Энэ сарын дөрөвний өдрөөс эхлэн долоо хоног үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлээр урсдаг голууд үерлэж, зарим орон сууц, ААН-үүд усанд автсан. Тухайлбал БЗД-ийн 43-р хороо, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Хан-Уул дүүргийн 3-р хорооны барилгуудын зоорийн давхар усаар дүүрсэн юм.
Сэлбэ, Туул, Дунд голын урсцыг нь хааж барилга барьснаас 29 байршилд голын далан сэтэрч, усанд автсан гэж холбогдох байгууллагууд дүгнэжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үерийн нөхцөлтэй танилцахдаа үерийн даланд ойр барьсан барилгуудыг шалгаж, шаардлагатай бол нураах чиглэл өгсөн юм. Дээрх голуудын дагуух үерийн эрсдэлтэй, чөлөөлөх шаардлагатай 19 байршлыг "Престиж инженеринг" ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ш.Ганзориг танилцуулав.
Тэрбээр “Шунхлай” ШТС-ын барилгыг онцлохдоо “Голын голдирлыг нарийсган барилга барьсан нь маш бүдүүлэг. Энэ барилгаас үүдэлтэйгээр ойр орчмын барилга, байгууламжууд усанд автсан” гэсэн юм.
"Шунхлай" групптэй холбогдоход хэвлэл мэдээллийн ажилтан нь амралттай байгаа, хуулийн ажилтан мэдээлэл өгөхгүй гэсэн тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.
Тус компани шороо овоолж барьсан шатахуун түгээх станц барих зөвшөөрлийг 2013 онд авч, 2014 онд ашиглалтад оруулжээ. Тухайн үед станцын ард орон сууцны хорооллууд баригдаагүй байсан. Ямар нэгэн хууль, стандарт зөрчөөгүй гэж тус компани үзэж байгааг албан бус эх сурвалж хэллээ.
Тэгвэл 2012 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж буй Усны тухай хуульд дараах зүйлийг тусгажээ.
Нийслэлд 35 ААН-ийн 278 ШТС үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас авдаг аж.
Харин ШТС-ын аюулгүй байдал стандарт нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, асуудлыг Хотын стандарт, хяналтын газар шалгах чиг үүрэгтэй. Эл чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, стандарт мөрдөөгүй ААН-үүд байгаа эсэхийг тус байгууллагаас тодруулав.
Туул голын ай сав бүхий газарт ШТС ажиллуулсан гэх асуудлаар шүүхээр давж заалдаж буй нэг ААН байгаа нь "Шунхлай" ШТС-ын нэгж байна. Харин Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах Шунхлай ШТС-тай холбоотой асуудлаар гомдол мэдээлэл ирээгүй гэв.
Цаашид усны барилга, байгууламжийн мэргэжлийн байгууллагууд, инженерүүдийн дээрх зөвлөмжийг үндэслэн улсын байцаагчид газар дээр нь ажиллаж стандарт мөрдүүлж, хуулийн арга хэмжээ авахуулан ажиллах аж.