gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Төгрөг нуур” ордыг $250 саяар худалдахдаа бидний 20 хувийг зөвшөөрөлгүй авч, шилжүүлсэн”

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2025-04-08
198
Twitter logo
Г.Тэгшсүрэн
198
Twitter logo
Нийгэм
2025-04-08
“Төгрөг нуур” ордыг $250 саяар худалдахдаа бидний 20 хувийг зөвшөөрөлгүй авч, шилжүүлсэн” Л.Дүгэржав агсны охин Д.Болорсүрэн
Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  10 цаг 49 минут
2025.04.08

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Төгрөг нуурын орд тав дахь ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой талаар мэдэгдсэн. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийх үеэрээ энэ талаар “Стратегийн 39 ордын жагсаалтад Төгрөг нуурын орд багтдаг. Төгрөг нуурын ордын хайгуулыг 1983 оноос хойш хийж, нөөцийг тогтоосон. 3.1 тэрбум тоннын хүрэн нүүрсний нөөцтэй гэсэн судалгаа гарсан.

Үүн дээр олон компани хайгуул хийж нөөцийг нь тодорхойлсоор ирсэн. Энэ ордод "Төгрөг энержи" компани 4 лиценз эзэмшдэг. Хариуцлагатайгаар хэлэхэд УИХ-ын гишүүн, Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан Х.Баттулга гуайд хандаж хэлье. 

Та Төгрөг нуурын ордыг зарсан чинь үнэн. Зарах зарахдаа Виржин арал болон Сингапурт бүртгэлтэй компаниудаар дамжуулж, үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж, 250 сая ам.доллараар зарсан чинь үнэн. Та Монгол Улсын Ерөнхийлөгч байсан чинь ч үнэн. "Байгалийн баялгийг иргэддээ өгье" гэж ярьж яваа чинь ч үнэн.

Тийм учраас би Баялгийн сангийн тухай хуулийн Ажлын хэсгийн ахлагчийн хувьд та өөрийн хутгасан энэ асуудлыг нэг талд нь гаргаж, энэ олон компанитайгаа өөрөө учраа олж асуудлыг шийд гэж 7 хоногийн хугацаа өгч байна. Энэ хугацаанд шийдэж чадахгүй бол Засгийн газар хуулийн хүрээнд дараагийн арга хэмжээ авах болно” хэмээсэн юм.

Төгрөг нуурын хүрэн нүүрсний орд нь Төв аймгийн Баян сумын нутаг "Өгөөмөр" бригадад байдаг. Улаанбаатар хотоос 130 км зайтай.

  10 цаг 52 минут
2025.04.08

Харин өнөөдөр "Төгрөг нуур"-ын нүүрсний ордын тодорхой хувийг эзэмшиж байсан иргэний охин сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр өөрт байгаа зарим нотлох баримтыг Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгөхөөр иржээ.

  11 цаг 21 минут
2025.04.08

"Төгрөг нуур энержи" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Л.Дүгэржавын охин Д.Болорсүрэн:

-Зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар манай аав "Төгрөг нуур" ордыг 1.3 сая ам.доллароор зараад идчихсэн луйварчин мэт асуудлыг хөнджээ. Аав маань “Төгрөг нуур энержи” ХХК-ийг 2005 онд маань байгуулсан. Утаагүй түлшний үйлдвэрийг “Төгрөг нуурын орд”-д байгуулж, энэ ордын гүйцэтгэх захирлаар ажиллаж, 20 хувийг эзэмшиж байсан. Хонконгийн хөрөнгийн бирж дээр 2009 онд энэ ордыг 250 сая ам.доллароор худалдсан. Гэхдээ ингэхдээ бидний 20 хувийг зөвшөөрөлгүйгээр авч, цааш шилжүүлсэн. Тухайн үед бид гурван шатны шүүхэд хандаад тусыг олоогүй.

Өнөөдөр 17 жилийн дараа энэ ордтой холбоотой асуудлыг УИХ-ын түвшинд гаргаж ирж, улстөржүүлж байна. Би энэ асуудалд эмзэглэж байгаа тул иргэн хүнийхээ хувьд өөрт байгаа материалыг АТГ-т өгөх нь зөв юм байна гэж бодлоо. Үгүй бол энэ ордыг 1.3 сая ам.доллароор зараад идчихсэн мэтээр аавын минь сүнсийг хүртэл амарлиулахгүй байгаад охиных нь хувьд би зовж байна.

Над руу янз бүрийн дугаараас залгаж, зурвас бичиж байна. Би амьдармаар байна, надад үр хүүхэд бий. Би айж байна, надад хамгаалалт хэрэгтэй байна. Би Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн.

Түүний аав Л.Дүгэржав Шинжлэх ухааны доктор, профессор, Онц бөгөөд бүрэн эрхт элчин, дипломат, Антарктид тив судалдаг хүн байв. Тэрээр Антарктидад 7 удаа очсон, өмнөд туйлын “ОО” цэг буюу S900–т улсынхаа далбааг мандуулсан, анхны (аяны) монгол гэрийг аваачиж барьсан хүн байв. Тэрбээр бурхан болоод гурван жил өнгөрч буйг охин Д.Болорсүрэн нь яриандаа дурдлаа.

Л.Дүгэржав. "Антарктид тив" номын нээлтийн үеэр. 2020 он. Гэрэл зургийг: GoGo.mn сайтын архиваас

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан