УИХ-ын гишүүн М.Нарантуяа Төрийн ордонд үнэмлэхээ гардан авсны дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
Тэрээр“УИХ-ын сонгуулиар 32 эмэгтэй гишүүн сонгогдсон. Хүүхэд, эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг зөвхөн Нара, болон эмэгтэй гишүүдэд даатгаад орхих биш 126 гишүүн анхаарч ажиллах ёстой. Миний хувьд хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудалд түлхүү анхаарч ажиллана. ИЗНН эвслийн Засгийн газарт оролцохгүй. Харин иргэдэд санал авахдаа амлаж байсан маш сайн сөрөг хүчин байх амлалтдаа хүрэх болно”
-Та сошиал орчинд өөрийгөө хэрхэн хянаж ажиллах вэ?
-Одоо хичээнэ дээ. УИХ гишүүн болно гээд гэнэтхэн төрөл арилжина нь гэсэн үг биш шүү дээ. Мэдээж хувийн зан харилцаа, тэр дундаа хүмүүстэй "үзэлцдэг" зангаа тодорхой хэмжээнд татах гэж үзнэ. Гэхдээ УИХ гишүүн бол иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллах болохоос хэн дуртайд нь доромжлуулдаг ажил биш. УИХ гишүүнээс гадна хувь хүн болон амьдрах эрх байх ёстой. Үүнийгээ би хамгаалсаар байх болно.
Өнгөрсөн хугацаанд зөгийн аж ахуй болон сошиал орчинд хүний амьдралын хэрэгцээ шаардлагаа бүрдүүлсэн. Тиймээс төр түмнийхээ өмнө хулгай хийгээд, авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдохгүй гэдэгтээ бүрэн итгэлтэй байна" гэв.