Испанийн элсэн манхан дээр клипнийхээ бичлэгийг хийхдээ зөвшөөрөл аваагүй хэмээн холбогдох албаныхан дуучин Кэти Перригийн эсрэг гомдол мэдүүлжээ.
Тиймээс Кэти Перриг Балеарийн арлуудын экологийн эмзэг хэсэгт хамаарагддаг элсэн манханд зөвшөөрөлгүй клип хийсэн хэргээр шалгаж байна. Долоон хоногийн өмнө цацагдаж эхэлсэн "Lifetimes" хэмээх дууныхаа видео клипэнд дуучин бүсгүй Ибиза, Форментера арлуудын далайн эрэг дээр зугаалж буй нь харагдах аж.
Ингэхдээ С'Эспадор арлын тусгай хамгаалалттай манхан дунд зураг авалт хийсэн хэмээн ард иргэд буруутгажээ.
Испанийн засгийн газраас гаргасан мэдэгдэлд уг бичлэгт хариуцлага хүлээсэн продюсерийн компани урьдчилж зөвшөөрөл аваагүй гэж мэдэгджээ. Харин Кэти Перригийн хэвлэлийн төлөөлөгч "Орон нутгийн видео үйлдвэрлэлийн компани бидэнд бичлэг хийхэд шаардлагатай бүх зөвшөөрлийг баталгаажуулсан" гэжээ.
Бүс нутгийн эрх баригчид урьдчилсан мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн байна. Аливаа зураг авалт нь байгаль орчныг гэмтээх, талхлах эрсдэлтэй тул энэ төрлийн контент бэлтгэхдээ холбогдох улсын байгууллагаас зөвшөөрөл авдаг гэж Байгаль орчны газраас мэдэгджээ.
Долдугаар сарын 27-нд болсон зураг авалтаас нэг өдрийн өмнө зөвшөөрлийг боловсруулж байгааг мэдээд "бичлэг хийх зөвшөөрлийг аман байдлаар өглөө гэж ойлгосон” гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Ассошиэйтед Пресс агентлагт цахим шуудангаар мэдэгдээд цааш нь "Бид энэ бүсэд зураг авалттай холбоотой бүх дүрэм журмыг дагаж мөрдөн, тухайн нутаг дэвсгэр болон түүнийг хамгаалах үүрэг бүхий албан тушаалтнуудыг дээд зэргээр хүндэтгэн ажилладаг" гэж мэдэгдэлдээ дурджээ.
Колумб гаралтай Америкийн гэрэл зурагчин, найруулагч Матиас Васкез Стиллзийн найруулсан уг клипэнд Перри Испанийн Газар дундын тэнгис дэх хамгийн алдартай, хөл хөдөлгөөн ихтэй жуулчны амралтын газруудын нэг болох арлуудад усан онгоц, мотоциклоор зугаалж, усанд сэлж, клубт бүжиглэж буй нь гарах аж.
Сонирхуулахад, Перригийн “143” хэмээх шинэ цомог есдүгээр сарын 20-нд худалдаанд гарна.
"Lifetimes" дууны клип:
Эх сурвалж: ABC News