УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүн 2025.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Цусны донор бол авлагагүй өглөг. Энэ бол хандив. Тиймээс цус өгсний төлөө өгөх төлбөрийн асуудал байхгүй. Харин донор болсноор би ийм мундаг хүн шүү гэдгээ илэрхийлэх гол зүйл бол Засгийн газрын шагнал. Алт, мөнгө, хүрэл донор гэдэг урамшууллын тогтолцоо л одоо бий. Үүнийг Засгийн газрын тогтолцоо руу оруулах нь зөв гэж харж байгаа” гэв.