Өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 6-аас 15 насны сурагчдаас стрептококийн шинжилгээ авсан.
Энэхүү урьдчилан сэргийлэх үзлэг нь Люксембургийн Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сангаас хэрэгжүүлж байгаа “Хэрэхийн шалтгаант зүрхний өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх” төслийн хүрээнд явагдаж байгаа бөгөөд дараагийн 5 жилийн турш үргэлжилж Монгол Улсын бүх аймаг, дүүрэг, өрх сумдыг хамрах юм.
Шинжилгээний ач холбогдол, цаашид хэрхэх хийгээд энэхүү өвчлөлийн талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Зүрх судас, холбогч эдийн эмгэг судлалын тасгийн эмч Ж.Бат-Ундрахтай ярилцлаа.
Тэрээр "Хоолойн үрэвсэл үе мөчиндөө, зүрхэндээ орлоо гэж ярьдаг шүү дээ. Энэ өвчин нь ямар учиртай вэ гэхээр А бүлгийн цус задлагч бетта стрептококкийн шалтгаантай хүүхдийн дархлаа, тогтолцооны гаж урвалын үр дүнд үүсдэг.
Холбогч эд үеийг гэмтээдэг үрэвсэл гэсэн үг. Уг үрэвсэл нь арьс, тархи, холбогч эд зэрэг олон эрхтэн системийг голчлон гэмтээдэг. Мэдрэлийн талын тархины өөрчлөлт өгч болно гэсэн үг. Мөн арьсан дээр өөрчлөлтүүд илэрдэг, зүрхний булчингийн үрэвсэл, зүрхний холбогч эд ихэвчлэн зүрхний хавхалгыг гэмтээдэг.
Энэ өвчний хүнд, хөнгөний зэргийг зүрхний кардит буюу зүрхний булчингийн үрэвслээр тодорхойлдог. Энэ өвчин нь ихэвчлэн зүрхний өөрчлөлт өгдөг тэр нь далд явцтай байдаг. Тэгэхээр гаднаас хараад мэдэх шинж тэмдэггүй буюу ихэвчлэн зүрхний эхокардиографаар оношилж зүрхэндээ нөлөөлсөн эсэхийг нь оношилдог талаар хэлсэн юм.
Дэлгэрэнгүйг дараах видеоноос үзээрэй.