БНЭУ энэ оны III улиралд ногоон технологийн чиглэлд 2.4 тэрбум ам.долларын санхүүжилт татжээ
БНЭУ уур амьсгалын эсрэг технологийн чиглэлд татсан хөрөнгө оруулалтаараа БНХАУ-ыг гүйцлээ. Энэтхэг улс ногоон технологи үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримталж буй нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихэд татаж байна. III улиралд гэрээ болон худалдан авах хэлцэл зэрэг хэлбэрээр Энэтхэг улс 2.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадсаныг “BloombergNEF”-ийн үзүүлэлт харууллаа.
Энэ нь тайлант хугацаанд БНХАУ-ын татсан дүнгээс дөрөв дахин өндөр үзүүлэлт болж байгаа юм. Ийнхүү БНЭУ ногоон технологи үйлдвэрлэлийн талбарт татсан хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт бичигдэж эхэллээ.
Энэтхэг улсын Ерөнхий сайдын танилцуулсан бодлогын санаачилга нь уур амьсгалын эсрэг технологийн салбарыг тэлэхэд нь томоохон түлхэц болж байна. Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн тооцоолсноор Энэтхэгийн сэргээгдэх эрчим хүчний салбар ирэх 10 жилд эрчимтэй тэлж, бусад голлох орнуудыг тэргүүлэхээр байгааг дурджээ.