Нийслэл хотод нийтийн тээврийн үйлчилгээнд 1185 автобус зорчиж байна.
Эдгээр автобусаны теле хяналтын камераар нэгдүгээр эгнээ, автобусны буудалд автомашинаа байрлуулсан зөрчлийг зургаар баримтжуулан Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү илгээж эхэлжээ.
Автобусны буудал дээр өглөөний 06:00-22:00 цагийн хооронд автомашинаа байрлуулах нь хуулиар хориотой. Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу Энхтайваны өргөн чөлөөнд автобус зорчиход зориулан тэмдэг, тэмдэглэгээ хийсэн зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр:
- Нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбус;
- Тусгай дуут болон гэрэл дохио бүхий шуурхай албаны автомашин;
- Нийтийн тээврийн газраас олгосон зөвшөөрөлтэй стандартын суудлын такси;
- “Хүүхдийн автобус”, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах төвөөс олгогдсон “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл зорчино.
Замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж зорчсон тээврийн хэрэгсэлд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчид хяналт тавьж, зөрчил гаргасан тохиолдолд цагдаагийн шалгах төхөөрөмж, иргэд “Е-Police” аппликэйшн ашиглан гар утаснаас торгууль илгээх боломжтой бөгөөд гудамж замд байршуулсан хяналтын камераар зөрчил бүрд хариуцлага оногдуулж ажиллана.