Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын ээлжит XXI их хурал өнөөдөр болж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог тус хурлаар танхимын удирдах зөвлөлийн гишүүд болон ерөнхийлөгчийг сонгон батлах юм.
Мөн 2019-2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулж байна. Түүнчлэн Хяналтын зөвлөлийн тайланг хэлэлцэж, тус зөвлөлийн гишүүдийг сонгон батлах ажээ. Танхимын ерөнхийлөгчид 13 хүн нэрээ дэвшүүлсэн бол удирдах зөвлөлийн гишүүнд сонгогдохоор 99 компани хүсэлт өгсөн байна.
Тус танхим нь баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, оролцоог нь нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг нь сайжруулах зорилготой сайн дурын үндсэн гишүүнчлэлтэй, өөрөө удирдах байгууллага юм.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин "Монголын худалдаа аж үйлдвэрлэлийн танхим дэлхийн бусад танхим шиг бизнесийн бодлогын өмгөөлөл, ялангуяа ковид-19 цар тахал, геополитикийн хүнд цаг үед манай хамт олон сайн ажиллаа.
Хамгийн гол нь судалгаанд суурилсан бодит саналыг УИХ, Засгийн газарт хүргүүлж, бизнесийн эрсдэлийг бууруулах ААН-ийн ажлын байрыг хамгаалах чиглэлд олон санаачилгыг гаргаж, шийдүүлсэн. Гадаад харилцаа, арбитрын үйлчилгээ цоо шинэ түвшинд ирлээ. Мөн орон нутаг дахь танхимын үйл ажиллагааг бэхжүүлэхэд анхаарсан зэргээр дурдаад байвал чанарын дэвшилттэй ажлуудыг хийсэн байна.
Танхимын өөр нэгэн зорилго бол бизнес эрхлэгчдийг чадавхжуулах байдаг. Энэ утгаараа бид дэлхий дахины менежментийн хөтөлбөрүүдийг монголд нутагшуулахад идэвхтэй ажиллаа.
Манай улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 60 мянган ААН бий.
Өмнөх жилүүдэд танхимын ерөнхийлөгчид 3-4 буюу цөөн хүн нэр дэвшдэг байсан. Энэ удаа бизнесийн салбартаа туршлагатай, нэр хүндтэй 13 хүн нэр дэвшсэн нь бизнес эрхлэгчдийн дунд танхим ямар байр суурьтай байгааг харуулж байна. Ерөнхийлөгчөөр сонгогдох хүн бизнесийн жаргал зовлонг сайн мэддэг, туршлага, боловсролтой байх ёстой. Олон нийтийн байгууллагыг бодлогын өмгөөллийн чиглэлд чин сэтгэлээсээ удирдаад авч явж чадахуйц, төр засагтайгаа ойлголцдог, гадаад харилцаандаа нэр хүндтэй бизнес эрхлэгч байх нь зүйтэй. Ийм л хүнийг дэмжиж ажиллахаа өмнө нь хэлж байсан.
Манай улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 60 мянган ААН бий. Тэдгээрийн удирдлага бүхэн өөрийн хэмжээнд мэдлэг, чадвар, хуримтлуулсан арвин туршлагатай хүмүүс. Энэ олон нийтийн байгууллагыг нэг хүн удаан удирдах нь зохисгүй. Тэр олон хүний дундаас илүү манлайлж чадаж байгаа нь сонгогдон ажилладаг эрүүл, зөв тогтолцоог бүрдүүлэх гэж ажиллаа.
Танхимын шинэ хуулийн төсөлд тухайн танхимын ерөнхийлөгчид дэвшиж байгаа хүн нэг удаа таван жил ажиллана гэсэн заалтыг оруулсан. Ер нь хүн дахин сонгогдоно гэхээрээ л үйл ажиллагаагаа өөрт ашигтайгаар эгүүлэх, үндсэн зорилгоосоо ухрах, илүү боломж, бололцоог хайх гэх асуудал манай өнөөгийн нийгэмд их байна. Тиймээс аль болох шинэ жишиг тогтоох гэж ажиллаж байгаа.
Энэ танхимын алсын хараа бол дэлхийн бусад өндөр хөгжилтэй орнуудын танхим шиг л байх ёстой" гэв.
Манай улсад өнгөрсөн дөрвөн жилд:
- Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга,
- Зөвшөөрлийн тухай хууль,
- Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль,
- Төрийн ба орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг бизнестэй холбоотой олон чухал хуулийн шинэчлэл хийсэн.
МҮХАҮТ дээрх хуулиудын ажлын хэсэгт орж ажиллах, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, санал хүргүүлэх зэргээр хуулийн төслүүдэд бизнес эрхлэгчдийн төлөөлөн саналуудыг тусгуулан ажиллуулжээ.
МҮХАҮТ ерөнхийлөгчид нэр дэвшигч, "Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболд "Танхим өнгөрсөн хугацаанд сайн ажиллаагүй. Олон мянган бизнес эрхлэгч байна гэж ярьдаг. Жижиг, дунд бизнес эрхлэгчид ийм танхим байдаг гэж ч мэдэхгүй. Өөрөөр хэлбэл сайхан өнгө үзэмжтэй тайлан танилцуулсныг сайн ажилласан гэж хэлэхгүй. Бизнес эрхлэгчдийг хэрхэн өмгөөлж, дэмжиж, тусалж ажиллаж байгаагаар нь дүгнэнэ шүү дээ.
Энэ танхим улс төрийн намаас хараат бус байх ёстой. Өнөөдрийн байгаа дарга нь АН-ын гишүүн. Орлогч дарна нь МАН-ын гишүүн.
Танхимын ерөнхийлөгчөөр сонгогдох хүн бүрэн эрхийнхээ хугацаанд Танхимын хуулийг УИХ-аар яаралтай батлуулах ажлыг эрчимжүүлэх ёстой. Мөн танхимын барилгыг МҮХАҮТ өөрийн эзэмшилдээ бүртгүүлж авах ёстой. Түүнчлэн энэ танхимын үүрэг, бодлого чиглэл өнгөрсөн хугацаанд алдагдаж ирсэн гэж дүгнэж байна.
Цаашид танхимыг төр засгийн бодлогод хүчтэй нөлөөлдөг болгох хэрэгтэй. Үүний дараа төрөөс бизнес эрхлэгчдэд өгдөг зөвшөөрлүүдийг танхим зохицуулдаг болох шаардлагатай. Ингэснээр хүнд сурталгүй, авлигалгүй, шахалтгүйгээр бизнес эрхлэгчдэдээ үйлчилдэг болох хэрэгтэй байна" гэлээ.
МҮХАҮТ ерөнхийлөгчид нэр дэвшигч, "Коёото" ХХК-ийн захирал Д.Бямбасайхан "Миний үндсэн зорилго, зорилт бол танхимыг илүү хүчтэй, нээлттэй, шударга, ил тод, хариуцлагатай байлгана. Улмаар бид төрийн хамгаалалтад орсон бизнесийг тогтворжуулж, сайжруулна гэсэн бодлоготойгоор нэрээ дэвшиж байна.
Танхимын өнгөрсөн хугацаанд хийсэн ажлууд заримд нь таалагдаж, нөгөөд нь таалагдахгүй байна. Өөрөөр хэлбэл давуу тал үүссэн нэгэнд нь таалагдаж байгаа юм. Тэгэхээр хүртээмжтэй байх гэдэг асуудал дутагдалтай. Зөвхөн бизнес эрхлэгчдэд бус иргэдэд, нийгэм, эдийн засагт хүрэх хүртээмж муу байна. Дутуу ажлыг гүйцээх зорилготой" хэмээлээ.
МҮХАҮТ ерөнхийлөгчид нэр дэвшигч, БОАЖ-ын сайдын зөвлөх О.Одбаяр "Үндэсний бизнесийн салбарын болон танхимын гишүүн байгууллагуудын өмнө тулгамдаж буй бэрхшээл саадыг хөнгөвчлөх зорилготой байна. Тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, дотоодын нийт бүтээгдэхүүн дэх хувийн хэвшлийн нэмэгдэл өртгийг нэмэгдүүлэх, бизнес дэх төрийн оролцоог багасгах, танхимын үйл ажиллагаа, засаглалыг орчин үеийн сайн туршлагын дагуу шинэчлэх зэрэг олон талт бодлого зорилт дэвшүүлж байна. Чөлөөт эдийн засгийг тэлэх танхимын тухай хуулийг шинэчлэн батлуулахын төлөө нэн тэргүүнд ажиллана. Хүртээмжтэй бодлогоор хамтын өсөх зарчим баримтална" гэв.
Нэр дэвшигчдийн дундаас гурван хүн нэр татжээ. Тодруулбал 10 нэр дэвшигч өрсөлдсөнөөс Д.Энхтүвшин, Монгол даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Төр-Од нарын дунд хоёр дахь шатны дахин сонгууль явагдаж, 63 хувийн саналаар Шарк Д.Энхтүвшин ялалт байгуулж, МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэрээр ирэх дөрвөн жил МҮХАҮТ-ыг удирдан ажиллахаар боллоо.
Танхимын ерөнхийлөгч нь ТУЗ-ийн даргын үүргийг давхар гүйцэтгэх бөгөөд танхимыг гадаад, дотоодод төлөөлөх, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, танхимын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, УИХ, Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллагуудтай гишүүд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах асуудлаар хамтарч ажиллах үүрэгтэй юм.