтэй бололтой. Өөрийн боломжид шүүмжлэлтэй ханд. Цалин орлого нэмэгдэх бөгөөд бага багаар өр төлбөрөө төл. Гэхдээ цаасан дээр таны цалин өндөр байх боловч хэрэгцээт орлого тийм ч их байхгүй бололтой. Өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх зоригтой алхам хий. Их хэмжээний эерэг уур амьсгал зонхилох тул өөртөө итгэлтэй байдал дээшилнэ. Энэ бүхнийг үр бүтээлтэй ашигла. Хүссэн зүйлээ хийх боломжийг ашигла. Ихэнх цагаа үр ашигтай зарцуулах шаардлага нэмэгдэнэ. Өнгөрсөнд болсон ярвигтай зүйлс дахин гарч ирэх болно. Та шударга байж чадах юм бол асуудлыг хэрхэн зохицуулж байгаагаа хараад өөрөө ч гайхах болно. Мөнгө болон хайр дурлалын асуудал тийм ч саадгүй явахгүй. Хувийн хэцүү төлөвлөгөө хурдан биелэхгүй ч та шантрахгүй бололтой. Аливаа асуудалд шууд арга хэмжээ авахдаа бэлэн бай. Хэдий ихэнх үйл явдал танаас шалтгаалахгүй ч илүү идэвхтэй байхад илүүдэхгүй гэж од эрхэс зөвлөж байна. Зарим уулзалтад болох зүйлд сэтгэл зүйн бэлтгэлтэй бай. Хайртай хүмүүстээ өгөөмөр энэрэнгүй сэтгэл гарга. Бусдын алдааг чадах чинээгээрээ уучлахыг хичээгээрэй. Олны хөл үймээнд автахгүй байх нь чухал үе. Долоо хоногийн сүүл рүү таатай үйл явдлууд тохиолдоно. Аливаа зүйлд шийдвэр гаргах, ямар нэгэн судалгаа хийх, чухал удирдамж гаргах зэрэг нь хялбар байна. Өндөр шаардлагатай, сайн үр дүн хэрэгтэй ажлыг хийхэд хурдан шаламгай, шаргуу зан чанар тань тусална. Мөн түүнээс гарах үр дүнд та бүхэн сэтгэл хангалуун байх болно. Эрүүл мэнддээ анхаарал тавихыг од эрхэс сануулж байна. Биеийн хүчний эрсдэлтэй ажил бүү хий. Боломж гарвал сонирхолтой газар тухтай амар. Танд хуучны найз нөхөдтэйгөө уулзах хүсэл төрнө. Сайхан дурсамж үлдээсэн сайн хүмүүс эерэг хандлага авчрах болно. Гэр бүлийнхэнтэйгээ хамт байж цагийг зугаатай өнгөрүүл. Ойрын хамаатан, ах дүүсийн уулзалт болох магадлалтай. Ойр дотнын хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхийг хүснэ. Ганц бие хүмүүс өөрийн зүрх сэтгэлээ чагнан, тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Гэхдээ хайр дурлал ойрхон ч байж мэднэ.
Энэ долоо хоногт хамт олонтойгоо нөхөрсөг дотно уур амьсгал бүрдүүл. Хэн нэгэнтэй тогтоосон харилцаагаа найз нөхдөдөө танилцуулах хэрэгтэй болно. Цагийг хөгжилтэй өнгөрүүл. Олныг хамарсан үйл ажиллагаа танд таатай байна. Од эрхсийн зарим нөлөө сөрөг хандлагыг өдөөх боловч таны эрч хүчийг унагаж чадахгүй. Хамтын ажиллагаатай холбоотой хэцүү саад бэрхшээлийг давж туулахад маш их анхаарах үе одоо тохиогоод байна. Таны мөнгө санхүү, бизнест сөргөөр нөлөөлөх асуудал бий болно. Үймээн шуугиантай байдал та бүхнээс өндөр хариуцлага, дэг журам шаардана. Болохгүй бүхнийг түр ч атугай мартаж, өөр сайхан хүсэл мөрөөдлөөр дотоод сэтгэлээ дүүргэ. Зөн совин од эрхсээс ирэх нөлөөллийг таны оюун ухаанд тайлахад туслана. Гэхдээ бодит амьдралаас хэт тасарч төсөөлөх хэрэггүй. Алдаа эндэгдэл гаргах, бусдын дургүйг хүргэх, санал зөрөлдөх гэх мэт асуудлууд үүсэх магадлалтай. Гэнэн итгэмтгий зан болон бусдын нөлөөнд амархан автах байдал гаргавал таныг зарчмаасаа цөөнгүй удаа ухрахад хүргэж мэднэ. Долоо хоногийн сүүл рүү хар энергитэй хүмүүсээс хол байж, зайгаа барьснаар та зөн билэг, совин мөрөөдлөө мэдэрч чадна. Үр дүнд нь илүү эрч хүчтэй нэгэн болж хувирах боломж бүрдэнэ. Асуудлаасаа ангижрах сайн арга нь тусалж болох хэн нэгнийг эргэн тойрноосоо олох байна. Та гэр бүлдээ зарцуулах хүчээ нөөцлөх хэрэгтэй. Учир нь таны сэтгэл санааны байдал гэр бүлийн уур амьсгалд шууд нөлөөтэй. Биеийн эрүүл мэндээ анхаарч, цэвэр агаарт идэвхтэй амрах зугаалах болон найз нөхөдтэйгөө харилцахад таатай байна. Архи тамхи, мансууруулах бодис болон муу зуршлаас хол бай. Өөртөө анхаарал хандуул. Таны талаар бусад хүмүүсийн ярьсан зүйлийг олж мэдэх нь сэтгэл санааг тавгүй болгож мэднэ. Сэтгэл санаа их хөдөлж магадгүй. Гэхдээ олныг хамарсан арга хэмжээ таны урам зоригийг сэргээх магадлалтай. Таагүй харилцааг удаан хугацаагаар үргэлжлүүлэхийг хүсэж байгаа эсэхдээ дотроо итгэлтэй байх хэрэгтэй. Хэрэгцээгүй болсон харилцаанаас зоригтой ангижрах нь амьдралд шинэ эрч хүчийг авчрах зөв арга зам байна.
Энэ долоо хоногт жижиг сажиг зүйлд анхаарлаа хандуулах эсвэл өөртөө хэт дурлаваас амжилт нүүр буруулна гэдгийг санаарай. Хуучин янаг амрагийн асуудал одоогийн амьдралд чинь нөлөөлж ч магадгүй. Та өөрийгөө зөв удирдахын тулд сэтгэл санааны байдал чухал бөгөөд хэрэгтэй үед нь буруугаа хүлээхэд тохиромжтой цаг үе. Зөв үлгэр дуурайллаас аз жаргалтай амьдралын эхлэл тавигдана. Биеийн эрч хүч сулхан байгааг та мэдэрнэ. Богино хугацаанд дуусгах ажил хэргүүдээ эхэлж хий. Гэр бүлийн хүрээнд болох чухал үйл явдалд зориулж их чармайлт гаргах нь төсвөөс илүү гарах бололтой байна. Хосууд хоорондын харьцаанд хямрал үүсгэх асуудлаас сэргийл. Тантай ойр дотно байдаг хүмүүсийн хоорондох харилцааны асуудал хяналтаас гарч болзошгүй. Маргаан гаргах гэж оролдсоны ч хэрэггүй. Өнгөрсөнд болсон үйл явдлын үндэс нь одоогийн үйл явдлыг буруугаар эргүүлж болзошгүй. Иймээс хуучин таагүй дурсамжаа үүрд март. Од эрхсийн нөлөө танд хамгийн үнэт зүйлээ эрхэмлэх чадварыг өгнө. Ахуй амьдралаа тэнцвэржүүлэх чухал нөхцөл бол өөрийн байр суурин дээр байх чадвар. Хэдийгээр та хичээл зүтгэлээ гаргахад бэлэн байгаа ч өдөр тутмын тогтсон нэг хэвийн байдлаас эрх чөлөөг эрхэмлэх бололтой. Долоо хоногийн сүүл рүү гэнэтийн учралд болгоомжтой хандаж, төвийг баримтал. Асуудал үүсвэл аль болох эвээр зохицох хэрэгтэй. Гэхдээ нээлттэй байж бодит байдлыг бүү орхи. Бодит байдлыг илүүд үзээрэй. Зарим хүслээ дураар байлгах нь өөрийгөө алдахад хүргэнэ. Амьдралын сайхан байдлыг энгийн зүйлээс ч мэдэрнэ. Сайхан мэдрэмж байх боловч сэтгэл хангалуун байхгүй. Бүтээлч авьяасаа бусдад таниулахаас битгий ич. Гэхдээ таны эргэн тойрон дахь хүмүүс маш мэдрэмтгий эмзэг болох болно. Та ч мөн нэлээд ойлгомжгүй байх тул найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ аль болох тайван харьцахыг хичээ. Найз нөхдийн харилцаанд үл ойлголцол гарч найз нартайгаа муудалцаж магадгүй. Хэрэв тэгвэл та сэтгэлээр унах болно. Хөгжилтэй зүйл төлөвлөсөн ч таны хүссэнээр тийм ч амархан бүтэхгүй бололтой.
Энэ долоо хоногт ямар ч нөхцөлд байсан анхаарлыг тань сонирхолтой үйл явдал татна. Таны төлөвлөгөөнд саад учруулах нуугдмал зүйлд сэтгэлээр унах хэрэггүй. Алс хэтийн зорилгоо биелүүлэхийн тулд амьдралын дэглэмээ шинэчил. Өөрийнхөө үүрэг хариуцлагыг мэдэрч, түүнийгээ аль болох биелүүлэхийг хичээ. Хэрвээ бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх гэж байгаа бол таны хичээл зүтгэлийн үр дүнд бүх ажил амжилттай бүтэх болно. Хол газар албан томилолт болон аяллаар явсан хүмүүс сонирхолтой шинэ зүйл олж мэднэ. Өөрийн мэдлэгийн цар хүрээг хэрхэн тэлж өөрчлөх талаар хүсэл сонирхол нэмэгдэнэ. Ямар ч зүйл тохиолдож байсан зөв хандлагыг сонго. Ингэснээр та тооцоолоогүй нөхцөл байдалд ч бэлэн байх болно. Нэр хүндтэй хүмүүс таалагдахгүй ажлаа өөрчлөх боломжтой. Долоо хоногийн сүүл рүү санхүүгийн хувьд эрсдэл гаргахгүй төлөвлөгөөг гаргаарай. Танд бүх үйлдэл тодорхой санагдсан ч бүх зүйл хяналтад байхын тулд болгоомжлох ёстой. Ихэнх хүмүүсийн хувьд амьдралынхаа хэв маягаа өөрчлөх хүсэл төрнө. Хувийн амьдрал наргиан цэнгээн дунд өнгөрч байгаа бол өөрчлөх хэрэгтэй болжээ. Эрүүл хооллох дэглэм зохиох, дасгал сургуулилалт хийх төлөвлөгөө гаргах зэргээр амьдралын хэв маягаа энэ цаг үед тохируул. Эрүүл мэндийн сайхан байдлаа дээшлүүлэхийн төлөө ялангуяа муу зуршил таны одоогийн амьдралын хэв маягийн нэг хэсэг бол түүнийгээ хаяхын төлөө ажилла. Багахан хэмжээний өөрчлөлт хийх, орон гэрээ засаж янзлах зэрэг нь маш сайхан байна. Хэдий төсвөө нарийн барихыг хүсэж байгаа ч санхүүгээ хэт чанга атгах гэсний хэрэггүй. Хайртай хүнтэйгээ арга эвээ олох хэрэгцээ гарч болзошгүй. Харин ганц бие хүмүүст өөрт тохирох хамтрагчаа хайх нь хөгжилтэй байх болно.
