Соёлын өвийн үндэсний төв Япон Улсын Нара хотын Соёлын өвийн үндэсний судалгааны хүрээлэнгийн судлаач, доктор Сүнг Вүүк Рюүтэй хамтран зарим археологийн олдвор, сүм хийдийн барилга байгууламжид судалгааны ажил хийж байна.
Уг судалгааны хүрээнд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Чингис хаан үндэсний музей, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхим, МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк, СУИС-ийн Дүрслэх урлагийн академи дээд сургууль зэрэг байгууллагуудын сан хөмрөг дэх археологийн малтлагаас илэрсэн өнгө будаг, Данбадаржайлин хийдийн зарим дуганы өнгө будгийн найрлага, бүтэц, тэдгээрийн төрөл зүйл, технологийн судалгааг газар дээр нь хийж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх зорилготой юм.
Эх сурвалж: Соёлын өвийн үндэсний төв