- Хятад улс 2023 оны эцэс гэхэд 2.9 сая 5G сүлжээний станцтай болох зорилтоо биелүүлж байна
- АНУ-ын 2 жилд суурилуулснаас их хэмжээний станцыг гурван сарын дотор суурилуулжээ
- Бүх хот суурин газар, мужийн бүс нутгууд 5G сүлжээнд нэвтрэх боломжтой боллоо
БНХАУ 5G сүлжээний хамрах хүрээг тэлж, зургаадугаар сарын сүүл гэхэд 600 мянган станц суурилуулснаар орон даяар гурван сая станцтай болоод байна.
Ингэснээр АНУ-ын хоёр жилд суурилуулснаас их хэмжээний станцыг ердөө гурван сарын дотор суурилуулж байна. Өөрөөр хэлбэл АНУ 2019-2021 оны хугацаанд 100 мянга орчим станц суурилуулсан юм.
Гуравдугаар сард Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас жилийн эцэс гэхэд 2.9 сая 5G сүлжээний суурин станцтай болох зорилт тавьснаа мэдэгдсэн. Тус зорилтоо төлөвлөсөн хугацаанаасаа зургаан сарын өмнө биелүүлж байна.
Хятад улс 5G сүлжээний станцыг нэмэгдүүлснээр бүх хот суурин газар, мужийн бүс нутгууд интернэт сүлжээнд хамрагдах боломжтой болжээ.
5G сүлжээний станцын тоог нэмэгдүүлэх нь хамрах хүрээ болон багтаамжийг тэлнэ гэсэн үг. Ингэснээр өндөр хурдны интернэт шаардах шинэ технологиудыг нэвтрүүлэх боломжтой болох аж.
Харин зарим шүүмжлэгчид 5G сүлжээнд хэт их мөнгө дэмий зарлагадсан хэмээн шүүмжилж байна. Учир нь 4G сүлжээ нь хэрэглэгчдийн хэрэглээг бараг л 5G сүлжээтэй адил хангах чадалтай гэсэн юм.
Эх сурвалж: South China Morning Post