АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын том ач охин Кай Трамп өвөөгийнхөө кампанит ажлын үеэр индэр дээрээс үг хэлсэн нь олны талархлыг хүлээгээд байна.
Зэвсэгт этгээд өвөөгийнх нь амийг хөнөөх оролдлогын дараа тэрбээр Бүгд найрамдах намын үндэсний их хуралд үг хэлэхээр шийджээ. Тэрбээр Кай Трамп өвөөтэйгөө маш их цагийг өнгөрөөж, хамтдаа гольф тоглодог гэжээ. Кай индэр дээрээс “Ээж аавын нүднээс нууж надад чихэр, ундаа өгдөг тэр энгийн нэгэн өвөө. Хичээлийн үеэр над руу залгаад гольфын талаар ярихад нь "Өвөө би эргээд залгая" гэх шаардлага хааяа гардаг.
Намайг хамгийн сайнаар хичээхэд минь үргэлж урам зориг өгдөг. Түүнийг буудуулсныг сонсоод үнэхээр цочирдсон. Юун түрүүнд түүнийг зүгээр эсэхийг мэдэхийг хүссэн. Ер нь ямар ч хүн буудуулна гэдэг сэтгэл өвтгөм зүйл билээ. Олон хүн өвөөг минь явуулахыг хүсдэг байх, гэхдээ тэр сөрөн зогссоор л байна. Тэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад, бичээд байдаг шиг хүн биш. Тэр бол халамжтай, бусдыг хайрладаг, АНУ-ын төлөө сайн сайхныг хийх чин хүсэлтэй, миний хувьд энгийн нэгэн өвөө минь юм. Өвөө та бол гайхалтай нэгэн, тандаа хайртай" гэжээ.
Эх сурвалж: Fox news