Хамгаалалтын захиргаанаас 2024 оны 8 дугаар сараас Ойн гүний эргүүл, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байгаа ба захиргааны албан хаагчид, байгаль орчны хяналтын улсын байцаагчид 10 автомашин бүхий 20 орчим иргэдээс зөвшөөрөлгүй хууль бусаар түүсэн 8 тонн гаруй самрыг хураажээ.
Хэрэг бүртгэлийн дугаар авч цагдаа, прокурорын байгууллагад шилжүүлээд байна. Энэ хугацаанд давтагдсан тоогоор 50 гаруй самарчдын отог, 90 гаруй машин техник хэрэгсэл, 320 гаруй иргэдийг уулнаас буулгаж хууль сахиулан ажилласан байна.
Тус эргүүл, хяналт шалгалтыг цаашид Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газар, Экологийн цагдаагийн алба, дүүргийн цагдаагийн газрууд болон иргэд олон нийтийн оролцоотой улам эрчимжүүлэхээр төлөвлөөд байна.

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан Сибир хуш нь Монгол оронд ургадаг бөгөөд өөр төрөл зүйлийн хуш мод Монгол оронд ургадаггүй. Тиймдээ ч хуш модны самар нь ховор ургамлын үр, идээний ангилалд багтдаг.
Ойн тухай хуулийн 3.1.12 "ойн дагалт баялаг" гэж ойн сангийн газарт

Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх тус тус заалттай.
Ойн тухай хуульд зааснаар ойн дагалт баялгийг тухайн жилийн 09 дүгээр сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн бол ахуйн зориулалтаар зөвшөөрөгдсөн газраас холбогдох зөвшөөрлийн дагуу бэлтгэх боломжтой
Иймд Богдхан ууланд самар түүхээр санаархаж буй болон гарч буй иргэд та бүхнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлж, аливаа хууль бус үйлдлийг гаргахгүй байх, гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг Хамгаалалтын захиргаанаас анхааруулж байна.