Жил бүрийн дөрөвдүгээр сарын 16-нд дэлхий даяар дуу хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Уг өдрийг угтаж өнөөдөр УНТЭ-ийн чих, хамар, хоолой судлал, мэс заслын тасгаас иргэдэд үзлэг оношилгоонд хамруулж, зөвлөгөө өглөө.
Дуу хоолой хүний амьдрал, ажил мэргэжилд онцгой нөлөөтэй, дуу авиаг төвөнх үүсгэдэг. Гэвч ханиад томуу хүрсэн үед дорвитой эмчилгээ хийлгэхгүй орхих, мэргэжлээс шалтгаалан байнга чанга дуугаар орилж ярих зэрэг нь төвөнхийн эмгэг үүсгэдэг аж. Нийтийн дунд төвөнхийн эмгэгийн талаарх мэдээлэл хомс, өвдөж, шинж тэмдэг илрэхээр л эмнэлэгт ханддаг байна.
Энэ өвчний талаар мэдээлэлгүйгээс хүндрүүлж хорт хавдрын сүүлийн шатанд оношлуулж байна. Тиймээс энэ талын мэдээллийг түгээн дэлгэрүүлж эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх нь чухал.
Улсын нэгдүгээр эмнэлгийн Чих, хамар, хоолойн судлал, мэс заслын тасгийн эмч, АУ-ны доктор С.Нэргүй:
-Төвөнхийн эмгэг гэдэг нь нөлөөт хүчин зүйлээс шалтгаалж, төвөнх хэт ачаалах, дуу хоолой өөрчлөгдөх, халдвар авах, үрэвсэл үүсэх замаар дуу хоолойгоо алдах хүртэл өвдөхийг хэлнэ. Энэ өвчин хувь хүнээс, нийгмийн хүчин зүйлээс шалтгаалж үүсдэг. Архи, тамхины хэрэглээ, улаан хоолойн сөөргөө өвчин /ходоод, цөсний хүчил дээшилж, төвөнхийг түлэх/, мэдрэлийн эмгэг тэр дундаа дууны хөвчийг хөдөлгөдөг төвөнхийн олон булчингуудын сулрал эсвэл хэт чангарал, дотоод шүүрлийн ялгарал зэрэг нь танаас шалтгаалах хүчин зүйл юм. Тухайлбал нойргүй хонох, ядрах, эмэгтэйчүүд сарын тэмдгийн үед хоолой сөөнгөтөх байдал ажиглагдана.
Нийгмийн хүчин зүйл дуу авианы хэт ачаалалтай ажилладаг хүмүүст хамааралтай. Дуучин, жүжигчин, багш, эмч, хуульч, лектор, худалдагчид нар гэх мэт. Дуучид хоолойгоо хайрлах шаардлагатай гэдэг нь төвөнхөө хайрлах хэрэгтэй гэсэн утгатай.
Мөн хэт чанга дуу чимээнд ажилладаг хүмүүс орчны чимээнээс давж ярихын тулд байнгын чанга дуугаар орилж, хашхирах шаардлагатай болдог. Ханиад томууг дорвитой эмчлэхгүй бол эмгэг үүсгэгч болно.
Өвчний шинж тэмдэг нь гадна талдаа үрэвсэж улайх байдлаар илэрч, ихэвчлэн чанга дуугарахад эмзэглэх, хоолой бачууран сөөдөг.
Төвөнхийн эмгэгийн 89 хувь таны дуу өөрчлөгддөг. Жишээлбэл ханиад хүрэх үед хоолой бага зэрэг сөөдөг шүү дээ. Даамжирсаар дуу хоолойгоо алдах, амьсгалж чадахгүй болж, амь насанд хүрэх эрсдэлтэй. Дуу хоолойн ачааллыг хэтрүүлснээс дууны хөвчийн бүтэц алдагдаж дуу сөөнө.
Дуу сөөх нь:
Үрэвсэлт эмгэг
Ургацагт эмгэг
Саа, саажилт
Хортой, хоргүй хавдар үүсэхийн шинж тэмдэг юм. Иймд ханиад томуугаар өвдвөл эмчийн заавраар эмчилж, болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлээрэй.
Тэр дундаа бага насны хүүхэд ханиад хүрээд хоолой сөөсөн бол маш сайн эмчлэх нь чухал.
Мөн тамхи татдаг бол өвчлөх магадлал өндөр. Татдаггүй байсан ч агаарын бохирдол, утаа, цаг уурын өөрчлөлт, хуурай агаар зэргээс шалтгаалж нийтээрээ төвөнхийн үрэвсэлтэй болж байна. Бүр нярай хүүхдүүд их өвдөх болсон. Энэ нь агаарын бохирдол ихэссэнийг харуулж байна.
Урьдчилан сэргийлэх үндсэн арга нь юуны өмнө хоолой өвдөхөөс сэргийлэх, утлага, шарлага зэрэг эмийн бус эмчилгээ хийх, хүйтэн халуунд харшлахаас сэргийлэх гэхчлэн хоолой өвдөх, ханиад томуугаас сэргийлэх, салхитай газар чанга орилж, хашхирахгүй байх, хоолойгоо хайрлах хэрэгтэй.
Нийслэлийн иргэд дээрх шинж тэмдэг илэрч, зовууртай бол дуран авиан үзлэгт хамрагдах боломж өндөр. Харин орон нутагт дурангаар онолж чаддаггүй. Эмч гадна үзлэг хийгээд, эм бичээд л явуулдаг. Төвөнхийн ургацаг илэрсэн байхад мэдэлгүй явсаар бүр томруулчихдаг. Хавдрыг хамгийн сүүлийн шатанд нь илрүүлдэг. Тиймээс сум, дүүрэг, өрхийн эмч нар маань дараах шатлалын эмнэлэгт үзүүлэхийг зөвлөх нь зүйтэй.
Өсвөр насныхан, залуучуудын дунд электрон тамхины хэрэглээ эрс нэмэгдсэн. Энэ нь улаан хоолойг шархлуулах нэг үндэс. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд электрон тамхи татахад утаагаар дамжин уушгинд утаа үүсгэгч шингэн нэвчин орж байгааг анхааруулсан. Тамхинаас гаргах хэрэгсэл гэж сурталчилдаг ч дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас батлаагүй зөвшөөрөөгүй. Харин тамхинд донтуулах анхдагч хүчин зүйл болж байгааг эрүүл мэндийн байгууллагууд дурдсаар байна.
УНТЭ эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн, 16 нас хүрсэн иргэдээс 13А маягт шаардахгүй. Иймд та бүхэн үзлэг, эмчилгээнд хамрагдаж зөвлөгөө авах боломжтой.