УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.04.30/ үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир "Дээрх хуулийн төслийг баталснаар 100-200 хоногт хийдэг байсан үнэлгээг 43 хоногт хийж, хүнд суртлыг арилгах боломжтой болно" хэмээн онцлов.
Үүний хариуд УИХ-ын гишүүн М.Мандхай "Цагаан дээр хараар техник үйл ажиллагааг хөнгөвчлөх ч суурь институтийн асуудал хөндөгдөнө. Өнөөдөр үнэлгээний олон компани халаасны компани болчихсон байна.
Монгол Улс хэдэн аймаг сум дамжсан баялагтай. Тухайн аймаг сум 10 хоногт багтааж шинжилж чадаагүй байвал зөвшөөрсөнд тооцоод явчих эрсдэл харагдаад байна. Халаасны компаниуд ерөнхийд нь эрсдэлгүй гээд үнэлчихвэл асуудал дагуулна" гэв.