Өнөөдөр Монгол Улсын “Төрийн далбааны өдөр” тохиож байна. Энэ өдрийг 2008 оноос жил бүрийн 7 дугаар сарын 10-ны өдөр тэмдэглэж, алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, цэргийн хүндэтгэлийн жагсаал зохион байгуулж хүндэтгэл илэрхийлдэг билээ.
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Төрийн далбааг мандуулах ёслолыг өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо.
Уг ёслолын ажиллагаанд Монгол Улсын төрийн гурван өндөрлөг болох Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Батлан хамгаалахын сайд Д.Батлут тэргүүтэй албаныхан болон генералууд оролцлоо.
Төрийн далбааг мандуулах үед хөгжимд Төрийн дуулал эгшиглэж, 21 удаа ёслолын буудлага үйлдэн хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх ард иргэд, цэргийн ёслолын жагсаалд оролцож байгаа бие бүрэлдэхүүн, үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, зочдод хандаж үг хэллээ.
Тэрбээр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болсон “Төрийн далбааны өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүллээ.
2009 оноос хойш жил бүрийн 07 дугаар сарын 10-ны энэ өдөр Төрийн далбаагаа мандуулж, хүндэтгэл үзүүлж ирсэн уламжлалтай.
Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 23 салбар, түүний дотор Москва хотноо болсон Ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд улсаа төлөөлөн оролцсон цэрэг эрс, Төрийн хүндэт харуулын дайчид, 2 морьт салаа, Улаанбаатар цэргийн хүрээний нэгдсэн найрал хөгжмийн гээд нийт 1,400 гаруй цэргийн алба хаагч оролцлоо.
Морьт цэргүүд Хүннү гүрэн, Их Монгол Улс, Богд хаант Монгол Улс, Ардын журамт цэрэг, Ардын армийн туг болон Төрийн далбааг залан явснаар “Төрийн далбааны өдөр”-т зориулсан ёслолын жагсаал өндөрлөлөө.
Цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалыг Зэвсэгт хүчний Жанжин штабын Нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр командаллаа.
Жагсаалыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, олон улсын байгууллагын төлөөлөгчид, ахмад дайчид, иргэд, жуулчид үзэж сонирхлоо.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал бөгөөд Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл билээ.
Төрийн далбаан дээрх Соёмбо нь улс орон эгнэгт мандан бадарч, ард түмэн нь эв найрамдал, шударга ёсыг сахин, өнөр өтгөн, өнөд цэцэглэн хөгжих гүн утга агуулдаг юм.