“Тайгын Нацагаа” нэрээр олны танил болсон Балгансүрэнгийн Нацагдоржийн мэндэлсний 80 жилийн ойн үзэсгэлэнг дэлгэв.
Түшээт Хан Засгийн хошууны (одоогийн Архангай) Цэрэн-Очир тайжийн хүү Балгансүрэнгийн хойч залгах үр нь болж мэндэлсэн тэрээр ёстой ч нэг олонтойгоо хүн байсан.
Түүний уран бүтээлийн замнал нь Хөвсгөлийн тайгаар овоглогдоход хүргэсэн ажээ. Учир нь Монгол орны хиртэж сэвтээгүй, онгон дагшин байгальтай Хөвсгөлийн Цаатан ардын нутаг, хойд хязгаарын байгалийн гайхамшигт дурлан биширсний учир энэ нутагт уяатай ботго шиг зургаан жилээ өнгөрөөсөн гэдэг. (1984-1990)
Энэ хугацаанд өөрийн хөтөлсөн өдрийн тэмдэглэл, уулзаж учирсан цаатан, дархад хүмүүсийн түүх намтар, тэдний хууч яриа, судалж хуримтлуулсан материалдаа түшиглэн ном бүтээсэн байдаг. Зураачийн өдөр тутмын тэмдэглэлээс үүдэлтэй номын эзэн, уран бүтээлч Балгансүрэнгийн Нацагдоржийн мэндэлсний 80 жилийн ойн үзэсгэлэн Монголын Уран Зургийн Галерейдес дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 9-нийг хүртэл дэлгэнэ.
1944 онд Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт төрж өссөн Зураач Б.Нацагдорж нь 1964 оноос Монголын урчуудын эвлэлийн хорооны харьяа, Баянхонгор аймаг дахь Урчуудын эвлэлийн салбарт зураачаар ажиллаж эхэлсэн.
Тэрээр 1973 онд Улаанбаатар хотод татагдаж ирээд МУЭ-ийн үзэсгэлэн сурталчилгааны газрын дарга, Залуу урчуудын нэгдлийн даргын сонгуульт ажил давхар гүйцэтгэн, 1983 он хүртэл 10 жил ажиллаад 1983 оноос МУЭ-ийн чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байжээ.
1967 оноос эхлэн бие даасан, хамтын үзэсгэлэнгүүдээ Монголд төдийгүй Герман, Финланд, Япон, Америк, Франц, Испани зэрэг орнуудад гаргаж байсан. Усан будгаар голлон зургаа зурдаг байсан түүнийг зураач нөхөд нь байгалийн зураач хэмээн дүгнэдэг байсан аж.
Зураач Б.Нацагдорж зураг зурахаас гадна хайрлаж хүндэлдэг байсан зураач “Ван Гогийн амьдрал уран бүтээл”, “Уран зургийн материал”, “Хөвсгөлийн цэнхэр уулс” зэрэг уран зургийн судалгаа, антропологийн, түүхийн чухал номуудыг гаргасан. Түүний уран бүтээлийг төрөөс үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2009 онд шагнаж байжээ.
Үзэсгэлэнд түүний Уран зургийн галерейн сан хөмрөгийн бүтээлүүдээс, Урчуудын Эвлэлийн сан хөмрөгийн бүтээлүүдээс мөн хувь хүмүүсийн цуглуулгын 60 гаруй уран бүтээл, судалбараас толилуулж байна. Түүний уран бүтээлээс гадна өөрийнх нь сонирхолтой тэмдэглэл, постер, гэрэл зургууд, баримт бичиг, захиа, номын эх дээж зэргийн хэсгээс толилуулж байна.
Нээлтэд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, найз нөхөд, гэр бүл үр хүүхдүүд болон нээж үг хэлэв. Тухайлбал түүний багын найз, соёлын гавьяат зүтгэлтэн, соёл судлалын ухааны доктор, С.Юндэнбат, урлаг судлалын ухааны доктор, профессор С.Бадрал, Хөвсгөлийн судалбарын тухай дурсамжаасаа хуваалцсан уран бүтээлч, төрийн соёрхолт Ш.Чимэддорж, Урчуудын эвлэлийн ерөнхийлөгч П.Ганбат, Б.Нацагдоржийн гэргий Т.Нурмаа нар дурсамжаа хуваалцлаа.