gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -14
  • Зурхай
     12.07
  • Валютын ханш
    $ | 3546₮
Цаг агаар
 -14
Зурхай
 12.07
Валютын ханш
$ | 3546₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -14
Зурхай
 12.07
Валютын ханш
$ | 3546₮
Өрнийн зурхай
Дорнын зурхай
Монгол ёсон
  • Өнөөдөр
  • Энэ долоо хоног
  • Энэ сар
  • Энэ жил
  • Зан байдал
  • Амжилт бүтээл
  • Эрүүл мэнд
  • Ажил мэргэжил
  • Хайр дурлал, гэр бүл
  • Эрэгтэй
  • Эмэгтэй
  • Зохицол нийцэл
  • Махбод
  • Цаг тооны бичиг
  • Өрнийн зурхай
    • Өнөөдөр
    • Энэ долоо хоног
    • Энэ сар
    • Энэ жил
    • Зан байдал
    • Амжилт бүтээл
    • Эрүүл мэнд
    • Ажил мэргэжил
    • Хайр дурлал, гэр бүл
    • Эрэгтэй
    • Эмэгтэй
    • Зохицол нийцэл
    • Махбод
  • Дорнын зурхай
    • Ерөнхий шинж
    • Жил ба орд
    • Мөр гаргах
    • Хайр дурлал ба гэрлэлт
    • Жилийн бэлгэ тэмдэг
    • Нөхөрлөл
  • Монгол ёсон
    • Сар шинийн зан үйл
    • Битүүлэх ёс
    • Монгол зурхай
    • Гэр бүлийн зохилдлого
 Өрнийн зурхай

  • Хонь
  • Үхэр
  • Хамтатгах
  • Мэлхий
  • Арслан
  • Охин
  • Жинлүүр
  • Хилэнц
  • Нум
  • Матар
  • Хумх
  • Загас
Хонь
Үхэр
Хамтатгах
Мэлхий
Арслан
Охин
Жинлүүр
Хилэнц
Нум
Матар
Хумх
Загас
Хонь
Үхэр
Хамтатгах
Мэлхий
Арслан
Охин
Жинлүүр
Хилэнц
Нум
Матар
Хумх
Загас

12-р сар

Энэ сарын эхээр шинэ ажилд орж байгаа хүмүүс бүх авьяас чадвараа харуулах хэрэгтэй болно. Мэргэжлийн хүрээнд мэдлэг ур чадвар болон судалгаатай үйл ажиллагаа нь танд материаллаг урамшуулал авчирна. Төлөвлөөгүй ажил гарч ирэх магадлалтай. Хуурамч адал явдлаас зайлсхий. Шинэ түнштэй болох болон албан тушаалаа ахиулах боломж гарна. Сарын дунд үед таны сөрөг зан чанарууд тод илэрч болзошгүй. Амархан гомдомтгой, өө сэв эрсэн байдал идэвхжиж магадгүй. Гэнэтийн таагүй байдалд орохгүйн тулд аль болох хэлэх үгээ цэгнэ. Олны өмнө үг хэлэх, хамт ажиллагсадтайгаа муудалцахаас зайлсхий. Гаднын нөлөөнд автахгүйн тулд илүү сонор сэрэмжтэй бай. Сарын сүүл рүү ажил хэрэг тодорхойгүй байх тул урт хугацааны гэрээ хийх, зээл авах хэрэггүй. Санамсаргүй алдаа хор уршиг ихтэй байж магадгүй. Хэтийн төлөвлөгөө боловсруулахдаа анхааралтай бай. Санхүүгийн харилцаа холбоонд нарийн тооцоо тус болно. Өнгөрсөндөө дүгнэлт хийж, сэтгэл хөөрлөө удирдаж сур. Ажил амьдралынхаа ирээдүйг харсан төлөвлөгөө боловсруул. Таны цаашид өсөн дэвжих эсэх нь түншүүдийн бат бөх харилцаа, ашигтай ажил хэргийн гэрээ байгуулахаас хамаарна. Магтаал, зэмлэл аль аль нь ирнэ. Тайван байж, амьдралд өөрийн сонгосон чиг шугамдаа итгэлтэй бай. Хайр дурлалын харилцаанд амжилт олно. Амьдралын эрч хүч, урам зориг ихэснэ. Шинэ өөрчлөлт амжилт авчрах боломжтой байна. Хэрвээ та биеэ барьж, хэрүүл маргааныг ажил хэрэгч урсгалд оруулбал харилцан ашигтай зөвшилцөлд хүрнэ. Нөхөрсөг нийтэч байдал хамтарсан үйл ажиллагааг амжилттай явуулах, бодол санаагаа хэрэгжүүлж, нэгдэж ойртоход тус болно. Шинэ төсөл, төлөвлөгөө зохиож хүсэл мөрөөдлөө биелүүлэх алхам хий.

12-р сар

Энэ сарын эхээр шинэ өөрчлөлт хийх шийдвэр гаргах магадлалтай. Сонирхолтой ажил эхэлж ч магадгүй. Дотоод эрх чөлөөгөө батжуулж, амьдралын тэнцвэрээ хадгалахад сайн үе. Төр нийгмийн болон шинжлэх ухааны өөрчлөлтийг сонирхож магадгүй. Хуучин ажлаа дуусгаж түүндээ үнэлэлт, дүгнэлт өгөх нь харьцангуй тайван байх боломж өгнө. Шинэ санаа олох тал дээр өрсөлдөгч нар илүү байна. Шийдвэрээ бусдын дарамтын дор бус өөрөө гаргах хэрэгтэй. Түргэн сэтгэж, авхаалжтай тооцоотой байвал орлого сайн олно. Уран бүтээлч хүмүүст таатай үе. Ажил хэрэгтэй холбоотой гэнэтийн сайхан мэдээг сонсох магадлалтай. Сарын дунд үед гадаадын түншүүдтэй гэрээ хэлэлцээр хийхэд үр дүнтэй. Нэр хүндтэй сургуульд суралцах ирээдүйтэй санал эсвэл гадаадад мэргэжил дээшлүүлэх боломжийг бүү алд. Харин арилжаа наймаанд явах болон санхүүгийн аз сорьсон үйл ажиллагаа явуулахад таагүй байна. Санхүүгийн байдал тогтворгүй байгаа боловч цаашид сайжрах хандлагатай байна. Од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөө танд өөрийгөө тогтвортой байлгахад тустай. Мэргэжлийн ажлын хүрээнд санал зөрөлдөөн гарч болзошгүй. Түрэмгий, яаруу зан авир сайн зүйл авч ирэхгүй. Түншүүдтэйгээ хамтарч ажиллавал үр дүнд хүрнэ. Итгэлтэй, сайн нөхөдтэйгээ хамтрах цаг үе. Ахмад хүмүүс, эцэг эхтэйгээ харьцах харилцаагаа сайжруул. Романтик учрал, зугаа цэнгэл зэрэг нь ердийн улиг болсон харьцаанд шинэ соргог мэдрэмж авчирна. Сарын сүүл рүү биеийн хүчний хэт ачаалал авахаас зайлсхий. Мэргэжлийн ажил хэрэгт ноцтой хүндрэл гарах, таны цаашдын ажил хэрэгт ихээхэн хамааралтай хүмүүс болон ойрын найз нөхөдтэйгөө харьцаа хүйтэрч магадгүй. Хувийн харилцаанд чинь гэнэтийн бэрхшээл тулгарч магадгүй. Ойр дотнын хүнтэйгээ харьцахдаа хурц асуудал ярьж болохгүй. Гэнэтийн тааламжгүй явдал найз нөхдийн харилцаанд сэв суулгана. Өөрийн зүгээс хамаарах бүгдийг хийхэд бие сэтгэлийн хувьд бэлэн байгаарай.

12-р сар

Энэ сарын эхээр аливаа асуудлыг шийдэх ойрын үр дүн сайн байх боловч хожим гарах нөлөө нь тааруу ч байж мэднэ. Хэт бүү яар. Эргэн тойрныхныгоо ч бүү яаруул. Хорон муу санаатнуудын явуулгаас болж удирдах шатны байгууллагатай зөрчилд орох магадлалтай. Од эрхсийн дохиог зөв тайлж чадвал ноцтой асуудлуудаас зайлсхийж чадна. Найз нөхдийн зөвлөгөө болон нөлөө бүхий хүний дэмжлэгээр ажил үйлс урагштай байна. Хайртай хүмүүс хоорондоо хэл амаа ололцохгүй байгаа бол уулзаж ярилцах үедээ аль болох хүлээцтэй бай. Сарын дунд үед сэтгэл татам байдал тань нэмэгдэнэ. Энэ нь зарим сөрөг хандлагыг нааштайгаар эргүүлж чадна. Удирдах шатны байгууллагад өөрийн боловсруулсан төсөл, төлөвлөгөөг танилцуулахад таатай. Гадаад өөрчлөлт нь үйл ажиллагааны бодлого чиглэлээ гэнэт солих байдалд хүргэнэ. Хэрэгцээтэй эд зүйлд мөнгө хайрлахгүй бололтой. Харин чанаргүй зүйл худалдан авахгүй байхын тулд бүхнийг сайн шалгаж үз. Өрсөлдөгч болон далдуур атаархагчдын нууц явуулгууд идэвхжиж таны амьдралд саад учруулна. Зугаа цэнгэл хөөсөн хөнгөмсөг байдлаас болж зарим хүмүүсийн зарлага нь орлогоосоо давах бололтой. Хайрын харилцаанд харилцан ойлголцолд хүрэх оролдлого нь буруу ойлголт, гомдол гутралтай тулгарна. Аз турших, хөнгөмсөг үйл явдалд оролцох зэргээс хол бай. Сарын сүүл рүү олон баяр ёслолд уригдах бололтой. Бусдад бэлэг сэлт худалдан авах шаардлага гарна. Зарлагадаа хатуу хяналт тавьж, мөнгөндөө хямгатай бай. Хөл үймээн, сэтгэл хөдлөлөөр дүүрэн боловч ажлын үр бүтээл багатай байна. Хэрүүл тэмцэл, хайр дурлалын үл ойлголцлоос сэргийл. Санхүүгийн баримт бичгээ нягталж боловсруулахад онцгой анхаар. Тайлан тооцоо хийх хүмүүс сайн төвлөрөх шаардлагатай. Энэ үед бүхий л авьяас чадвар, идэвх зүтгэлээ ашигла. Муу зуршлаа хаяж, сэтгэлийн хаттай бай. Эрч хүч сайн байх тул аливаа таагүй зүйлүүдийг даван туулж чадна. Хэлэх үгэндээ онцгой анхаарал хандуул.

12-р сар

Энэ сарын эхээр томоохон төлөвлөгөөгөө биелүүлэхэд хүчирхэг ивээн тэтгэгчид тусална. Тусламж гуйхаас бүү санаа зов. Албан ажил дээр өөрийн сайн талуудаа харуулах боломж гарна. Дээд шатны байгууллагуудтай харьцахад үр дүн сайн байх болно. Мөнгө санхүүгийн ирээдүйн зорилгодоо хүрэхээр хийх үйл ажиллагаа одоогийн байдлаас нэг алхам урагшлах боломж олгоно. Ажил төрлөө хичээнгүйлэн хийвэл танд ямар нэгэн ашиг өгөх болно. Харин гаргасан алдаа таныг маш үнэтэй зүйлсээс салгана. Тиймээс эцсийн шийдвэр гаргахын өмнө бүхнийг дахин дахин нягтал. Эрүүл мэндээ бүхнээс түрүүнд тавь. Энэ үед өвчин тусвал удаан үргэлжлэх шинж тэмдэгтэй байна. Сэтгэл хөдөлгөөнөөр дүүрэн романтик харилцаа байх ч удаан үргэлжлэхгүй. Амрагуудын хооронд маргаан гарч мэднэ. Сарын дунд үед та сайн зохион байгуулагч байж хүмүүсийг нэгтгэж чадна. Нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, мэргэжил албан тушаалын хувьд өсөн дэвших сонирхолтой хүн бүрийн хувьд амжилттай цаг үе. Санхүүгийн хувьд гэнэтийн их зарлага, эсвэл орлого олох магадлалтай. Харин мөнгөө хадгалж, хуримтлуулж чадахгүй бололтой. Чухал уулзалтад уригдаж мэднэ. Аливаа олон нийтийн арга хэмжээнд биеэ хэрхэн авч явах талаар сайн бодох хэрэгтэй болно. Амьдралын эрч хүч огцом буурвал таны биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Биеийн эрүүл мэнд болон гадаад өнгө үзэмждээ санаа тавь. Сэтгэлийн хөөрлөө барихгүй бол таагүй зүйл хийх бололтой. Хайр дурлалаас болж сохор мэт эсвэл өрөвч зөөлөн болно. Сарын сүүл рүү од эрхэс таны амьдралд эрс өөрчлөлт гарахад нөлөөлж байна. Ажил хэргийн болон хувийн амьдралд сонирхолтой санал ирснээр амьдралд өөрчлөлт гарна. Зарим үйл явдлууд танд амьдралын үнэн дүр төрхийг харуулна. Та өөрийн нөлөөгөө улам бэхжүүлж, мэргэжлийн ба хувийн амьдралдаа хэрэгцээтэй хүн гэдгээ баталгаажуулна. Хэцүү байдлаас гарахын тулд хэвшмэл бус аргыг зоригтой хай. Зарим хүн ажлаа буюу мэргэжлээ өөрчлөхөөр шийдэх бололтой. Хэт ядарснаас стресст орж болзошгүй тул болгоомжтой бай. Хайртай хүмүүстээ муу үг хэлэхгүй бол амархан ойлголцож, хоорондын харьцааг улам дотно сайхан болгоно.

