Энэ сарын 21-нд “Ой, тогтвортой байдал, эмэгтэйчүүд” холбоо, ойн салбарын мэргэжилтнүүд “Монголын ойн салбарын шинэчлэл” сургалтын хүрээнд ХААИС-ийн судалгааны суурин дахь “Ухаалаг хүлэмж”-тэй танилцлаа.
Улаанбаатарaaс 45 км-ын зайтай энэ хүлэмжийг БНСУ-ын хөрөнгө оруулалтаар 2022 онд байгуулжээ. Нийт 10 хүлэмжээс бүрдэнэ, өргөст хэмх, улаан лооль, тарвас, амтат гуа, гүзээлзгэнэ, гүнжидийн навч, хулуу зэрэг олон төрлийн нарийн ногоог тариалж, зах зээлд нийлүүлдэг.
Хүлэмжийн ерөнхий аграномич Г.Дарамдадь “Ухаалаг хүлэмж сэргээгдэх эрчим хүчин дээр суурилсан. Нарны хавтангуудаар цахилгаанаа шийдсэн юм. Гол давуу тал нь хүний хөдөлмөрийг хөнгөвчилнө, тусгай техник, технологийн тусламжтайгаар автоматаар ажилладаг.
Жишээ нь, нараа мэдэрч, усалгааг өөрөө хийнэ. Бүрхэг өдөр бага, нартай өдөр илүү усалж, хэт халуун үед нарны хөшгөө автоматаар татна. Энгийн хүлэмжээс элдэв бохир, хаягдал гардаг. Ийм хүлэмжээс бараг л гардаггүй. Ухаалаг хүлэмж Монголд улам хөгжөөсэй гэж боддог” гэв.
Налайх дүүргийн цэцэрлэгжүүлэлтийн алба, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал О.Уранчимэг “Тарималжуулж бий болгодог ногоон байгууламжийг тусгай бүс болгон арчилдаг нь экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалахад чухал.
Энэ сургалтаар гаднын улсууд ногоон байгууламжийг хүний үндсэн хэрэгцээг хангах гол зүйл гэж үзээд хуулиар хамгаалдаг нь надад их таалагдлаа. Монгол ийм байдаг ч болоосой гэж хүссэн. Ойн тухай хуульд ногоон байгууламжийн талаар бараг ганц л өгүүлбэр бий. Хууль, эрх зүйн баримтдаа энэ талаар тодорхой заагаад хамгаалдаг байвал зөв гэж бодлоо” хэмээн хэлэв.
Туршлага судлахаар ирсэн ойн салбарын олон мэргэжилтэн “Ухаалаг хүлэмж”-ийн суулгац, үрийг авав.