Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой энэ онд тохиож буй.
Тус ойн хүрээнд "Германы өдөр" арга хэмжээг Сүхбаатарын талбайд өнөөдөр буюу есдүгээр сарын 20-нд зохион байгуулж байна.
Энэхүү өдөрлөгөөр герман сургуулийн сурагчид дуу дуулж, бүжиглэж, Монголын үндэсний найрал хөгжмийн үзүүлбэрийг толилууллаа.
Мөн төв талбайн асруудад герман бүтээгдэхүүнүүд тэр дундаа чихэр амттан, талх нарийн боов, амин дэм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний танилцуулга худалдаа гарчээ. Түүнээс гадна Германд үйлдвэрлэсэн автомашиныг мөн талбайд байрлуулжээ.
"ХОЁР УЛСЫН БОЛОВСРОЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА МАШ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА"
"Германы өдөрлөг" арга хэмжээг нээж Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хэльмут Рудольф Кулитц үг хэллээ. Тэрбээр "Герман Монголын хамтын ажиллагаа бүхий л салбарт хэрэгжсээр ирсэн ба тэр дундаа эдийн засаг, худалдаа, байгаль орчин, соёл боловсролын салбар дахь хамтын ажиллагааг дурдаж болно. Арга хэмжээний хүрээнд өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлж ирсэн бүх хамтын ажиллагаагаа танилцуулахыг зорьж байна. 50 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээнүүд төлөвлөсний нэг нь саяхан Улаанбаатарт болсон сагсан бөмбөгийн тэмцээнд Германы баг оролцсоныг дурдаж болно.
Хоёр улсын боловсролын хамтын ажиллагаа маш амжилттай хэрэгжиж байна. Монголд Герман хэлний сургуулиуд үйл ажиллагаа явуулахаас гадна Германд сурах монгол оюутнуудын тоо өсөн нэмэгдэж байна. Тэд ихэвчлэн техникийн чиглэлээр буюу уул уурхай, электрон техникээр сурч буй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр суралцаж 70 гаруй оюутнууд Германд сурч байгаад баяртай байна. Мөн Монгол Улсаас Германыг зорих, Герман Улсаас Монголд ирэх жуулчдын тоо өсөн нэмэгдэж байгаа сайшаалтай тоон үзүүлэлт бий. Германы Засгийн газар сэргээгдэх эрчим хүч, мэргэжлийн боловсон хүчин, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагаагаар бахархдаг" гэлээ.