12-р сар

Энэ сарын эхээр од эрхсийн байрлал таны үнэнч шударга, өөрийн байр сууриа хамгаалахыг тэмүүлдэг төрөлхийн зан чанарыг сэргээж өгнө. Төлөвлөгөөгөө биелүүлснээр нөхцөл байдал өөрчлөгдөж, гайхалтай боломж гарна. Чухал зорилгынхоо төлөө бусадтай хамтран ажиллах нь үүрэг хариуцлагаас илүү хөгжилтэй байна. Амжилтаа хадгалахын тулд харилцаагаа сайжруул. Зарим хүмүүсийн гадаадад амьдарч сурахаар явах асуудал шийдэгдэнэ. Ихэнх хүмүүс түр зуурын адал явдлыг сонирхоно. Хайр дурлал эсвэл ажлын асуудал хоёроос сонголт хийх хэрэгтэй болно. Харин үүнээсээ болж хайр дурлалын харилцаанд уур хилэн, хардалт гарч магадгүй. Хамтрагч болон найз нөхдийнхөө атаархал хорслыг төрүүлсэн үйлдэл хийхээс болгоомжил. Зөн совингоо дагавал хов жив муу бүхнээс холуур байж чадна. Аливаа өвчин хүндэрч магадгүй тул эмнэлэгт хурдан үзүүл. Сарын дунд үед харилцаа холбоо тогтооход сайн. Гэр бүл болон үр хүүхдэдээ сайн анхаарал хандуул. Ойр дотынхныхоо төлөө санаа тавьсан явдлаараа бахарх. Холоос сонирхолтой мэдээ ирэх бололтой. Томоохон эд зүйлс худалдан авахтай холбоотой асуудал үүснэ. Зарлага орлогоос давна. Бүү санаа зов. Хэт хэмнэх гэлгүй, харин орлогоо нэмэгдүүлэх шинэ боломжийг хай. Өндөр ачаалалтай байна. Аль болох алжаалыг тайлж тайван байхыг эрмэлзэх хэрэгтэй. Санхүүгийн байдал аажмаар сайжирна. Та албан томилолтоор явж, орлогоо нэмэгдүүлэх боломж олно. Шинэ албан тушаал дээр очиход тохиромжтой. Арилжаа наймааны ажилд амжилтад хүрнэ. Мөнгөн орлогын үүсвэр олох ажил олбол өөрөөрөө бахарх. Чухал баримт бичиг боловсруулах, гэрээ дүрэмд гарын үсэг зурахдаа няхуур ханд. Сарын сүүл рүү хэт яарсан, сэтгэл хөдлөлд автах магадлалтай. Эсвэл шалтгаангүйгээр уйтгарлаж, түгшүүрт автаж болзошгүй. Ойр дотнын хүмүүс, түншүүдийнхээ санааг хүндэлж, өөрийн үзэл бодлоо болгоомжтой илэрхийл. Санхүүгийн эрсдэлтэй алхам бүү хий. Уран бүтээлийн шинэ арга барил судлахад амжилттай болно. Мөн ажлын шинэ арга барил нэвтрүүлэх, орчин үеийн шинэ тоног төхөөрөмж эзэмшихэд таатай. Аз сорьсон арилжаа наймаанд бүү оролц. Амжилтад алхам алхмаар хүрэх арга замыг сонго. Энэ цаг үед тэвчээртэй, уйгагүй хүмүүс ялалтад хүрэх болно. Амьсгалын замын систем эмзэг байна. Гэр бүлийн үүрэг хариуцлагаас салахыг хүсэх нь хайртай хүндээ үндэслэлгүй хардуулахад хүрч болзошгүй. Сэтгэл санааны тогтворгүй байдал, бодсон санаснаа огцом, хурц илэрхийлэх, хөнгөмсөг байх зэрэг нь хохирол авчирч болзошгүй. Аливаа зүйлд асуудал гарвал түрэмгий аргаар шийдэлгүй, ухаалгаар бодон тунгаа.

12-р сар

Энэ сарын эхээр сонирхолтой үйл явдал болох магадлалтай байна. Өдөр тутмын ядаргаатай үйл ажиллагаа ч төвөггүйгээр үргэлжлэх ба аз жаргалтай чиг хандлага давамгайлж байна. Од эрхсийн нөлөөгөөр сурах хүсэл эрмэлзэл ихсэх болно. Санхүүгийн бэрхшээлээ шийдэхэд тохиромжтой. Ашигтай санал ирнэ. Өөрийн болон бусдын эрүүл мэндэд анхаарал тавихыг од эрхэс зөвлөж байна. Дотоод эрхтний бодисын солилцооны хямралаас болж эрүүл мэнд муудаж болзошгүй. Мөн ханиад, хатгаа хүндрэхээс сэргийл. Хов жив, элдэв цуурхалд автан яаруу дүгнэлт бүү хий. Аливаа муу нөлөөнөөс хол бай. Зарим хүмүүсийг бүтэлгүй хайр хүлээж байна. Сарын дунд үед гэрээ хэлэлцээр дээр ажиллах хүмүүсийг амжилт хүлээж байна. Биеэ даан шийдвэр гаргах нь таныг амжилтад хүрэхэд түлхэц болж өгнө. Амьдралын хэмнэл тань хурдассаар байна. Гэнэтийн шийдвэр бүү гарга. Ажил, амьдралдаа гаргасан алдаагаа дахин давтаж болзошгүй. Гадаад орчинтойгоо зөрчилдөнө. Тогтворгүй хандлага нэмэгдэж ажлын хамтрагч болон түншүүдтэй үл ойлголцож мэднэ. Цалин орлогоо нэмүүлэх тал дээр өөрчлөлт хийх цаг үе. Урлагийн салбарт ажиллагсдад таатай үе. Хамтын үйл ажиллагаа илүү бүтээлч байх болно. Материаллаг байдал дээшилнэ. Гэхдээ санхүүгийн хувьд урт хугацаанд ашигтай ажиллаж чадахгүй нь бололтой. Сарын сүүл бусдын зөвлөгөөг сайн анзаарч, зарим нэгийг нь нухацтай бодож үзэхэд гэмгүй үе. Муу санаатны хов жив, хууран мэхлэлт зэрэг нь хүндрэл учруулна. Эрүүл мэндэд асуудал гарна. Эмчилгээ хийлгэхдээ бүрэн цогц үйлчилгээ авахыг хичээ. Эртний хэлхээ холбоог ажил хэрэгт ашиглах шаардлага гарна. Таны авьяас, ур чадвар зохих ёсоор үнэлэгдэнэ. Мэргэжлийн үйл ажиллагаагаа зохицуулах оролдлого хийнэ. Бизнес эрхлэгч нар харилцаа холбоо тогтоохдоо болгоомжтой байж, сайн танихгүй түншүүдийнхээ амлалтад бүү итгэ. Таны хийж буй ажилд шүүмжлэл их ирнэ. Шүүмж ихсэх нь байдлыг муутгах боловч таны туршлагатай, туйлбартай зан чанар байдлыг хэвийн болгоход тусална.

12-р сар

Энэ сарын эхээр cурч боловсрох болон аялах талаар судал. Хэчнээн их ажилтай байсан ч үе үе амсхийх чөлөө гаргаж, өөрийгөө амрааж бай. Олон үйл явдал өрнөнө. Энэ нь таны төлөвлөгөөг өөрчилнө. Орлогын шинэ эх үүсвэрүүдтэй болно. Шагнал урамшуулал, давхар ажил, цалингийн нэмэгдэл гэх мэт байх бололтой. Уран бүтээлч хүмүүс туурвисан бүтээлээ дажгүй ашигтай худалдах магадлалтай. Ажил хэргийн хэд хэдэн сонирхолтой санал хүлээн авна, гэхдээ хариу өгөх гэж бүү яар. Мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллах нь ирээдүйд гавьяа шагналд хүргэнэ. Тайван амгалан байхыг хичээ. Тайван байж нэгэн зэрэг олон зүйл бүтээхээр бүү хөөцөлд. Сарын дунд үед тавьсан зорилгодоо хүрэхэд бэрхшээл их байна. Хийх ажлаа төлөвлөхөд ч хүнд байна. Үйл явдлыг хурцатгах хэрэггүй. Аливаад уужуу тайван сэтгэлээр хандах хэрэгтэй. Эергээр сэтгэж, чадлаараа хичээх юм бол та өөрийн санаснаасаа ч илүү байж чадна. Хамт ажиллагсдынхаа сэтгэл хөдлөлийг анзааралгүй, тайван байвал ялагч болно. Улс төрийн болон гадаад хамтын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх сонирхол төрнө. Түргэн зуур шийдвэр гаргах шаардлага гарвал зөн билгээ дага. Гэхдээ өөрийн сайн мэдэхгүй үйл ажиллагааны салбарт аз турших хэрэггүй. Тэвчээртэй байхгүй бол та эргэн тойрныхоо уур амьсгалыг эвдэж магадгүй байна. Хувийн амьдралын сайн сайхан ач холбогдлыг бүү бууруул. Мөн найз нөхдийн тусламжтайгаар гэр бүлийн хүндрэлүүдийг амжилттай шийднэ. Амралтаа авч, алжаалаа тайлах талаар төлөвлөгөө боловсруул. Уран бүтээлч хүмүүс уулзалт, тэмцээн зохион байгуулахад таатай. Сарын сүүл рүү өөрийн амьдралыг илүү үр бүтээлтэй, сонирхолтой болгох ямар нэгэн онцгой зүйл эхлүүл. Төлөвлөсөн ажил хэдийгээр тооцоолж байсан шиг их хэмжээний ашиг орлого олж чадахгүй боловч санхүүгийн үйл ажиллагаа явуулахад тохиромжтой байна. Энэ үед од эрхсийн идэвхжил таныг түрэмгий болгох магадлалтай. Таагүй зүйлсийг сэтгэл зүрхэндээ ойр бүү хүлээн ав. Эдгээр нь тийм ч ноцтой асуудлууд биш юм. Гэр бүлийн харьцаанд итгэлцэл чухал. Элдэв хайр дурлалын адал явдлын учир начрыг олоход хэцүү байх болно.

12-р сар

Энэ сарын эхээр бичиг баримтад гарын үсэг зурахаас өмнө сайн судал. Хуучны түншүүд эргэн ирнэ. Эргэлзээ ихтэй, сонголт хийхэд төвөгтэй бол түр хойшлуул. Нэг хэвд баригдаагүй бүтээлч сэтгэлгээг ажил хэрэгтээ ашиглавал илүү үр дүнд хүрнэ. Уран бүтээлч хүмүүс олныг хамарсан арга хэмжээнд амжилттай оролцоно. Зугаа цэнгэлд мөнгө үрэх эсвэл онцын шаардлагагүй эд зүйлс худалдан авахаа хязгаарла. Хардалтаас болсон хэрүүл амьдралд гарах бололтой. Эрүүл мэндээ анхаар. Дасгал хөдөлгөөн байнга хийж бай. Сарын дунд үед ажил хэргийн холбоонд онц өөрчлөлтүүд байхгүй ч хөрөнгө мөнгө зөвхөн хөндлөнгийн нөлөөгөөр дамжин орж ирнэ. Эрч хүч дүүрэн байх боловч ажлын дарамтаас болж бие өвдөх магадлалтай. Халдварт өвчин тусах магадлал өндөр байна. Ажлын хэт их ачаалал таны бүтээлч байдалд саад болж, уур уцаарыг хүргэнэ. Түншүүдтэй харилцах харилцаа зөрчилтэй болж болзошгүй. Орчин тойрондоо үүсэх шүүмжлэлд анхааралтай хандаарай. Өөрийн үзэл бодол, төлөвлөгөөгөө дахин эргэж харж хянахыг од эрхэс танд зөвлөж байна. Харилцаа холбоогоо нэмэгдүүлж, бусадтай сэтгэл санаагаа хуваалцаж сурах юм бол тайван амьдрах боломжтой болно. Гэр бүлдээ харилцан ойлголцол үүсгэж чадвал аз жаргалтай байна. Хүмүүст санхүүгийн туслалцаа үзүүлэх шаардлага гарвал сайн судалж байж шийдвэр гарга. Олон зүйлээр нэгэн зэрэг оролдохгүй байхыг хичээхийг од эрхэс танд зөвлөж байна. Сарын сүүл рүү нөхцөл байдал хэт нийгмийн идэвхтэй байхын эсрэг байна. Эрүүл мэнд тань тавгүй байвал юуны өмнө тайван амарснаар хүч чадлаа түргэн нөхнө. Хувийн авьяас чадвараа амжилттай ашиглах боломж байна. Бусдын үзэл санаанд тулгуурласан хий хоосон онолд бус амьдралаас олсон мэдлэг, туршлагадаа тулгуурлан амжилтад хүр. Түрэмгий үйл ажиллагаа болон тодорхойгүй шинэ зүйлсээс татгалз. Хуучны сайн чаддаг ажлаа хийх нь өлзийтэй. Сайн анхаарахгүй бол харшил болон халдварт өвчин тусч болзошгүй. Хуримтлуулсан туршлага мэдлэгээ бусдад дамжуулах нь таатай байна. Ажлын үр дүнгээ үнэлүүлж, шагнуулах цаг үе ирнэ.

12-р сар

Энэ сарын эхээр од эрхсийн холимог нөлөөг зөв үнэл. Хүч чадал, оюун ухаанаа төвлөрүүлэх юм бол ажил хэргийн түншлэл идэвхэжнэ. Гүйлгээ ухаантай, тавьсан зорилготой, сэтгэлийн тэнхээтэй хүмүүс амжилттай байна. Ажил их байх ч түүнийхээ хирээр орлого их олно. Санхүүгийн байдлаа сайн хяна. Гэрээ хэлэлцээр байгуулахдаа анхааралтай бай. Хувь заяагаа бусдад бүү даатга. Атаархал эсвэл хардалтын улмаас таны эсрэг явуулга бий болно. Ганц бие хүмүүст сайхан учрал тохионо. Залуу хосууд харилцаагаа тунгаан бод. Гэр бүл болоход тааламжгүй нөлөөтэй үйл явдал болно. Сарын дунд үед эрүүл мэнддээ л голлон анхаар. Сайн амарч, боломж гарвал аялал жуулчлалаар яв. Залуу хүмүүс энэ үед гэр бүлийн амьдралаа зохиоход тохиромжтой. Албан тушаал ахиж, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд тун ойрхон байх боловч бэрхшээл гарч ирнэ. Эргэн тойронд тань нэр хүндийг чинь сэвтээх оролдлого нэмэгдэж байна. Хүмүүстэй харьцахдаа болгоомжтой бай. Хэрэггүй хэлхээ холбооноос сал. Хайрын холбоо ихээхэн болгоомжтой байдлыг шаардана. Сонирхолтой уулзалт шинэ амрагийн холбоо хүлээж байна. Сарын сүүл рүү шинэлэг салбарт туршлагатай хүмүүсээ амжилт олно. Харилцааны ур чадвараа ашиглан санхүүгийн гэрээ хэлэлцээрийг ашигтай хийж чадна. Харин бичиг баримтад хуурмаг алдаа гарахаас болгоомжил. Их хэмжээний хөрөнгө мөнгө, ашиг сонирхол татаж буй үйл ажиллагаанд та ялагдах магадлалтай байна гэдгийг бүү март. Ажлаа өөрчлөх гэж байгаа хүмүүс шийдвэрээсээ буцаж болно. Гэхдээ та өөрийн гэсэн замаараа явах их сонирхолтой байна. Харилцаа холбоо тогтоох, шинэ танилуудтай болоход таатай үе.

12-р сар

Энэ сарын эхээр мөрөөдлийг биелүүлэх удаан хүлээлгэсэн төлөвлөгөөнд ахиц гарна. Түншүүдээсээ санхүүгийн дэмжлэг авна. Зээл авахад таатай. Санхүүгийн байдал тогтвортой болох үйл ажиллагаа болно. Энэ үед шинэ байр авах эсвэл чухал ажлыг дуусгах сайхан нөхцөл боломж гарна. Сэтгэл санаа тогтворгүй байна. Бусдын үгэнд автах магадлалтай. Мөнгөний асуудал дээр хянамгай бай. Хайр дурлалын асуудал дээр сонирхолтой учралууд тохиох боловч зарим хүмүүсийн урагшгүй байдлаас болж салалт болж магадгүй. Ганц бие хүмүүс үнэнч ханьтайгаа учрах бололтой. Биеийн эсэргүүцэл суларч, вируст халдварт мэдрэмтгий байна. Сарын дунд үед ажил мэргэжлийн харилцаа холбоонд хүндрэл гарна. Албан тушаал ахихад зарим нөхцөл байдал сөргөөр нөлөөлнө. Түншийн зарим зүй бус үйлдлийн талаар таагүй мэдээ ирнэ. Мөнгө орж ирэх боловч томоохон зарлага тасрахгүй. Нямбай зан чанараа алдвал санхүүгийн асуудалд өртөж болзошгүй байна. Сэтгэл санаа тогтворгүй байна. Бусдын үгэнд автах магадлалтай. Гэхдээ ямар нэгэн өөрчлөлт хийхээс бүү ай. Сайн өөрчлөлтүүд сайхан ирээдүйд хүргэнэ. Од эрхсийн тохиол найз нөхөдтэйгээ хамт байхад тааламжтай байна. Эргэн тойрондоо халуун дулаан, амар амгалан уур амьсгалыг бий болгож, хайртай хүмүүстээ халамж тавь. Архаг өвчин сэдэрч болзошгүй. Ажлын төлөө байнга шаналах нь сэтгэлийн хямралд оруулна. Сарын сүүл рүү амьдралын эрч хүч доогуур байх нь таны ажилд нөлөөлөн, уур цухлыг хүргэнэ. Өсөн дэвжих хүсэл мөрөөдөлд саад бэрхшээл гарч болзошгүй. Шийдвэр гаргах эсвэл чухал асуудлыг хариуцахдаа хоосон хийрхлээр хандаж болохгүй. Хорон муу санаатны атаа хорсол нь ажлын үр бүтээлд саад болно. Түр зуурын зөрчлөөр харилцаагаа хөргөхийг бүү хүлээн зөвшөөр. Өмнөө хэт том зорилт бүү тавь. Аливаа хууран мэхлэлтийн ажиллагаанд бүү уруу татагд. Амьдрал нэгэн хэвийн уйтгартай мэт санагдавч тэвчээртэй бай. Зөвхөн өөрийн хүчинд найдаад хэрэггүй гэдгийг сана. Танд найз нөхөд түншүүдийн дэмжлэг шаардлагатай болно.

12-р сар

Энэ сарын эхээр ажлын шаардлагаас болж хэт ёс зүйгүй, өршөөл энэрэлгүй байдал руу халтиран орохоос болгоомжил. Таагүй хүмүүсийн сөрөг үйлдлээс зайлсхийх хамгийн зөв арга замыг сонгоход амаргүй байх болно. Шударга бөгөөд тэсвэртэй байж, хүндрэл бэрхшээлийг дав. Гүтгэлэг нэмэгдэж, нэр хүндэд халдах оролдлого гарна. Үнэн зөвийн талд шаргуу тэмцсэн таны зүтгэл зохих ёсоор үнэлэгдэнэ. Зохион байгуулах болон удирдагч байх чадвараа харуулна. Ажлын хэт их ачааллаас болж бие өвдөнө. Биеэ бүрэн сэргээхийн тулд сайн амар. Өөрийн нөөц боломжийг хэтрүүлж бүү үнэл. Дэмий зүйлд эрч хүчээ алдаж, өөрөө ядраахаас зайлсхий. Сарын дунд үед нөхцөл байдлыг зөв үнэлж, зайлшгүй шаардлагатай харилцаа холбоо тогтоо. Эрч хүчээ зөв зарцуулснаар амжилтад хүрнэ. Хувь заяа таныг сориход бэлэн бай. Урам зоригтой байдал үргэлжлэх бөгөөд хийх зүйл их байсан ч танд эрч хүч дүүрэн байна.Цаг алдалгүй өөрийгөө өөрчилж чадна. Мөнгө хөрөнгө, тэтгэмж даатгалтай холбоотой асуудал газар авна. Гэнэтийн нөхцөл байдлын улмаас өмнө төлөвлөсөн ажлаа хийж чадахгүй байдалд орж болзошгүй. Хэрэгцээгүй зардал гаргахаас зайлсхий. Ачаалал их байсан ч залхуурч болохгүй. Амьсгалын замын өвчин хүндэрнэ. Овсгоо самбаатай байвал ямар ч мухардмал байдлаас гарч чадна. Сарын сүүл рүү эргэн тойрныхоо уур амьсгалыг зөв мэдрэхгүй бол бусад хүмүүстэй харилцаагаа муутгана. Бусдын тусламж авах, хамтын үйл ажиллагаа явуулах зэрэгт боломжийн эсвэл шударга үнэ төлөхөд бэлэн бай. Харилцаагаа сайжруулахын тулд бусдын үзэл бодолд анхаарлаа хандуулахыг хичээ. Олон нийтийн газар сонирхолтой хүнтэй уулзаж улс төр, нийгмийн бүх л төрлийн асуудлаар ярилцана. Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийл. Хувийн сайн чанарууд тань амжилт авч ирнэ. Та сэтгэлийн тэнхээтэй байвал саад бэрхшээлийг их хүчин чармайлт гаргалгүй ялна. Санхүү тогтвортой байна. Ажил төрөл, санаа зовоосон асуудлуудаасаа түр хөндийрч үр хүүхдүүддээ гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бэлэглэх цаг зав гарга.

12-р сар

Энэ сарын эхээр мэргэжлийн хувьд өсөж дэвших боломж гарч ирнэ. Шинэ өөрчлөлт хийсэн хүмүүс азтай байж магадгүй. Шинэ санааг зоригтой хэрэгжүүлснээр нэр хүнд олно. Гэхдээ өмнөх хуримтлуулсан туршлагаа ашиглах шаардлагатай бөгөөд алдаа гарах магадлалыг урьдчилан тооцоол. Сонголт хийх чадвар муу байх тул сайн ойлголцож, асуудлаа шийдвэрлэхийг од эрхэс зөвлөж байна. Амьдралын эрч хүч хэврэг байдалд байна. Биедээ ачаалал өгч, архи согтууруулах ундаа хэрэглэх хэрэггүй. Нөхцөл байдлыг муутгах гэнэтийн мэдээ хүлээн авна. Эрч хүчээ сэлбэж байж хүнд асуудлуудыг шийдэх хэрэгтэй. Сарын дунд үед ажлын байрны уур амьсгал таагүй байгаа хүмүүс ажлаа солих бололтой. Урлагийн салбарынханд олны танил болж алдар нэртэй болох боломж гарна. Бүтээлч санаа болон авьяас чадвараа гаргахад таатай. Худалдаа үйлчилгээний салбарт ажилладаг хүмүүсийн ажил үйлс ч амжилттай байна. Сонирхолтой ч эрсдэл ихтэй, адал явдлын араас хөөцөлдөх нь зохимжгүй. Буруу зуршилд автахгүй байж, согтууруулах төрлийн ундаа хэрэглэхээс болгоомжил. Хэрэв та боломжтой бол буяны ажилд тодорхой мөнгө зориулаарай. Сүм хийдэд очих нь нэг төрлийн сэтгэлээ тайвшруулж төвлөрөх арга зам болно. Ажил төрлийн түншлэл дээр харилцан ашигтай хамтрагчиддаа цаг зав гарга. Санхүүгийн нөхцөл байдал таны ажлын үр дүнгээс хамаарна гэдгийг битгий март. Сарын сүүл рүү санамсаргүй алдаа гаргах буруу үг хэллэг хэрэглэх зэргээс болгоомжлохыг од эрхэс зөвлөж байна. Материаллаг байдал сайн байна. Хуурамч зангаас санхүүгээ хамгаал. Орлого орж, ашиг авах боломжтой. Харин бага мөнгөөр том ажил эхэлснээс эсвэл шинэ хамтрагчийн тусламж хүрэлцээгүй байдлаас болж хямралд орж магадгүй. Цөхөрч болохгүй бөгөөд итгэлтэй хуучин танил тань тусална. Зарлага тань орлогоос давж магадгүй тул хэрэггүй зүйлд мөнгө үрэхээ багасга. Уран бүтээл туурвих болон боловсролоо дээшлүүлэхэд өөрийгөө зориулбал амжилттай болно. Уран бүтээлийн ажилд шинэ амжилт гаргахад хувийн амьдрал түлхэх хүч болно. Гэр орноо тохижуулж, жижиг засвар хий. Амьдрал ахуйдаа хэрэгтэй техник хэрэгсэл худалдан ав. Гэр бүлдээ зориулж өвөрмөц зүйлс хий.

  • Өнөөдөр
  • Энэ долоо хоног
  • Энэ сар
  • Энэ жил
  • Зан байдал
  • Амжилт бүтээл
  • Эрүүл мэнд
  • Ажил мэргэжил
  • Хайр дурлал, гэр бүл
  • Эрэгтэй
  • Эмэгтэй
  • Зохицол нийцэл
  • Махбод
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан