gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 11
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тайвань банш: 18 чимхэлт, 21 граммын амт

А.Номин
Аялал
2025-01-30
12
Twitter logo

-GoGo.mn сайт “Хаачих вэ” аяллын булангийн энэ удаагийн дугаарыг Тайвань орноос бэлтгэлээ-

Тайваньд очсон бол заавал идэж үзэх ёстой зүйлсийн нэг бол Xiaolongbao буюу банш. Тийм ч учраас бид эхний өдрөө дэлхийд 170 гаруй салбартай DingTaiFung хэмээх газрыг зорьсон юм.

4 давхар барилга бүхэлдээ банш идэх гэж ирсэн хүмүүсээр дүүрдэг гэд бод доо...Тайпэй хот дахь энэ салбар нь 4 давхар бөгөөд банш идэх гэж ирсэн хүмүүс нээхээс нь ч өмнө ирж дугаарлан зогсдог.

1958 оноос түүх нь эхэлсэн энэ газар аль ч улсын аль ч салбартаа амт, чанар, үйлчилгээний яг л нэг стандартаа баримталдаг гэдгээрээ онцлог. 1993 онд Нью-Йорк Таймсаас DingTaiFung баншны газрыг дэлхийн хамгийн алдартай 10 рестораны нэгээр нэрлэж байв.

Банш бүр 21 грамм байх стандарттай бөгөөд яг 18 удаа чимхдэг.

Баншны амт, чанараар дэлхийд танигдсан энэ газрыг зорьж ирсэн бол үүдээр нь орж ирээд задгай гал тогоонд банш хэрхэн бэлтгэгдэж байгаа үйл явцыг өөрийн нүдээр харах боломжтой.

Урт өдрийн төгсгөлд алжаал тайлах бүтэн биеийн бариа үнэхээр төгс сонголт биш гэж үү? Бид Forest Spa хэмээх массажны газрыг зорьсон. Бариачдаасаа тусгай шалгалт авч, сонгодог учраас энд хамгийн чадварлаг, туршлагатай хүмүүс ажилладаг гэж ойлгож болно.

Бүтэн биеийн барианд 90 минутын турш ороход 1580 тайвань доллар буюу 160 гаруй мянган төгрөг болсон. Үүнд барианы өмнө ба дараа өгөх цай, амттан, алжаал тайлах шөлний иж бүрдэл мөн багтсан.

Энэ салбарын менежер "Хүмүүст их ажлынх нь дараа тав тухтай, тайвширсан мэдрэмж өгөх зорилготой бөгөөд Монголын жуулчдад ч мөн үйлчилгээгээ хүргэх хүсэлтэй байна" хэмээн онцолж байв.

Аяллын тухай дэлгэрэнгүй бичлэгийг хүлээн авна уу.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан