gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.05
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дарамт хүчирхийллийн тухай олон улсын конвенцод нэгдэхийг уриалж, жагслаа

А.Номин
Нийгэм
2025-03-14
21
Twitter logo

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/ өнөөдөр /2025.03.14/ Дарамт хүчирхийллийн тухай 190 дүгээр конвенцод Монгол Улс нэгдэн орох уриалга гарган жагсаал зохион байгууллаа.

Хүний эрхийн үндэсний комиссоос 2016 онд Төрийн албан хаагчдын дунд хийсэн судалгаагаар ажлын байрны дарамт, бэлгийн дарамт зонхилж байгааг харуулсан байдаг.

Мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллага /ОУХБ/-тай хамтран эрүүл мэнд, орон сууц нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудыг хамруулан хийсэн судалгаагаар ажлын байрны дарамт гуравдагч этгээдээс ажилтнуудад ирж байгааг тогтоожээ.

МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал “ОУХБ 100 жилийн ойгоороо ажлын байрны дарамт, хүчирхийллийн тухай 190 дүгээр конвенцыг баталсан. МҮЭХ уг конвенцод нэгдэх урьтал нөхцөлүүдийг ханган ажиллаж байна. Эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхай, орон сууц нийтийн аж ахуй зэрэг салбарууд ч идэвхтэй ажиллаж буй.
Бид Улсын их хуралд энэхүү конвенцод нэгдэх уриалгыг хүргүүлж байна. Энэ хуулийг УИХ-д өргөн барьж, соёрхон баталснаар үндэсний хууль тогтоомжуудад өөрчлөлт орох юм” гэв.

ОУХБ-ын 190 дүгээр конвенцод хөдөлмөрийн хүрээн дэх хүчирхийлэл, дарамтыг

Нэг эсвэл олон удаа давтагдсан, бие махбод, сэтгэл зүй, бэлгийн болон эдийн засгийн хохиролд хүргэх зорилготой, хохиролд хүргэсэн, эсвэл хүргэх магадлалтай хүлээн зөвшөөрч үл болох зан байдал, үйлдэл, эсвэл заналхийлэл гэж ойлгох бөгөөд үүнд жендерт суурилсан хүчирхийлэл, дарамт гэж тодорхойлсон.

МҮЭХ-ны Эмэгтэйчүүдийн хорооны дарга Б.Энхтөгс “Хэдийгээр манай улсын Хөдөлмөрийн тухай хуульд ажлын байрны ялгаварлан гадуурхалт, дарамт хүчирхийллийг хориглох суурь зарчмуудыг тусгасан ч 190 дүгээр конвенцод байдаг олон зохицуулалт орхигдсон.
Ажлын байрны дарамтыг бие, сэтгэл зүй, эрүүл мэнд, эдийн засгийн гэж ангилж болно. Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн харилцаанд саад учруулж буй шалтгаан нь цалин хөлсний зөрүү мөн дарамт хүчирхийлэлд өртөж буй байдал байна. Тэр тусмаа бэлгийн дарамтад эмэгтэйчүүд илүү өртдөг.

190 дүгээр конвенц нь жендерт суурилсан ялгаварлан гадуурхалтын талаар тусгаснаараа онцлог юм” гэлээ.

  • Иргэд СӨХ, ус, дулааны төлбөрөө төлөөгүйн улмаас салбарын ажилчид цалингаараа хохирч байна

Нийтийн аж ахуйн салбарын буюу СӨХ, ТҮК, ОСНААУГ-ын ажилчид гуравдагч этгээдээс дарамт авдаг нь тогтоогдсон. Эдгээр байгууллага нь нийгэмд үйлчилж байгаа ч улсын төсвөөс санхүүжилт авдаггүй. Өөрөө өөрийгөө санхүүжүүлж, ажилчдынхаа цалинг тавьдаг.

Гэтэл хэрэглэгчид СӨХ, ус, дулаан, цахилгааны төлбөрөө төлөхгүй байгаа нь ажилчдын цалинг хасах шалтгаан болж байна. Тиймдээ ч энэ салбарын хөдөлмөрийн дундаж хөлс бусад салбартай харилцан адилгүй байна хэмээн Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Жавзандулам мэдээлж байв.

Гэрэл зургуудыг Г.Өнөболд

Гэрэл зургуудыг Г.Өнөболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан