УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/-ийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Бейсэн “Хуулийн төслийг дэмжиж байгаа. Хэд, хэдэн асуудал байна. Анх ерээд онд хөдөлмөрийн гэрээгээр монголчууд Казахстан руу явсан. Үүнээс 61,000 хүн Казахстаны иргэншил авсан, 1.7 мянган хүн буцаж иржээ. Тэнд иргэншилтэй болсон хүмүүс тэтгэвэр авч чадахгүй байгаа. Энд ирсэн хүмүүс мөн тэтгэврээ тогтоолгож чадахгүй асуудал бий. Тэгэхээр урьдын хохирогчид тэтгэврээ нөхөн тогтоолгох боломжтой юу гэдгийг асууя" гэв.
Үүнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Казахстанд Монгол Улсын 8,000 хүн оршин сууж байгаагаас, 3115 нь хөдөлмөр эрхэлж байна гэсэн албан ёсны тоо бий. Хэлэлцээрт гарын үсэг зурснаар тэнд үлдсэн, буцаж ирсэн иргэдэд хоёр боломж нээгдэнэ. Нэгд, 1998 оноос өмнө Казахстан улсад шимтгэл төлж байсан ажилласан жилээ тооцуулаад Монгол Улсаас тэтгэвэр тогтоолгож авах боломж бүрдэнэ.
Хоёрд, 1998 оноос хойш Казахстан улсад шимтгэл төлсөн бол тэр хугацаандаа ногдох хуримтлалын тэтгэврээ буцаан авч болно. Учир нь Казахстан улс хуримтлалын тогтолцоонд бүрэн шилжсэн учраас тэнд төлсөн нийгмийн даатгалаа энд хуримтлалын тэтгэвэр болгон авах боломж нээгдэнэ.
Жишээ нь, Монгол Улсын 60 настай, эрэгтэй хүн байна. Тэр Монгол Улсад 18 жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Казахстан улсад 1990-2005 оны хооронд ажиллаж, тус улсад нийт 15 жил нийгмийн даатгал шимтгэл төлсөн бол эдгээр хугацааг нэмж, нэгтгэн нийтдээ 26 жил шимтгэл төлсөнд тооцож Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тэтгэврээ тогтоолгож авах эрх үүснэ.
Энэ мэтчилэн монголчуудад, Монголоос Казахстанд очсон хүмүүст том боломж нээгдэж байгаа хэлэлцээр юм” гэв.