Энэ долоо хоногт од эрхсийн нөлөөллөөр таны бусдыг татах чадвар өндөр байна. Таны удирдан зохион байгуулах чадвар өндөрт байх юм бол бусад хүмүүс үүнийг чинь өндрөөр үнэлэх болно. Аливаа гэрээ хэлэлцээрт санаачилгатай оролц. Шинэ ажил хэрэгт оролцсоноор та илүү гүнзгий түвшинд очих ёстойгоо мэдэх болно. Таны амьдралд шинээр орж ирсэн хүмүүс шинэ санаа, сайхан төсөөлөл авчирна. Танд өмнөх ажлаа цагт нь дуусгах шаардлага байгаа ч дотоод хүсэл мөрөөдөл шинэ адал явдал хайхыг хүсэж байж магадгүй. Иймд зарим сонирхолгүй зүйлийг хойш нь тавь. Танд адал явдалтай үйл явдал таалагдана. Зөн билгээр олж авах боломжийг бүү алд. Харин эрүүл мэндээ сайн анхаар. Эмчийн жоргүй эм хэрэглэхээс болгоомжил. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Сэтгэл хөдлөлтэй үедээ хүнтэй үг сөргөлдөх нь хор уршиг авчирна. Ажлаа эмх цэгцэд нь оруулж, хаанаас эхлэх хэзээ дуусгахаа шийд. Зөв үйлдэл хийвэл таны нэр нөлөө ямар хурдан өсөхийг хараад гайхах болно. Олон нийтэд ил гарахыг хүссэн хүмүүс улс төрийн бүлэглэл эсвэл буяны байгууллагад нөлөөтэй болох алхам хий. Бусдад энэрэнгүй хүмүүнлэгийн чиглэлээр туслах нь танд сэтгэлийн таашаал авчирна. Долоо хоногийн сүүл рүү ч боломжийн ашигтай гэрээ хэлэлцээрт хувь нэмрээ оруулах болон эрх мэдэлтэй хүмүүстэй уулзах зэргээр өөрийн байр сууриа өсгөж болно. Гэхдээ ажил болон бизнесийн асуудал гарч ирэх дахиад нэг нөхцөл үүснэ. Та ажил олгогч аль эсвэл ажилчин байна уу хамаагүй ямартай ч ажлынхаа төлөө олон цагийг зарцуулах хэрэгтэй болно. Хэрвээ танд хангалттай их тусламж дэмжлэг үзүүлэхгүй мөн сэтгэл санааны хувьд хангалуун байхгүй байгаа бол одоогийн ажлаа солих талаар бодож үзэх хэрэгтэй. Ойлгомжгүй зөрчилтэй асуудал гарч болзошгүй байгаа ч та гол зүйлдээ анхаарлаа хандуулаарай. Ингэснээр та олны талархлыг хүртэх болно. Хайр дурлалын харилцаандаа анхаарал тавь. Хайртай хүнээ хэт их өөрийнхөөрөө байлгах гэж оролдох хэрэггүй. Мэдрэмтгий хүмүүс сэтгэл хөдөлгөсөн ном зохиолд хэт автах болно. Хайртай хүнтэйгээ хамт байх төлөвлөгөө зохиоход яг таарсан үе. Амрагийн харилцаанд хөнгөмсөг хандах нь хожим хор уршигтай байна.
Энэ долоо хоног авьяас чадвараа нээх тааламжтай цаг үе. Өөртөө итгэх итгэл болон өөрийгөө хүндэтгэх зан хүчтэй байх болно. Ихэнх хүмүүст тогтвортой хувийн харилцаа болон тогтсон цагийн хуваарь тааламжтай байдлыг авчрах болно. Өөрийгөө ажилдаа бүрэн зориулж чадвал их зүйлд хүрэх боломжтой байна. Өөрийн санаа бодлыг бусдад илэрхийлэхээс бүү татгалз. Ямарваа нэгэн санаа зовсон түгшүүртэй байдал болон айдас ирэх боловч үүнд санаа зовох хэрэггүй. Таны эргэн тойронд маш олон дэмжлэг байна. Цагийг үнэнч найзуудтайгаа өнгөрөө. Сэтгэл санаагаар унах магадлалтай байна. Иймээс цагийг аль болох хөгжилтэй өнгөрүүлэх арга ол. Хувийн аюулгүй байдлаа хангах үйл ажиллагаа явуулахад эерэг үе байх болно. Долоо хоногийн сүүл рүү хөрөнгө мөнгөө хэмнэх, аяллаа урьдаас төлөвлөн, санхүүгээ зохицуулах зэрэг нь гарч болох эрсдэлээс сэргийлэхэд туслана. Хууль, шүүхтэй холбоотой маргаанд од эрхэс таатай хандахгүй. Бичиг баримтын алдаа, хэрэгтэй материалаа мартах эсвэл санал зөрөлдөөн зэргээс болж төлөвлөсөн ажил хойшлогдож магадгүй. Ихэнх хүмүүсийн хувьд бодит байдлыг сонирхохгүй. Шударга бөгөөд нээлттэй байж, шаардлагатай үед бусдаас уучлалт хүс. Дотоод амар амгалан байдал, сэтгэлзүйгээ хөгжүүлэхийн тулд оюун санааны эмчилгээ хийлгэ. Од эрхсийн нөлөөгөөр амьдралын эрч хүч буурах тул эрсдэлтэй ажилд таагүй. Хувийн харилцаанд шийдэгдээгүй асуудлынхаа учрыг олохыг хичээ. Таны хувийн амьдралд өөрчлөлт гарах магадлалтай. Ганц бие хүмүүс зугаа цэнгэл гэхээсээ илүүтэйгээр өөрийн амьдралын хэмнэлд анхаарлаа хандуул.
Энэ долоо хоногт өөрчлөлтөнд алгуур хандсан ч од эрхсийн нөлөө таны хүсэл, зоригт далдуур нөлөөлөх болно. Санхүү, бизнестэй холбоотой сайн зөвлөгөө авах боломж гарч ирнэ. Мэдээллийн эх сурвалжтай ойрхон байж эргэн тойрондоо ямар үйл явдал болж байгааг олж мэдээрэй. Та сайхан боломжоо алдаж болохгүй. Тулгараад буй хүндрэлтэй байдлыг хэрхэн сайжруулах талаар бод. Зөв хүсэл мөрөөдөл их байх нь танд амжилт, биеэ даасан байдлыг авчирна. Өөрийн сайн мэдэхгүй ажил эхлэх гэж байгаа бол хийх үйлдэлдээ болгоомжтой ханд. Гоо сайхандаа анхаарах, шинэ хувцас худалдан авах зэргээр өөрийгөө тордоход тохиромжтой цаг үе. Залуу хилэнцүүд сэтгэл хөдлөл ихтэй байх бөгөөд яарсан шийдвэр гаргахаас зайлсхий. Хэрэг гарвал найз нөхдийнхөө тусламжид найдаж болно. Долоо хоногийн дунд үеэс хэт ачаалалтай ажиллавал нь амжилтад хүрэх магадлал бага байна. Ойрын үеийн үйл явдлууд таны хүссэнээр байхгүй. Та нөхцөл байдалд гүнзгий нөлөөлж чадахгүй бололтой. Ажил хэргийн албан томилолтоор явж болзошгүй. Гэхдээ энэ нь тодорхой үр дүн авчрахгүй бололтой. Хөндлөнгийн хүмүүстэй зөрчилдөж магадгүй тул туйлын анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Таны ажлын нөхцөл нэлээд дарамттай санагдах бололтой. Хамтран ажилладаг хүн чинь төвөгтэй санагдах бөгөөд таныг чөлөөтэй бодож сэтгэхэд саад учруулж магадгүй. Сэтгэл хөдлөл нэмэгдэж, уур уцаартай байх тул харьцаандаа анхаар. Хэрэв амар тайван байхыг хүсэж байгаа бол ямар нэг хүчтэй өрсөлдөөнт асуудлаас хол байх хэрэгтэй. Сайн амарч, өөрийнхөө биеийг асарч сувил. Анхаарахгүй бол ужиг өвчин шаналгаж болзошгүй. Ганц бие хүмүүс санаандгүй байдлаар сэтгэл татам хүнтэй уулзана. Гэнэтийн боломж олдох бөгөөд үүнээс өмнө өөр төлөвлөгөөтэй байсан ч боломжийг алдахгүй ашигла.
Энэ долоо хоногт ямар нэг тэмцэл маргаанд оролцох хэрэггүй. Сонирхолтой үйл ажиллагаанд оролц. Таны амьдралын байр суурь шургуу зан чанараас ихээхэн хамаарна. Ямар нэг далд хүчин зүйл таныг удирдаж буй мэт санагдах болно. Өөртөө онцгой санагдсан зүйлийг хийхийг хичээ. Онцгой нэгэн асуудлаар өөрийн зөн билгээ анхаарах нь бас нэгэн боломж гаргаж байна. Зөв мэдрэмж төрүүлсэн сэтгэгдлээ дагаж зорилгодоо хүрэхийн төлөө тодорхой алхам хий. Таныг үр ашиггүй зарлага гаргахад хүргэх эрсдэлтэй үе тул санхүүгийн хувьд арвич хямгач бай. Сэтгэл чинь хөдөлж, хөөрсөн үедээ та арвилан хэмнэлт гэдгийг мартдаг байж магадгүй. Ижилхэн сонирхолтой хүмүүстэй ярилцаж өөрийн эерэг мэдрэмжээ мэдэр. Харин сонирхолгүй үүрэг хариуцлага таныг итгэл үнэмшилгүй болгоно гэж бодвол өөрийн ур чадварт итгэ. Ойр дотнын хүмүүстэйгээ хамтран асуудлаа шийдвэрлэж, амьдралын хэмнэлээ шинэчлэх нь ашиг тустай байх болно. Сайн найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөө. Сайхан харилцаа нь ихэнх хүмүүст тайван амгалан байдлыг авчрах бөгөөд завгүй байсан ч хайртай хүндээ цаг гарга. Найз нөхдийн тань дэмжлэг, зоригжуулалт маш сайн байна. Амьдралынхаа хамгийн чухал хүнд зориулж их цаг гаргавал хайр дурлал тань гэрэлтэх төлөвтэй байна. Долоо хоногийн сүүл рүү ямар нэг хууль бус үйл ажиллагаа явагдаж магадгүй тул болгоомжтой байх хэрэгтэй. Та удирдах албан тушаалд дэвших магадлалтай бөгөөд үүнээс болж бага зэрэг айдас үүсэх болно. Таны аливааг зөв зүйтэй үнэлэх чадвар бол танд байгаа давуу тал бөгөөд таны байр суурь энэ чадвараа ашиглан сайжрах болно. Хосуудын харилцаанд асуудал гарна. Магадгүй энэ бүхэн таны завгүй байгаагаас болсон байж мэднэ. Хэт их ажиллаж ядаргаанд орох нь хайр дурлалын асуудалд сөрөг нөлөө үзүүлнэ. Энэ талаар сайн ярилцаж, хайр дурлалын харилцаагаа сэргээх арга ол. Ганц бие хүмүүс болзоонд явах бөгөөд танд их таалагдсан хүн байсан ч гэсэн түүний талаар маш сайн судалж мэдэх хэрэгтэй. Амьдралд сайн нөлөө үзүүлэх сайхан үйл явдлууд тохиолдох болно. Сэтгэл санаагаа засах дасгал хийж, амьдралдаа сайн сайхны мэдрэхүйг авчир. Бусадтай маргалдахаас хол бай. Өнгөрсөнд авсан сэтгэлийн шарх сорвио эдгээх мөч юм. Өөрийгөө эрүүл хоол хүнсээр ханга.
Энэ долоо хоногт хэн нэгэн эрх мэдэлтэн танд дэмжлэг үзүүлж, амжилт гаргахад туслах хэрэгтэй байж магадгүй. Гэхдээ ийм үйл явдал болохгүй байсан ч ухаалаг байж, амьдралыг эергээр хүлээж ав. Сайтар хянаж нягтлахгүйгээр ямар нэг гэрээнд гарын үсэг зурах хэрэггүй. Өөрийнхөө дотоод сэтгэлд нухацтай шударга хандаж анхааралтай байх үе. Эд материаллаг сонирхлоо хойш нь тавьж өөрийн хүслийг нэн түрүүнд тавь. Чөлөөт уран бүтээлч хүмүүс амжилттай ажиллана. Дотоод мэдрэмж дээрээ анхаарлаа сайн хандуулбал сайн зүйлийг бүтээж чадна. Уран бүтээлч хүмүүсийн хийсэн ажил олон үзэгчдээс талархлыг хүлээнэ. Бэрхшээл тулгарсан байдал удаан үргэлжилбэл том асуудал болох тул хувийн амьдралаа яаралтай цэгцэл. Яаруу ажил таныг багахан цаг амраах боловч одоогийн хүчин чармайлт тань ирээдүйд хэрэгтэй бүхнийг нээж өгч байна. Өв залгамжлал эсвэл гэнэтийн боломж нь мөнгөн орлого бүхий ажил хийх боломж олгоно. Амьдралын өртөг тань хэт ихсэх хандлага ажиглагдана. Өнгөрсөн үед асуудалд орсон харилцаагаа засах, шинэ холбоо үүсгэх завшаан тохиох болно. Ямар ч ач холбогдолгүй хир нь цаг үрсэн мэдээлэл, хов жив ирэх тул удирдлагыг гартаа авч бүтэхгүй зүйлээс өөрийгөө хол байлга. Шуналдаа хэт автсан хүмүүс болон амжилт ололтод тань атаархагч нараас холуур явахыг сануулж байна. Долоо хоногийн сүүл рүү маш уян сэтгэлтэй, ухаалаг байх тул найз нөхдийнхөө хүндэтгэлийг хүртэнэ. Гэхдээ заримдаа захиран тушаах хандлагатай байх нь бусдын дургүйг хүргэх тул энэ зангаа засахыг оролдох хэрэгтэй. Тусламж хэрэгтэй нэгэнд та гараа сунгахад бэлэн байх бололтой. Сэтгэл хөдлөлөө хяна. Хэрвээ таныг хайртай хүн тань залхаахаар зүйл хийж байвал зүгээр л тайван орхиж, ойлгон ухаарах үеийг нь хүлээгээрэй. Зарим биелээгүй ажлаас болж бага зэрэг дарамтанд орох боловч сонирхолтой хөгжилтэй аялал маргаашийн ажилдаа дуртайяа ирэх хүсэл бий болгоно. Шинэхэн хайр сэтгэлтэй хосуудад асуудал үүсгэх нь урьд өмнө тулгарч байгаагүй бэрхшээлүүдийг бий болгоно. Амьдралын ялгаатай нөхцөл байдлаас болж үүсэх зөрчлийг уур бухимдлын оронд аль болох ойлголцлоор шийдэхийг хичээ.