gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.25
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

КоллПро ХХК, Чимэгэ системс ХХК хамтран харилцаа холбооны салбарт шинэ технологийг нэвтрүүлнэ

Бизнес
2023-10-16
91
Twitter logo

Мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч “КоллПро” ХХК хиймэл оюун ухаан хөгжүүлэлтийн “Чимэгэ Системс” ХХК -ууд хамтран байгууллагын харилцаа холбооны үйлчилгээнд олон төрлийн хиймэл оюун ухаанд суурилсан боломжуудыг нэвтрүүлэхээр хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тус 2 компани өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ интеграц хийх, харилцагч байгууллагууддаа нэмэлт боломжуудыг санал болгох, олон улсад амжилттай нэвтэрсэн хиймэл оюун ухаан, харилцаа холбооны боломжуудыг монгол хэл дээр бүрдүүлж хэрэглээнд нэвтрүүлэх юм.

Тус хамтралын хүрээнд Монголын бизнесүүдэд дараах 2 давуу талыг эхний шатанд бий болгож байна.

1. Яриаг текст рүү хөрвүүлэн анализ хийх

Байгууллагын хэрэглэгчээ халамжлах хамгийн чухал хэсэг бол дуудлагын төв байдаг. Эндээс л хэрэглэгчдээ сонсож, “хэрэглэгчид юуг хүсэж байна”, “юуг засаж сайжруулах хэрэгтэй байгаа” гэдгийг харж болдог. Тэгвэл энэхүү хамтралын хүрээнд дуудлагын төвийн ярианд анализ хийн, тухайлсан түлхүүр үгсээр хайлт хийх, ямар асуулт эсвэл санал хүсэлт хамгийн их давтагдаж байна гэдгийг цаг тухайд нь хянах боломжтой болжээ. Хэрэглэгчээ сонсдог, тэднийг халамжилдаг компани байхад энэ хамтрал туслах болно.

Мөн ярианы бичлэгүүдийг текст рүү хөрвүүлснээр төрөл бүрийн автоматжуулалт хийх, ангилах, анхаарах шаардлагатай дуудлагуудыг дээд шатны удирдлагуудад мэдэгдэх зэрэг олон давуу тал бүрдэнэ.

2. Дуу хоолойгоор удирдах

Танай байгууллага руу хэрэглэгч залгаад оператортой холбогдолгүйгээр “Би танай меню дээрх багц 1-ыг дараах хаягаар захиалъя” гэж хэлэхэд автоматаар яриаг нь хөрвүүлэн танай захиалга бүртгэлийн систем рүү шивэгдэх боломжтой гэвэл та итгэх үү.

Хэрэглэгч заавал автомат хариулагчийн сонголтуудыг сонсож, товч дарахгүйгээр хүссэн асуултаа хэлж, түүнийг систем автоматаар таньж автоматаар мэдээлэл өгөх, оператортой холбогдох, болон бусад дараагийн үйлдлүүдийг гүйцэтгэх болно.

Мөн цаашид виртуал оператор хэрэглэгчид хариу өгөх, дотоод системээс авсан мэдээллээ шууд аудиод хувирган хэрэглэгч рүү дуудлага хийх зэрэг олон боломжийг нэвтрүүлэх хөгжүүлэлтийн ажлууд хийгдэж байна.

“КоллПро” ХХК болон “Чимэгэ Системс” ХХК өнөөдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, эхний харилцагч байгууллагынхаа бизнесийн онцлогт тохируулсан хиймэл оюун ухааны автоматжуулалтаа эхлээд байна.

Хэрвээ та дуудлагын төвөө автоматжуулах боломжийг хайж байгаа бол энд даран мэдээлэл авах боломжтой. Эсвэл дараах хаягуудаар холбогдоорой.

И-мейл: info@callpro.mn

Утас: 72727070

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан