Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хууль Зүй Дотоод Хэргийн сайд Б.Алтангэрэл танилцууллаа.
Тэрээр “Засгийн газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тогтоолыг баталлаа. Манай улсад 2010 оноос хойш нийслэлд 5188, орон нутагт 5924 камер суурилуулжээ.
Гэмт хэрэг гарсны дараа камерын асуудал яригддаг. Камергүй байсны улмаас онц ноцтой гэмт хэргүүдийг илрүүлж чадаагүй тохиолдол олон гарсан. Гэхдээ мөн камерын тусламжтай олон хэргүүдийг илрүүлж байсан.
Тиймээс телкамерын нэгдсэн төвтэй болох шийдвэр гаргалаа. Орон нутаг, дүүргүүдэд камерын дэд төвтэй болно. Монгол Улсын хэмжээнд суурилуулсан камеруудын мэдээллийг уг төвөөр дамжуулан хянана. Нийслэлд ₮8 орчим тэрбумаар, орон нутагт ₮20 орчим тэрбумыг камерын нэгдсэн төвд зарцуулна.
Тогтоол гарахаас өмнө судалгаа хийсэн. Өмнө нь нэгдсэн стандарт байхгүйн улмаас янз бүрийн камер суурилуулчихдаг. Одоогоор улсын хэмжээнд камержуулалтын 31.8 хувь нь огт ажилладаггүй. Учир нь араас нь харж хандах, арчлах, технологийн шинэчлэлтийг хийх нэгдсэн систем байхгүй” гэлээ.