gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрүүл мэндийн байгууллагад үйлчилгээний стандарт хэрэгжүүлэх 30 сургагч багштай болжээ

Л.Амарцэцэг
Эрүүл мэнд
2023-10-23
31
Twitter logo

Эрүүл мэндийн салбар анх удаа үйлчилгээний стандарттай болсон. Үүнийг эрүүл мэндийн байгууллагуудад нутагшуулахад чиглэсэн ажлыг салбарын хэмжээнд зохион байгуулах үүргийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өгчээ.

Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард сайдын алба хүлээж авсны дараа салбартаа хийх ажил, тавьж буй зорилтыг танилцуулахдаа эрүүл мэндийн байгууллага бол иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг гэдэг утгаараа өөрийн гэсэн үйлчилгээний стандарттай байж, үйлчлүүлэгчдэдээ зөв хандлагаар соёлтой үйлчилдэг, тэдэнд хаана хэнд хандаж ямар үйлчилгээ авах нь ил тод ойлгомжтой байх ёстой гэж байсан юм.

Эрүүл мэндийн байгууллага иргэдэд ойлгомжтой, чирэгдэлгүй, шуурхай байдлаар тав тухтай орчинд эрүүл мэндийн ээлтэй үйлчилгээ үзүүлэх, эмнэлгийн мэргэжилтэн, үйлчлүүлэгч хоорондын харилцааны үл ойлголцлыг бууруулах, иргэдийн үйлчилгээ авах үеийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ чанартай, хүртээмжтэй байх нөхцөлийг бүрдүүлдэг.

Иймд Эрүүл мэндийн сайд 2023 оны А/35 дугаар тушаалаараа эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний стандартыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж ажиллуулснаар Стандарт, хэмжил зүйн газрын даргын долоодугаар сарын 7-ны С/31 дүгээр тушаалаар “Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага” MNS 7014:2023 стандарт шинээр батлагдан  долоодугаар сарын 26-ны өдрөөс мөрдөж эхэлсэн.

ЭМЯ, ЭМХТ-өөс уг стандартыг эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдадаа танилцуулах, сурталчлах, байгууллагын түвшинд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх  сургагч багш бэлтгэх ажлыг эхлүүллээ.

Сургагч багш бэлтгэх эхний сургалтад  төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, амаржих газар, нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл 30 эмч, мэргэжилтнийг хамруулж хоёр өдрийн сургалтаар стандарт боловсруулсан ажлын хэсгийн гишүүд үйлчилгээний стандартын талаар тодорхой мэдээллийг өгч, хэрэгжүүлэх арга замын талаар санал солилцлоо.

Уг сургалтыг оролцооны аргад тулгуурлан явуулсныг АШУҮИС-ийн багш, анагаах ухааны доктор С.Наранчимэг тайлбарлаад сургалтад оролцсон эрүүл мэндийн 30 байгууллагын төлөөлөл өөр өөрийн эмнэлэгтээ ажлын хэсэг байгуулж, үйлчилгээний стандартыг түгээн дэлгэрүүлэх, мэдээлэх, мэдлэг олгох үүрэг хүлээж байгааг хэлсэн.

Тэрбээр “Энэ нь нэг өдрийн ажил биш бөгөөд мэдээлэл түгээж, хэрэгжүүлэхэд урт хугацаа орно. Тиймээс сургалтын дараа сэдэв сэдвийн хүрээнд ямар үйлдэл хийх вэ, ямар агуулга дээр ярилцах вэ гэдэгт маш дэлгэрэнгүй мэдээлэл өгч, бичгийн хэлбэрт шилжүүлсэн гарын авлагатай болсон” гэлээ. 

Энэхүү сургалтаар эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний зорилго, үнэт зүйл, үйлчлүүлэгчид дэмжлэг үзүүлэх, байгууллагын гадаад, дотоод орчин, эрүүл мэндийн ажилтанд тавих ерөнхий шаардлага, үйлчлүүлэгчийн сэтгэлд хүрсэн тусламж үйлчилгээ болон үүсч болохуйц асуудал, бэрхшээл, зөрчил, үл ойлголцлыг нотолгоонд суурилан илрүүлэх арга зүй, сургагч багшийн үүрэг, хяналт-шинжилгээ, эргэх холбоо зэрэг цогц чадамжийг эзэмшүүлэхийг зорьсон гэдгийг ч сургалт зохион байгуулагчид хэлж байв.

Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний стандарт нь үйлчилгээ үзүүлэгч эмч, ажилтнаас гадна үйлчлүүлэгч иргэдийн хариуцлага, эрүүл мэндийн боловсролтой хамаатай гэдгийг УГТЭ-ийн Чанар, аюулгүй байдлын албаны менежер М.Болд онцолж “Сургалтыг дүрд тоглуулах, багаар ажиллуулах хэлбэрээр явуулсан нь эргээд өөрсдийн байгууллага дээрээ хэрэгжүүлэхэд үр дүнтэй арга болсон” гэв.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд жижигхэн үл ойлголцлоос болж ажиллагсад үйлчлүүлэгчдийн харилцаанд доголдол гарах, тусламж үйлчилгээг сайн үзүүлсэн ч бага зэргийн үл ойлголцол нь эмчдээ итгэх итгэл буурах, сэтгэл ханамжгүй болох эрсдэлд хүргэдэг. Тиймээс харилцагч талууд хоорондоо хүндэтгэлтэй байж харилцаа хандлагын хувьд нэг стандарт баримтлах хэрэгтэй юм.

Сургалтын үр дүнд “Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага” MNS 7014:2023 стандартын хэрэгжилтийг байгууллагын хэмжээнд зохион байгуулах ур чадвартай, эерэг хандлага бүхий  цогц мэдлэгтэй, үйлчлүүлэгчийн сэтгэлд хүрсэн үйлчилгээ, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох, нотолгоонд суурилсан үйлийг судлах арга зүйд мэргэшсэн сургагч багш нар цаашид ч бэлтгэгдэх юм.
 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан