Африк америк эрэгтэй Жорж Флойдыг баривчлах үедээ хүзүүн тус газар нь өвдөглөж аминд нь хүрсэн гэх цагдаа асан Дерик Шовины шүүх хурал өндөрлөжээ. Шовинд гурван зүйл ангиар ял тулгасан бөгөөд АНУ-ын тангарагтны шүүх гурвууланд нь түүнийг буруутай гэж үзсэн байна.
Тэрбээр батлан даалтад гарсан байсан тул Шүүх хуралдааны үеэр сул чөлөөтэй байжээ. Харин шүүхийн шийдвэр гарсны дараа түүний гарт гав зүүж, хорих руу авч явсан байна. Дерик Шовинд 40 жилийн ял оноож болзошгүй бөгөөд ирэх зургаадугаар сард түүнд оноох ялыг зарлах гэнэ.
Тангарагтны шүүх Дерик Шовиныг буруутай гэж үзсэний дараа Миннеаполис хотын гудамжинд Black Lives Matter хөдөлгөөнийхөн баяр хөөр болцгоожээ.
ДЕРИК ШОВИНЫГ САНАМСАРГҮЙГЭЭР ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН ХЭРЭГТ БУРУУТГАВ
Шүүх хуралдааны үеэр тангарагтны шүүх эмч нар, хүчний байгууллагын мэргэжилтнүүд, цагдаагийн алба хаагчид, тухайн үед үйл явдлыг харсан хүмүүс гэхчлэн 45 гэрчийн мэдүүлгийг сонссон байна.
Шовиныг хоёрдугаар зэргийн аллага /санамсаргүй/, гуравдугаар зэргийн аллага болон хайхрамжгүй байдлаасаа болж хүнийг амиа алдахад хүргэсэн гэх зүйл ангиар буруутгажээ. Өнгөрсөн оны тавдугаар сард тэрбээр Жорж Флойдыг баривчлах үед 9 минут орчим хүзүүн дээр нь өвдөглөсөн юм.
Эх сурвалж: ВВС