НИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшигч Б.Пүрэвдагваас асуулт асууж байна. Нэр дэвшигч:
-Манай хот үндсэн гурван хэсэгтэй. Хотын төв, гэр хороолол, дагуул хот. Хотоо задалж байж түгжрэл, утаа гээд олон асуудлаас ангижирна. Хүмүүс нийгэм, соёлын олон үйлчилгээ авах гэж хотын төв рүү орж ирж байгаа. Үүнийг 20 минутын хугацаанд бүх хэрэгцээгээ хангаж чаддаг хот байгуулах чухал.
Мега төслүүд иргэдийн маш их шүүмжлэл, эргэлзээг дагууллаа. Олон улсын жишээг харахад өртгийн тэнцвэр, иргэдийн оролцоотой хот байх зарчмыг зорьж байна. Бид өнгөрсөн хугацаанд эдгээр зарчмыг алдсан юм болов уу, ингээд шүүмжлэлд өртөв үү гэж харж байгаа. Хэрэв би хотын дарга болбол эрэмбийг гаргана. Хамгийн оновчтой төсөвлөлт мөн үү гэдгийг эрэмбэлж мега төслүүдийг хэрэгжүүлнэ. Мөн иргэдийн оролцоо, үнэлэлт дүгнэлтэд үндэслэн эдгээр төслийг цааш үргэлжлүүлнэ.
Залуу хүний хувьд би гаднын хөрөнгө оруулалт нээлттэй байгаасай, гаднын хөрөнгө оруулалтыг илүү их татах юм сан гэж боддог. Би улстөржихгүй, надад улстөржих цаг алга. Иргэд улстөрийн хэрүүл, талцлаас залхжээ. Одоо зүгээр л ажлаа хийцгээе. Би ажлаа мэддэг, иргэдийнхээ амьдрал, асуудлыг мэддэг сэтгэлтэй хүмүүстэй ажиллана. Миний хамгийн дотнын сайн найзууд ажилсаг, хөдөлмөрч, сэтгэлтэй хүмүүс байна. Түүний, үүний хүн, улаан цагаан гэх зүйл огт байхгүй.
Трамвай, метроны төсөл байна. Трамвайд 350 орчим, 145 тэрбум, нийт 900 гаруй тэрбум төгрөг тусжээ. Бүх төслийн нэгжтэй уулзана. Иргэдийн санаа бодол чухал байна. Үр ашигтайгаас нь эхэлж явуулна, алийг зогсоож, алийг үргэлжлүүлэхийг одоо хэлэхэд эрт байна. Холбогдох албан тушаалтнуудтай уулзаад шийдвэрээ гаргана.
Туулын хурдны замын төсөлтэй холбоотой шийдвэр гарсан. Энэ төсөлд тооцоо, судалгаа хийж амралтын өдрөөр ч ажиллахаар сэтгэлзүйгээ бэлдэж байгаа. Баг хамт олонтойгоо урагш хараад зүтгээд орно.