gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.01
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.01
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.01
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Шууд мэдээ
  Буцах

"Иргэнийг гэмт хэрэг хийхэд шалгаж чаддаг хэр нь төрийн албан хаагчдыг шалгаж чаддаггүйн жишээ нь эрүү шүүлт"

А.Номин
Улс төр
9 цаг 2 минутын өмнө
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс
Мэдээллийг Шууд хүргэхээр Gogo баг ажиллаж байна.

  10 цаг 12 минут
2026.05.01

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.05.01/ хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хурлаар 

Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Монгол Улсын УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хүргэж байна.

  • Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2026.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/
  • Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 8 гишүүн 2026.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/
  • Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан төсөл, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
  • “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл  

  10 цаг 41 минут
2026.05.01

Чуулганаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин үг хэллээ. 

Тэрбээр "Ажлын хэсэг эрүү шүүлттэй холбоотой асуудлаар хохирсон иргэдтэй биечлэн уулзаж, хэрэг тус бүрд шинжээч томилж тэдний дүгнэлтийг сонссоны дараа ийм тогтоол гаргах гэж байгаа юм. 

Эрүү шүүлттэй холбоотой асуудал бол хувь хүний гэхээс илүү системийн асуудал болчихсон юм байна. Тэнд байгаа албан хаагчдыг чадавхжуулж, даргыг нь сольсон ч шийдэгдэхгүй юм байна. 

Тогтолцоог нь солих хэрэгтэй байна. Хорьж, мөрдөж, айлган сүрдүүлж байгаад хэргийг хүлээлгэдэг коммунист, фашист аргаар одоо ч гэмт хэрэгтэй тэмцдэг буюу тогтолцоо нь гажсан. УИХ сүүлийн 36 жилийн хугацаанд бараг анх удаа үүнийг хүлээн зөвшөөрөөд тогтоолын төсөл батлах гэж байгаа юм. 

Энэ тогтоолын төслөөр Ерөнхий сайдад үүрэг даалгавар өгнө. Өөрийн кабинетад энэ салбарыг хариуцсан сайддаа үүрэг даалгавар өгөх ёстой болно гэсэн үг. Тийм ч учраас Засгийн газрын гишүүд өнөөдөр ирээд хуралдаа суух ёстой байлаа.

Эрүү шүүлт гэдэг хөнгөмсөг хэлэлцэх зүйл биш. Төр иргэнийг гэмт хэрэг хийхэд шалгаж чаддаг хэр нь төрийн албан хаагчид нь гэмт хэрэг хийхэд шийдэж чаддаггүйн жишээ нь эрүү шүүлт. 

Эрүү шүүлттэй холбоотой хар жагсаалт гаргадаг болох хэрэгтэй. Энэ гэмт хэргийн хохирогчид төрийн нэрийн өмнөөс хохирлыг нь барагдуулсан бол буруутай этгээдээр буцааж төлүүлдэг байх хэрэгтэй. Энэ гэмт хэргийг бие даан шалгадаг тусдаа байгууллагатай болох хэрэгтэй" гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан