Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхэллээ.
Энэ жилийн баяр наадмын нээлт "Мөнхөд гэрэлтэх Монгол" сэдвийн дор болж байна. Нээлтийн ёслолд улсын хэмжээний болон орон нутгийн нийт 2500 гаруй уран бүтээлч идэвхтэй оролцож буй.
Наадмын нээлтийн урлагийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин толилуулна.
Энэ удаагийн тоглолт нь автомат тайз, дэлгэц, гэрэл, дүрслэл, хөгжмийн цогц шийдэл бүхий орчин цагийн урлагийн шоу хэлбэрээр хүрэх бөгөөд үзэгчдэд Монголын түүх, соёл, үнэт зүйлсийг шинэлэг хэлбэрээр мэдрүүлэх онцлогтой юм.
Түүнчлэн энэ жилийн наадмын нээлтэд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар хүндэт зочны хувиар оролцож байна.