gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     6.19
  • Валютын ханш
    $ | 3579₮
Цаг агаар
 25
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дорноговь аймгаас хүүхэд хулгайлан хээр аваачиж хөнөөсөн гэх этгээдийг шүүж байна

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2024-04-16
7
Twitter logo
Г.Тэгшсүрэн
7
Twitter logo
Нийгэм
2024-04-16
Дорноговь аймгаас хүүхэд хулгайлан хээр аваачиж хөнөөсөн гэх этгээдийг шүүж байна Зургийн тайлбар: Хэрэг үйлдсэн гэх этгээдийн ашигласан тээврийн хэрэгсэл.

Дорноговь аймгийн Сайншанд сумын ...сургуулийн сурагч Д 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр сураггүй алга болсон. Түүнийг Г гэгч этгээд автомашиндаа суулган авч явж, эзгүй газарт аваачин хөнөөсөн хэрэг гарсан. Эл хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хурлыг энэ оны гуравдугаар сарын 29-ний өдөр анхлан товложээ.

Улмаар хохирогч тал өмгөөлөгч авах хүсэлт тавьсан тул шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Шүүх хурлыг өнөөдөр зохион байгуулахаар дахин товлосон бөгөөд Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт эхэллээ.

Улсын яллагч яллах дүгнэлтээ уншиж, танилцуулсан бөгөөд одоо эд мөрийн баримт, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагаагаар шүүх хурал үргэлжилж байна.

Эргэн сануулахад, Мөрдөн байцаах албанаас иргэн Г-д холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр насанд хүрээгүй хүнд хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан хүн хулгайлсан.

Улмаар 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдөр онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж амь насыг нь хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг хийжээ.

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
2.Хүнийг:
2.1.онц харгис хэрцгийгээр хөнөөсөн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих, хэрэв хохирогч бага насны хүүхэд бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан