“Ой, тогтвортой байдал, эмэгтэйчүүд” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, доктор Д.Дэлгэржаргал “Ногоон хөгжлийг дэмжсэн тодорхой бодлого гаргаж хэрэгжүүлбэл Засгийн газраас үзүүлэх хамгийн том дэмжлэг болно” гэв.
“Монголын ойн салбарын шинэчлэл” сэдэвт сургалт энэ сарын 20-21-нд Улаанбаатарт амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтыг Словенийн элчин сайдын яамны дэмжлэгээр явуулав.
Улаанбаатар болон зарим орон нутгаас ойн салбарын мэргэжилтнүүд болон Словенийн Ойн албаны гүйцэтгэх захирал Алеш Полянек, Ойн хүрээлэнгийн захирал, доктор Нике Кражнк нар Дамбадаржаа дахь мод үржүүлгийн газартай танилцсан юм.
Олон жилийн турш ажиллуулж ирсэн энэ газарт шилмүүст мод буюу Монгол орны зонхилох моддыг үржүүлдэг. Мөн жимс, жимсгэнийн мод сөөг үржүүлдгээрээ ойн мэргэжилтнүүдийн анхаарлыг татав.
Словенийн Ойн албаны гүйцэтгэх захирал Алеш Полянек: “Мод үржүүлэг маш чухал. Учир нь ямар нэг шалтгаанаар доройтож хомсдсон ойг нөхөн сэргээх нөөцөө бэлдэж байна гэсэн үг юм. Бид мод үржүүлэгт тарих үрээ хүлээн зөвшөөрөгдсөн, баталгаажуулсан газраас л авдаг. Ингэж үрээ ургуулаад, ойжуулалтад шилжүүлж, нөхөн сэргээлтэд гаргадаг. Энэ бүх үйл явц хяналт дор, шаардлагын дагуу явагдана. Ингэснээр илүү зохион байгуулалттай байдаг” гэв.
Анх найман сарын өмнө Монголд ирсэн Словенийн Ойн хүрээлэнгийн захирал, доктор Нике Кражнк “Найман сарын дараа ирэхэд “Ой, тогтвортой байдал, эмэгтэйчүүд” ТББ байгуулагдаад, ойн салбар дахь эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэж, сургалтууд зохион байгуулан, маш олон ажил амжуулсан байгааг харахад бахархалтай байна.
Энэ сургалт зөвхөн нийслэлд биш, орон нутагт ч зохион байгуулж байгаа тул илүү өгөөжтэй. Монголд хэрэгжүүлж буй “Нэг тэрбум мод” хөдөлгөөн, ногоон хөгжлийг түүчээлэхдээ бүх түвшинд тэнцвэртэй мэдээлэл хүргэж, хамтран ажиллаж байгаа нь давуу тал юм” хэмээн хэллээ.
Ой, тогтвортой байдал, эмэгтэйчүүд холбооны удирдах зөвлөлийн гишүүн, доктор Д.Дэлгэржаргалын хэлснээр “Ногоон хөгжил гэдэг нь нийгмийн хөгжлөө байгальд ээлтэйгээр явуулна гэсэн санаа юм. Албан байгууллагууд, хөгжлийн нэг хэсэг болсон хүмүүс бүгд “Нэг тэрбум мод” хөтөлбөрт хувь нэмрээ оруулсаар байна.
Бид алхам тутамдаа ахиц дэвшил гаргасаар байгаа. Гэхдээ мэргэжлийн байгууллагууд, иргэдийн хамтын оролцоогоор ногоон хөгжил илүү бодитой болно. Хүрээлэн буй орчинд ээлтэй, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалсан хөгжлийн чиг баримжааг баримталж хөгжихийн тулд бусад орны туршлагаас суралцах шаардлагатай. Энэ сургалтаар Словенийн Ойн хүрээлэнгийн эрдэмтэд хэрхэн ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах мэдлэг туршлагаасаа хуваалцлаа.
Экологид ээлтэй байхын тулд хүн бүр байгаль орчны салбарт ажилладаг, ой судлаач, ойн мэргэжилтэн байх албагүй. Хамгийн чухал нь хийж буй үйл ажиллагаа бүхэн нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, болж өгвөл бүр эерэг нөлөөтэй байх мэдлэгтэй байх нь чухал ” гэсэн юм.
Манай оронд ойн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан хоёр өдрийн сургалтыг хэрэгжүүлжээ.
Д.Дэрэм