gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.22
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Улсын төсөвт тодотгол хийн цалин, тэтгэвэр нэмэхээр болов

Л.Амарцэцэг
Нийгэм
2023-06-10
12
Twitter logo
Л.Амарцэцэг
12
Twitter logo
Нийгэм
2023-06-10

Өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

  УЛСЫН ТӨСӨВТ НЭГ ИХ НАЯД 896 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТОДОТГОЛ ХИЙХЭЭР БОЛОВ

Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд Х.Булгантуяа нар төсвийн тодотгол өргөн барьсан талаар мэдээлэл өгсөн юм.

Сангийн сайд Б. Жавхлан "Улсын төсөвт нэг их наяд 896 тэрбум төгрөгийн тодотгол хийнэ. Үүнээс 996 тэрбум төгрөг нь төрийн албан хаагчдын цалинг нэмэх, ахмад настны тэтгэврийг нэмэхэд 396 тэрбум төгрөг, хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүн бүрд олгох, мөн нөхөн олгоход нийт 167 тэрбум төгрөг зарцуулахаар шийдэв.

Түүнчлэн 1990 онд тухайн үеийн дундаж цалин авч байсан багш, одоо үеийн багшийн цалинтай итгэлцүүрээр ойролцоо түвшинд очно гэсэн үг. Тухайн үеийн итгэлцүүрийн хэмжээ 2060 байсан. Тэгэхээр 500 мянган төгрөгийг 2060-аар үржүүлээд нэг сая төгрөг авна” гэсэн юм.

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООГ ШҮҮМЖЛЭВ

Чөлөөт бөхийн холбооны талаар Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон, Т.Тулга нар мэдээлэл өгөв.

П.Орхон “Өнгөрсөн хугацаанд Чөлөөт бөхийн холбоог шинэчлэгдэх байх гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл ямар ч өөрчлөлт гарсангүй. 2022 онд сонгогдсон Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч энэ салбарт нэг ч ажил хийгээгүй. Ганц хийсэн ажил нь мэргэжлийн зөвлөл байгуулсан. Бид маш хүйтэн заланд тэмцээнээ зохион байгуулдаг. Холбооны тамирчин, багш хооронд ямар ч уялдаа байхгүй.

Өнгөрсөн жил Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголдоо зохион байгуулах урилга хүлээж авсан. Гэтэл холбооноос ямар ч мэдээлэл өгдөггүй. Чөлөөт бөхийн холбооны санхүү, хөрөнгө шилэн биш.Чөлөөт бөхийн холбоо Дэлхийн бөхийн холбоонд 1,4 тэрбум төгрөгийн өртэй. Шинэ ТУЗ-ийн ирсэн гишүүд энэ өрнөөс айгаад гараад явчихдаг” гэв.

ИРЭХ САРЫН 1-НЭЭС ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ОЛГОХООР БОЛЛОО

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэ үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа дараах тайлбарыг хэлэв.  

-Иргэдээс хүүхдийн мөнгөний хүсэлтийг цахимаар авна. Мөн оршин суудаг харьяа газрынхаа хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт хүсэлт гаргана. Мөн хүсвэл  иргэд хүүхдийн мөнгөө Хүүхдийн төлөө санд хандивлах боломжтой. Энэ санд арваад ТББ нэгдсэн гэв.         

С.ЭРДЭНИЙГ ХИЛЭЭР ГАРАХЫГ ХОРИГЛОЛОО        

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд асан С.Эрдэнэд таслан сэргийлэх арга хэмжээ авч, хилээр гарахыг нь хоригложээ.

496 МЯНГАН АХМАДЫН ТЭТГЭВРИЙН ЗӨРҮҮГ АРИЛГАНА

Төсвийн тодотголд сүүлийн 20 гаруй жил маргаан дагуулсан, 2000 оноос өмнө суурь цалин бага байхад тэтгэвэр тогтоолгосон ахмадуудын тэтгэврийн асуудлыг шийдвэрлэжээ. Ижил ажил мэргэжлээр, ойролцоо хугацаанд ажиллан шимтгэл төлсөн боловч тэтгэвэр тогтоолгосон хугацаанаасаа хамааран зөрүүтэй тэтгэвэр авч байсан 164.6 мянган хүний тэтгэврийн зөрүүг ойртуулна. Үүнд 200.2 тэрбум төгрөг зарцуулна.

Онцлох нийтлэлүүд:

СОЁЛЫН ДОВТОЛГОО №58: Нэг өрөөнд хамт хэвтсэн энэ хэцүү хүний ДАТА ДУУСААСАЙ

-Хамгийн дотно хүнтэйгээ л “Шөнө дунд” бүжих ёстой-

-"Буриадууд харин ч азтай. Монголчууд буриад, халимгуудад өөриймсгөөр хандаж их тусалдаг"-

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан