Монгол улсын анхны “Buy Now Pay Later” буюу “Одоо аваад, дараа төл” загварыг хамгийн эхэнд, хамгийн амжилттай нутагшуулсан Storepay компанийн гүйцэтгэх захирал Н.Хангал зургаа дахь удаагийн “Unplug Awards”-аас “Шилдэг үүсгэн байгуулагч”-аар тодорсон байна. Тус шагналын өмнөх ялагчид нь “Болор Толь”-ийн үүсгэн байгуулагч С.Бадрал, “Lhamour” брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан, “Анд Глобал” компанийн үүсгэн байгуулагч Ч.Анар, “Intelmind” компанийн үүсгэн байгуулагч Ц.Мэндбаяр зэрэг нийгэмд эерэг нөлөө үзүүлж буй үүсгэн байгуулагчид байгаа юм.
Мөн түүнчлэн Storepay компани 2023 оны “Digital Product Conference”-оос явуулсан салбар бүрийн шилдэг дижитал бүтээгдэхүүнүүдийг тодруулах төрөлд “Технологийн бизнесийн шийдлээр Монгол улсдаа тэргүүлсэн дижитал бүтээгдэхүүн”-ээр тодорч “The Best Tech Business ” шагналыг авсан байна.
Storepay компани нь 2023 оноо хамтран ажиллагч байгууллагын тоогоо 4,000-д, нийт хэрэглэгчдийн тоогоо 450,000 гаруй болгосон амжилтаар үдэж байна. Энэ жилийн онцлох хамтран ажиллагч байгууллагуудыг дурдвал Emart, Nomin зэрэг Монгол улсын хамгийн томоохон сүлжээ дэлгүүрүүдэд үйлчилгээгээ нэвтрүүлж үйл ажиллагаагаа улам өргөжүүлсээр байна. Мөн Storepay болон ХасБанк хамтран санхүүгийн салбарт цоо шинэ үйлчилгээ болох “Уртаар” үйлчилгээг 2024 оны босгон дээр нэвтрүүлэхэд бэлэн болоод байгаа юм.