Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор жил бүр “Амар байна уу” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг. Гурав дахь жилдээ болж буй уг үзэсгэлэн Их наяд плаза 5,6 давхар, Соёолж төвийн 2 давхарт болж байна. Тус хоёр төв гүүрээр холбогдсон бөгөөд хоорондын зай ойрхон.
Энэ жилийн онцлог нь хотын А бүсэд болж буй бөгөөд талбайн түрээс урьдынхаараа үнэ, төлбөргүй хэвээр. Талбай үнэ төлбөргүй учраас борлуулж буй бүтээгдэхүүний үнэ хямд байх шаардлага тавьдаг аж. Бид үндэсний дээл хувцас, цагаан идээ, хэвийн боов, бэлэг дурсгалын үнийг судлахаар тус үзэсгэлэнг зорилоо.
Дарханаас оролцож буй "Чахара" гэх хүүхдийн эсгий болон арьсан гутал үйлдвэрлэдэг жижиг дунд үйлдвэрлэгчийн лангуун дээр орчлоо.
Чахара брендийн гишүүн Г.Буянтбилэг “Амар байна уу үзэсгэлэн худалдаанд Дарханаас зорьж ирэн оролцож байна. Бид хүүхдийн эсгийн гутал, арьсан гутал үйлдвэрлэж худалдаалдаг. Гар аргаар гутлуудаа хийдэг бөгөөд хавар, намар, өвлийн загвар бий. Эсгий гутлыг хийхдээ үйлдвэрийн ноосоо сайн самнаад олон удаа илж, таалан биежүүлнэ. Эсгий үрэлтдээ дулаацаж байдаг бөгөөд өмсөх явцад сунахгүй гэсэн үг.
Арьсан гутлаас илүү эсгий гутал хийхэд ажиллагаа ихтэй. Үнийн хувьд 60-65 мянгын үнэтэй бөгөөд орос ултай, халтирахгүй. Сүүлийн үед эсгий бүтээгдэхүүнийг иргэд маань маш их сонирхож байна. Тиймээс иргэддээ хандаж хэлэхэд, таван хошуу малаасаа гарсан эсгий, тавчиг зэрэг бүтээгдэхүүнээ сайн эдэлж хэрэглээрэй. Хамгийн чухал нь эрүүл байх шүү” гэлээ.