gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТОП-20-д бүртгэлтэй 15 компанийн ногдол ашгийн дундаж өгөөж 6.9 хувьтай байна

Bloomberg TV Mongolia
Эдийн засаг
2024-02-27
191
Twitter logo

Хувьцаат компаниудын ногдол ашиг өнгөрсөн онтой харьцуулахад 22 хувиар өсөж, 799.22 тэрбум төгрөг болсныг МХБ мэдээлэв.

Сүүлийн хоёр долоо хоногийн турш хувьцаат компаниуд ногдол ашгийн шийдвэрүүдээ шил даран гаргацгааж, аль нь хамгийн өндөр дүнтэйг, аль нь хамгийн өндөр өгөөжтэйг, аль нь цэвэр ашгийнхаа хамгийн их хувийг хувьцаа эзэмшигчдэдээ хүртээж буй нь анхаарал татав.

2024 онд хувьцаат компаниудын ногдол ашгийн хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 22 гаруй хувиар өсөж, 799.22 тэрбум төгрөг хүрснийг Монголын Хөрөнгийн бирж мэдээлээд байна. Хоёрдугаар сарын 23-ны өдрийн байдлаар ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн 40 компанийн 15 нь “ТОП-20” индексэд бүртгэлтэй компаниуд байгаа юм. Эдгээр 15 компанийн ногдол ашиг тараах нийт үнийн дүнгийн 37 хувь буюу 271 тэрбум төгрөгийг "ХААН Банк", 36 хувь буюу 263 тэрбумыг “Тавантолгой” ХК эзэлж буй.

Харин цэвэр ашигт эзлэх харьцаагаар “Газар шим үйлдвэр” ХК (80 хувь), “Тавантолгой” ХК (70 хувь), “Төрийн банк” (56.7 хувь) гэсэн компаниудын ногдол ашиг тэргүүлж байна.

2023 оны хаалтын ханшаар тооцоолбол ТОП-20 индексээс ногдол ашиг тараах шийдвэр гаргасан 15 компанийн ногдол ашгийн дундаж өгөөж 6.9 хувьтай байна. “Тавантолгой” ХК 28.1 хувь, “ХААН Банк” 11.8 хувь, “Төрийн Банк” ХК 11.8 хувь, “Голомт банк” 9.9 хувийн ногдол ашгийн өгөөжтэйгөөр бусад компаниа тэргүүлж байгаагаас хөрөнгийн зах зээлд банкнуудын хувь нэмэр хэр өндөр байгааг харж болохоор байгаа юм.

Дашрамд дурдахад, “Худалдаа Хөгжлийн Банк” ХК аудитлагдсан санхүүгийн тайлан гарсны дараа ногдол ашгийн дүнгээ мэдээлэхээр байна.

Харин банк, санхүүгийн байгууллагаас бусад салбарт “Газар шим үйлдвэр” ХК-ийн ногдол ашгийн өгөөж хамгийн өндөр буюу 9.4 хувь байгааг онцлохоор байгаа юм. Мөн “Инвескор ББСБ” ХК-ийн ногдол ашгийн өгөөж хэдий бага байгаа ч өсөлтийн үе шатандаа яваа компанийн хувьд ханшийн зөрүүнээс өндөр өгөөж хүртэх боломжтой бөгөөд 2023 онд тус компанийн хувьцааны ханш 40 хувиар өссөнийг “ТиДиБи Секьюритис ҮЦК” онцолж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан