БНХАУ-ын Ляонин мужийн балетын театрын бүжигчдийн гала концерт энэ сарын 24,25-нд УДБЭТ-т болох гэж байна.
Тус театрын бүжигчид энэ сарын 22-нд манай улсад хүрэлцэн ирсэн бөгөөд өнөөдөр УДБЭТ-д бэлтгэлээ хийх үеэр нь бид очлоо.
Ляонин мужийн балетын театр нь 1980 онд байгуулагдсан бөгөөд БНХАУ-ын алдартай балетын театруудын нэг юм. Дэлхийн сонгодог болон Хятад үндэсний онцлогийг агуулсан балетын бүтээлүүдийг туурвидаг.
Эл театр нь байгуулагдсан цагаасаа хойш "Хунт нуур", "Нойрсож буй гүнж", "Сильфида", "Дээрэмчид", "Дон Кихот" зэрэг дэлхийн сонгодог 20 орчим балетын бүтээлүүдийг тайзнаа тогложээ.
УДБЭТ-ын Ерөнхий балетмейстр Д.Дашлхагва тус театрын бүжигчидэд балетын дасгал өгч, багшилж байв.
Тэрээр "БНХАУ-ын балетын театрын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаа манай улсад зочилж, гала концертоо толилуулах гэж байна. Эдгээр бүжигчид хүн төрөлхтнийг сонгодог урлагтай танилцуулж, түгээн дэлгэрүүлж байдаг. Дэлхийн ертөнцөд минийх, чинийх гэдэг ойлголт байх аа больж, нэгэн хавтгай болсон.
Монгол Улсын сонгодог урлагийн тайзан дээр дэлхийн шилдгийн шилдэг уран бүтээлчид хүрэлцэн ирж байна.
Дэлхийн балетын цөм Хятад руу эргэж эхэлсэн. Маргаашаас буюу энэ сарын 24,25-нд БНХАУ-ын шилдэг сонгодог урлагийн бүжигчдийн гала тоглолт УДБЭТ-т тоглогдох гэж байна. Эл тоглолтоор балетын сор бүтээлүүд болон Хятад улсын үндэсний хэв маягийг шингээсэн балетыг үзүүлнэ. Мөн хунт нуурын хоёрдугаар үзэгдлийг толилуулна.
Балет бол хайрыг л өгүүлдэг. Тэгэхээр миний эх оронд хайрыг хэн бүтээж, хэн цогцлоох вэ. Сонгодог урлаг бол өөрөө тэрхүү хайрыг хуваалцаж, дэлгэрүүлж байдаг юм.
БНХАУ-ын бүжигчдээс бид зарчимч, хариуцлагатай ур чадварыг нь суралцаж, харж байна. Хайрын илэрхийлэмжийг багцалсан зүйл бол сонгодог урлаг юм. Монгол Улсын сонгодог урлагийн тайзан дээр дэлхийн шилдгийн шилдэг уран бүтээлчид хүрэлцэн ирж байна” гэлээ.
Ингээд бэлтгэлийн үеийн зургуудаас хүргэж байна.