gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.17
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ж.Ухнаа: Голоор нэг секундэд хэдэн метр куб ус урсан өнгөрч байгааг өдөр бүр хэмждэг

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2024-03-21
309
Twitter logo
Г.Тэгшсүрэн
309
Twitter logo
Нийгэм
2024-03-21

Өглөө бүрийн 08:00 бас орой 20:00 цагт голын усны түвшинг хэмжиж, нэг секундэд хэдэн метр куб ус урсан өнгөрч байна вэ. Голын ус үерийн түвшинд хүрэх гэж байна уу, үгүй гэдгийг хэмждэг хүмүүс бол Усны харуулууд.

13 жилийн турш усны харуулаар ажиллаж, Тэрэлж орчимд өглөө бүр хэмжилт хийн, голоо даган алхаад нар, салхинд гандаж  явдаг Ж.Ухнаа өнөөдөр харин хэлэлцүүлэгт оролцохоор хотын төвд саатжээ. Тэрбээр Тэрэлж, Тэрэлж ус судлалын харуулын ажиглагч.

"ТЭРЭЛЖ ОРЧИМД ГОЛ БОХИРДУУЛАХ ЯНЗ БҮРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА"

 Ж.Ухнаа“Өглөө бүр усны түвшин, агаар, усны долгион, салхи хэмжинэ. Усны температур ямар байгааг хэмжээд мэдээ дамжуулна. Өвлийн цагт мөсний зузааныг 10 хоног тутамд мэдээнд оруулна. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэлх хугацаанд усны өнгөрөлт (ус урсан өнгөрч буй хугацаа)-ийг хэмждэг.

Энгийнээр хэлбэл, нэг гэхэд л хэдэн метр куб ус урсаж өнгөрч байгааг тооцоолж олдог ажил л даа. Бидний ажлын гол зорилго бол Улаанбаатар хотод хэр хэмжээний бороо, усны үер орж ирэхээр байна вэ гэдгийг хэмжиж үүнээс урьдчилан сэргийлэх л юм. Ажил маань сайхан л санагддаг, өглөө бүр цэвэр агаарт алхчихна” гэж тэр ажил, мэргэжлийнхээ тухай ярилаа.

Мөн “Сүүлийн үед Тэрэлжийн гол дээр нохой чарга гэх мэтчилэн ус бохирдуулах янз бүрийн л үйл ажиллагаа явуулж байна. Уг нь бол Улаанбаатар хотын усны эх үүсвэр шүү дээ” гэж тээж явдаг эмзэглэлээ ч дурдав.

Харин усны харуул, ажиглагч нарын ажлыг удирдан зохион байгуулдаг, үер усны үед мэдээ дамжуулах зэрэг чухал үүргийг хариуцан ажилладаг хүмүүс бол ус судлалын ерөнхий технологич, инженер болон ус судлалын ахлах техникчид.

"ГОЛ ҮЕРИЙН ТҮВШИНД ОЙРТВОЛ ӨДӨРТ ДӨРВӨН УДАА ОЧИЖ ХЭМЖДЭГ"

Р.МөнхцэцэгР.Мөнхцэцэг 1995 онд МУИС-ийн Гадаргын ус судлалын ангийг төгссөн. Энэ төгсөлтөөс өмнөх мэргэжилтнүүд ОХУ-д мэргэжил эзэмшиж ирдэг байжээ. Харин тэдний ангийнхан Монголын анхны гадаргын ус судлаачид болон төгссөн аж. Тэрбээр мэргэжлээрээ тасралтгүй 21 жил ажиллаж байгаа.

Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төвд Улаанбаатар ус судлалын өртөө харьяалагддаг. Энэ өртөө нь Улаанбаатар  хотыг тойрсон голуудын гадаргын урсцыг хэмжих болон бусад салбар байгууллагуудыг мэдээ мэдээллээр хангах ажлыг хийдэг. Р.Мөнхцэцэг Улаанбаатар хотын УЦУОШГ-ын харьяа Улаанбаатар хотын ус судлалын өртөөний Ус судлалын ерөнхий технологич, инженер.

"Үер усны нөхцөлийг харуулууд өдөр, тутамд байнга хэмжиж ажиглаж, бичиж тэмдэглэнэ. Тиймээс эдгээр хүмүүс голын өөрчлөлт, ихсэлт багасалтыг хамгийн түрүүнд мэддэг. Гол үерийн түвшинд хүрлээ гэдгийг хэмжилтээр тогтооно. Голын хэмжилтийн шон дээр усны харуулын ажиглагч нар байрлаж усны түвшин 1 см нэмэгдлээ, 5 см буулаа гээд өөрчлөлтийг байнга хэмжиж бидэнд мэдээлдэг. Ус үерийн түвшинд 10-15 см ойртох үед тэд олшруулсан ашиглалт хийж эхэлнэ. Хэвийн үед 08:00 болон 20:00 цагт хийдэг бол үерийн түвшин ойртох үед дөрвөн цаг тутамд гол дээр очиж хэмжилт хийж, мэдээллээ төв рүү дамжуулдаг. Ингээд төвөөс ард иргэдэд урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх мэдээг түгээдэг.

Тэрэлжид үерийн түвшин үүсэхэд хоорондох замыг туулаад 24 цагийн дараа Зайсан орчмын голд үерийн хэмжээ ажиглагддаг.

Жишээ нь, Тэрэлжид үерийн түвшин үүсэхэд хоорондох замыг туулаад 24 цагийн дараа Зайсан орчмын голд үерийн хэмжээ ажиглагддаг. Тиймээс 48 цаг, 7 хоногийн өмнө ард, иргэдэд сэрэмжлүүлнэ.

Хамгийн гол нь, усны харуулууд ингэж хэмжилт хийснээр цаг уурын маш олон жилийн мэдээллийн цуваатай болдог. Эдгээр нь УЦУОШГ-ын архивт хадгалагддаг бөгөөд усны салбарын маш үнэтэй дата мэдээлэл. Үүнийг төмөр зам болон нисэх, ургац, газар тариалан, усны барилга байгууламж, барилга барих, үер усны тооцоо, мөсөн замын тээвэр хийх зэрэг олон салбарт чухал мэдээлэл болж өгдөг.

Түүнчлэн бид жил бүр оны урсцын эмхтгэл гаргадаг. Энэ нь тухайн бүтэн жилд голоор урсан өнгөрч байгаа усны нөөц, горимын хэмжээг тогтоодог ажил юм. Өөрөөр хэлбэл, ус судлалын харуулуудын жилийн турш хийсэн ажиглалт, хэмжилтийн бүх мэдээг 12-4 сарын хооронд ус судлалын ерөнхий технологич, инженер болон ус судлалын ахлах техникч нар нэгтгэн, тооцоо хийн зураглал үйлдэн, урсац бодолтын программаар бодно. Ингээд 365 хоногийн өдөр болгон хэдэн метр куб ус урсан өнгөрч байна вэ гэдгийг тооцож, оны усны урсцын эмхтгэл гаргадаг” Р.Мөнхцэцэг гэж ярилаа.

ГОЛЫН ЁРООЛЫН ШАВЖААР ЦЭВЭР, ЦЭНГЭГ БАЙДЛЫГ ТОДОРХОЙЛДОГ

Монгол Улсад нийт 156 усны харуул, ажиглагчид ажиллаж байна. Үүнээс Улаанбаатар хотод Туул гол, Зайсан, Тэрэлж, Улиастай, Сэлбэ гол, Дамбадаржаа зэрэг газарт хэмжилт хийдэг аж. Харин орон нутагт гэхэд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаар урсдаг Онгийн гол дээр нэг харуул ажилладаг байна.

Харуулууд гол урсаж байх үед болон хөлдсөн үед гэсэн хоёр хугацаагаар агаарын температур, усны түвшин, тунадасны хэмжээ зэргийг хэмждэг. Мөн голоос бохирдлын сорьц авдаг аж. Голын усны ёроолын хөвөгч амьтдаас сорьц авч гол хэр бохирдолтой байгааг тодорхойлдог. Цэвэр цэнгэг, бохирдолтой, маш их бохирдолтойгоос шалтгаалаад өөр, өөр амьтад усны ёроолд байдаг аж. Тэд ингэж усны ёроолын шавжаар голын цэвэр, цэнгэг байдлыг тодорхойлдог байна.

Мөн голын усны хийн бохирдлын сорьц авна. Ингэхдээ сард 1 удаа 1.5 литрийн сорьц авч гол бохирдолтой байна уу, усны найрлага өөрчлөгдөж үү гэдгийг тодорхойлдог. Зуны цагт нэг секундийн хугацаанд нэг метр газарт хэдий хэмжээний ус урсаж өнгөрч байна вэ гэдгийг тодорхой багаж ашиглан хэмждэг. Харин өвөл цооног гаргаж ухаад мөсний зузаан, мөсөн дээрх болон хөрсөн дээрх цасны зузаан, хөрсний хөлдүү, гэсгэлэн байдлыг хэмждэг юм байна.

Дэлхийн Усны өдөр энэ сарын 22-ны өдөр болно. Энэ өдрийг угтан Усны газраас 2024 оны “Усны менежмент, тулгамдсан асуудал-талуудын оролцоо- хэлэлцүүлэг”-ийг өнөөдөр зохион байгууллаа.

Усны газрын дарга З.Батбаяр “Дэлхийн усны өдөр бол баяр, ёслол биш. Дэлхийн 8 тэрбум хүн, дэлхий ертөнц гэдэг зүйл цаашид үлдэхийн тулд юунд анхаарах вэ гэдгийг ярилцах, юу хийх вэ гэдэг боломж, шийдлийг хэлэлцэх өдөр юм.

Өнөөдөр бид өөр, өөрсдөдөө байгаа тоо, баримтаа нэгтгэхээр энд цуглаад байна. Монгол Улс 29 сав газартай, сав газрын 21 захиргаатай. Бүх сав газрын захиргаанаас мэргэжилтнүүд, мөн аймаг бүрийн байгаль орчин, усны асуудал хариуцсан ажилтнууд, Улаанбаатар хотод ажилладаг усны харуулууд ирлээ. Эдгээр олон байгууллагын төлөөлөл нэгдэж, уулзаж байгаад асуудлаа ярьж байна. Цаашид бидний тоо баримт, бодлого бүгд нэг байх ёстой. Алдаа, оноотой ажлаа засна, сайжруулна” гэлээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан