Монгол Улсад жилд бүртгэгдэж байгаа гэмт хэргүүдтэй харьцуулахад хүн худалдаалах гэмт хэргийн гаралт тийм өндөр биш. Жилд 10-14 гэмт хэрэг бүртгэдэг. Гэвч энэ гэмт хэргийг статистик тоогоор үнэлэхээс илүү нийгмийн хор аюулын шинж чанарыг анхаарч, авч үзэх шаардлагатай байна.
2000 оны эхээр энэ төрлийн гэмт хэргийн ойлголт бага байсан бол одоо иргэд тодорхой хэмжээнд ойлголттой болж, манай улс ч олон улсын гэрээ конвенцод нэгдсэн. Эрх зүйн орчин бүрдэж, төрийн бус байгууллагууд хохирогчийг хамгаалах цогц үйлчилгээ үзүүлдэг болсон, энэ төрлийн хэргийг шалгах тусгай нэгжтэй, бие даасан хуультай болсон зэрэг дэвшилтүүд гарав.
Тодруулбал Монгол Улс 2008 онд Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ийн конвенц, түүний нэмэлт болох охид эмэгтэйчүүдийг хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлж, таслан зогсоох протоколд нэгдэж орсон. Үүнээс хойш үндэсний хууль тогтоомжийг энэхүү гэрээ, конвенцод нийцүүлэх ажлыг хийж байгааг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны ахлах мэргэжилтэн Г.Амаржаргал хэлсэн юм.
Сүүлийн 10 жилд хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн 59 хүнд ял оноосон байна. Үүнээс 13 хүнд нь 5-8 жилийн хорих ял, 10 хүнд нь 10-15 жилийн хорих ял, нэг хүнд бүх насаар хорих ял оноосон талаар шүүх байгууллагаас гаргасан судалгааны тайлангаас харахад шүүх хуульд заасан ялыг шударгаар оноож байна.
Хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг, хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах чиглэлээр ажиллах салбар дундын хамтарсан багтай байх шийдлийг тусгасан.
Энэ баг хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхдийг хамгаалах байранд байлгах, нийгмийн ажил үйлчилгээнд хамруулах, сэтгэл зүйн засал, эрүүл мэндийн, хууль зүйн үйлчилгээг цогцоор нь үзүүлэхэд анхаарч ажиллана. Хамтарсан багийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулахаар зохицуулсан байдаг.
Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгчид өмгөөлөгч авах боломжгүй гэрч, холбогдогчид үйлчилгээ үзүүлдэг байсан бол энэ оноос хохирогчийг ч өмгөөлөх болсон.
Өмнө нь төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч л үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа, үйлчилгээ авдаг байсан бол Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 6 дугаар зүйлд хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй авах хүмүүсийн төрлийг нэмж, тодорхой зааж өгсөн.
Тодруулбал бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэргийн насанд хүрээгүй хохирогчид өмгөөлөгч авч, эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах боломж бүрджээ.