“Цайны их зам” үзэсгэлэн Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд есдүгээр сарын 4-өөс аравдугаар сарын 3-ний хооронд нэг сарын хугацаанд олон нийтэд дэлгэжээ.
Үзэсгэлэнг БНХАУ, Монгол, ОХУ-ын нутаг дэвсгэрээр 14000 км үргэлжилдэг “Цайны их зам”-ийн түүх, цайны соёлыг монголын үзэгчдэд таниулах зорилгоор зохион байгуулжээ.
Эртний худалдааны “Торгоны их зам”-ын дараагийн чухал замуудын нэг “Цайны их зам” байв.
Мөн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Хүбэй мужийн музей, Монголын Үндэсний музей хамтран зохион байгуулж байгаа аж.
Хятадаас эхлэлтэй цайны замын өртөө хотууд, Хятад, Монгол, Оросын цайны өв соёл, түүхэн дурсгал, цайны замаар тээвэрлэгдсэн соёлын уламжлалыг илэрхийлэх гэрэл зураг, тайлбар бичвэр, баримтат кино бүхий үзэсгэлэнг манай улсад анх удаа дэлгэж буйгаараа онцлог.
Хүн төрөлхтний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн эртний худалдааны “Торгоны их зам”-ын дараагийн чухал замуудын нэг “Цайны их зам” байв.
Хүбэй мужийн музейн дэд захирал Ли Жи: “Өнөөдрийн үзэсгэлэнд түмэн бээрийн цайны замын голлох үзвэрүүдийг тавилаа. Үзэсгэлэнгээр цайны замын үүсэл, дамжин өнгөрөх цэгүүдийг харуулсан байгаа. Зурган үзэсгэлэнгээр цайны замыг ЮНЕСКО-д бүртгүүлэх бичгийн дурсгал үзүүлэнг гаргасан. Тус үзэсгэлэнгээр дамжуулан хоёр орны ард иргэдийн харилцан ойлголцол болон соёлын солилцоонд гүн ач холбогдол үзүүлнэ гэдэгт найдаж байна” гэв.
Түүнчлэн “Цайны их зам” нь хэдийгээр цай, арилжаа худалдааны зам байсан боловч ард түмний соёл хоорондын нөлөөлөл өргөн цар хүрээтэй явагдаж байсныг илэрхийлж байна гэж Монголын Үндэсний музейн Боловсрол олон нийт, маркетингийн албаны дарга Ц.Оюунхишиг онцоллоо.
Үзэсгэлэн нь олон нийтэд нээлттэй үнэгүй үзүүлж байгаа бөгөөд Монголын Үндэсний музей есдүгээр сарын 16-аас эхлэн өвлийн цагийн хуваарийн дагуу өглөө 9:00-өөс 17:00 цагийн хооронд ажиллана. Харин Даваа гарагт амарна.