gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол хоол танилцуулсан, зургаан цуврал контентыг 12 сая хүн үзжээ

Б.Азбаяр
Эдийн засаг
2023-04-16
971
Twitter logo

Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Иймд аялал жуулчлалын салбарынхан үйл ажиллагаагаа сайжруулах, шинэчлэл нэвтрүүлэх үүрэг хүлээгээд буй.  

Жуулчид зорьж ирэх нөхцөл, хүсэл сонирхлыг татах нөөц боломжийг дахин тодорхойлж ажилласнаар зорилгодоо хүрнэ. Тус салбарынхан эхний ээлжид жуулчдын санал хүсэлд тулгуурлан хоолны амт, чанарт анхаарч байна.  

Жил бүр аялал жуулчлалын салбарт тулгамддаг асуудал, нэвтрүүлэхийг зорьсон тэмүүллээ хэлэлцэх уулзалт болдог. Энэ удаад зочлох, үйлчлэх салбарын хөгжлийн төвөөс төрийн байгууллагууд, ААН-ийн 200 гаруй төлөөллийг хамруулсан “Gastronomy and tourism” чуулганыг зохион байгууллаа.  

Чуулганы гол зорилт нь үндэсний хоол, идээ, ундааг жуулчдыг татах бүтээгдэхүүн болгож хөгжүүлэх, үйлчилгээний ажилтнуудыг сургах, бүс нутгийн хоолны эко цэс боловсруулах аж. Дараах илтгэлүүдийг танилцуулав.

  • Орон нутгийн зоогийн онцлог, шинэчлэл
  • Бүс нутгийн зоогийн соёл
  • Өглөөний зоог, инновац
  • Таван тансаг идээ аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох нь
  • Монгол уламжлалт цайны соёл, аялал жуулчлал
  • Аяллын үеийн хоол хүнсний онцлог
  • Хүндэтгэлийн идээ ундаа /сархад/  
  • Монгол үндэстний зоог, контент буюу цахим орчинд таниулан сурталчлах тухай ярилаа.  

“АРТ ГЭР” төслийн менежер Н.Энхбат: Төсөл маань үндэсний, нүүдэлчний хоолны технологийг нийтэд танин мэдүүлэх зорилготой видео контентыг бүтээх, гаднын, олон сая дагагчтай нөлөөлөгчдийг Монголд урьж, сувгаар нь дамжуулан өв соёлоо гадагш сурталчлах зорилготой.
 
Өнгөрсөн онд “YouTube” суваг дахь хоол, аялал жуулчлалын контент төрлөөр хандалтаараа  хоёрдугаарт эрэмбэлэгдсэн, 10 сая дагагчтай сувгийн багийг урьсан. Тэднийг монгол орноор аялуулан, үндэсний хоолны тухай зургаан контент бүтээсэн. Дэлхий даяар 12 сая үзэгчид хүрсэн. Өнгөрсөн оноос эхлэн гаднын томоохон хотоор зорчихдоо үндэсний хоолоо хийгээд хотын иргэдэд амтлуулах, таниулах ажил хийж байна. Мөн бэсрэг наадам, зорилтот үйл ажиллагааг гаднын орнуудад зохион байгууллаа.  

Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр: Он гарсаар улс хоорондын болон дотоодын нислэгийн тоог нэмэхэд чиглэсэн ажил өрнүүлж байна. Мөн жуулчдын хоол хүнсний асуудалд онцгой анхаарч, шинэчлэл гаргах, олон улсын сайн туршлагаас суралцах, хүний нөөц бүрдүүлэхээр төлөвлөж байна. Иймд салбар яамд хамтын ажиллагаагаа нэмэх, тэр дундаа Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас ажиллах хүчний эрх зүйн орчин, нөхцөлийг сайжруулах, сургах чиглэлээр хамтрах нь чухал байна.  

“Монголын нууч товчоо” ХХК-ийн захирал Б.Оюун-Эрдэнэ: Манайх тасралтгүй 18 жилийн турш зочлох үйлчилгээ үзүүлж байна. Энэ хугацаанд гадаад жуулчид манай байгалийн тогтоц, хүн ардын ахуй амьдрал, үндэсний соёл уламжлалыг харахаар ирдгийг ажигласан. Мэдээж зорьж ирээд, хөрөнгө зарцуулж байгаа учраас сэтгэл ханамжтай буцах хэрэгтэй шүү дээ. Үйлчилгээний талаас харьцангуй боломжийн сэтгэгдэлтэй байдаг ч хоолны хувьд таагүй сэтгэгдэлтэй буцаад байх шиг. Хүссэн хоолоо биш жуулчны онцлогт тааруулж цэс гаргах нь чухал. Бүс нутгийнхаа ургамлын орцтой, байгалийн тогтоцтой холбогдсон тусгай хоол хийж, тогооч өөрөө тайлбарлан, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэх хэрэгтэй. Жишээ нь монгол жуулчид их үйлчлүүлдэг бол монголчуудын таашаах амттай хоолоор үйлчлэх нь чухал. Мөн тухайн бүсэд олон зочлох үйлчилгээ үзүүлдэг газар байлаа гэхэд бүгд өөр өөр амттай, онцлогтой хоолны цэстэй байвал салбарын хувьд ч том шинэчлэл болно.  

Монголын тогоочдын холбооны дэд ерөнхийлөгч Р.Батбаатар: Технологийн дэвшил бүх салбарт хөгжиж байгаачлан робот тогооч, робот зөөгч гэх мэтээр хоол үйлдвэрлэл хүний оролцоогүй байх боломж бүрдсэн. Гэхдээ хүний хүсэлд нийцүүлж үйлчилгээ үзүүлдэг салбар тул хиймэл оюун ухаанаар хийсэн хоол төдийлөн сэтгэл ханамж өгөхгүй байгааг судалж, эргээд хүн хоорондын харилцааг чухалчлах боллоо. Өөрөөр хэлбэл гэдэс дүүргэх зорилгоор бус давхар сэтгэл ханах нь чухал. Тэгэхээр идэж буй хоол өөрийн гэсэн түүхтэй, соёлтой, орон нутгийг илэрхийлэх онцлогтой байх хэрэгтэй. Мөн хэн идэхээс хамаарч орц, хэлбэр хэмжээг, технологийг өөрчилж хоолны нэр төрлийг олшруулбал зохино. Тухайлбал бүхэл мах иддэггүй бол нарийн хэрчсэн, халуун ногоо иддэггүй бол халуун ногоогүй гээд сонголтыг олон байлгах юм. Ингэж л сэтгэл ханамжтай байх тухай ярина шүү дээ.  

“Зочлох, үйлчлэх салбарын хөгжлийн төв” ТББ-ын эрхлэгч Б.Дэлгэржаргал: Аймгуудаар аялахад бүгд өндөг, зайдсаар үйлчилдэг. Гэтэл бидэнд асар их өв соёл, нөөц боломж байна. Боломжтой нөөцөө ашиглаж дотоод, гадаадын жуулчинд түүх, уламжлалын талаарх мэдлэг өгч чадна. Манай байгууллага зочлох, үйлчилгээний салбарын удирдах ажилтнуудад зөвлөж, менежментийн сургалтаар хангаж ажилладаг. Одоо хэрэгжүүлэх гэж байгаа ажилд зөвлөн туслах, жишиг сургалтуудыг зохион байгуулах, сайн мэргэжилтнийг бэлтгэхээр зорьж байна.  

Дээрх олон талт ажлыг хэрэгжүүлснээр гадаадын жуулчид төдийгүй дотоодын аялагчид өөрийн орны хоол, хүнс, идээ, ундааны тухай өргөн мэдлэгтэй болж, өв соёлоо сэргээн дэлгэрүүлж, уламжлуулдаг болох өндөр түвшний ач холбогдол өгнө гэдгийг албаныхан хэллээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан