gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СУДАЛГАА: Илүүдэл жинтэй хүүхдийн тоо өсжээ

Б.Нямдарь
Нийгэм
2024-09-26
9
Twitter logo

“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2023”-ын үр дүнг өнөөдөр танилцууллаа.

Үндэсний статистикийн хороо, Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Нийгмийн үзүүэлтийн түүвэр судалгаа 2023”-ыг /НҮТС/ зохион байгуулжээ.

Энэ удаагийн НҮТС-нд өсвөр үе, залуучуудын цаг ашиглалт, сэтгэцийн эрүүл мэндийн бүлгийн асуулгыг нэмснээрээ онцлогтой байв. Судалгааг 2023 оны 10-12 дугаар сар хүртэл буюу гурван сарын хугацаанд цуглуулж Улаанбаатар хотын 2833 өрх, орон нутгийн 9065 өрхөөс мэдээлэл цуглуулжээ.

Сургууль завсардал, хоол тэжээлийн дутагдал, хүүхдийн эндэгдлийн үзүүлэлтэд эрэгтэй хүүхдийн хувь давамгайлж байна

Энэхүү судалгааг таван жил тутамд нэг удаа хийдэг ба хүүхэд, залуус, өрх айлд төрийн суурь үйлчилгээ хэрхэн хүрч буйг хардаг онцлогтой. Энэ жилийнх судалгаа нь ковидын дараа хийгдэж буйгаа онцлог бөгөөд төдийлөн огцом өөрчлөлт, буурсан үзүүлэлт харагдахгүй байгаа ч хүүхдүүдийн дунд таргалалт, өсөлтийн хоцрогдол нэмэгдсэн, хоол тэжээл буурсан, буруу хооллолт буюу чихэрлэг хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ зэрэг нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.

Судалгаагаар зохистой хооллолттой бага насны хүүхэд цөөн бүртгэгдсэн бол дийлэнх хүүхэд зохистой давтамжаар зохистой нэр төрлийн хоол иддэггүй гэх үр дүн гарчээ.  Үүнд өрхийн амьжиргааны түвшин нөлөөлж буйг НҮБ-ын Хүүхдийн сангийн Төлөвлөлт, хяалт үнэлгээний мэргэжилтэн Д.Хүрэлмаа хэлж байлаа.

Хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдах нь нэмэгджээ. Тэр дундаа хот, суурин газар цэцэрлэгт хамрагдах нь нэмэгдсэн байна. Мөн хүүхдүүдийн 98-99 хувь нь сургуульд элсдэг ч анги дэвшихийн хэрээр сургуулиасаа завсардах нь нэмэгддэг. Ялангуяа хөдөө орон нутагт хөвгүүд суурь боловсролоо эзэмшээд сургуулиасаа гарах тохиолдол гарч буй нь хэтдээ жендэрийн тэнцвэрт бус байдал бий болгох уршигтайг онцоллоо. Мөн сургууль завсардал, хоол тэжээлийн дутагдал, хүүхдийн эндэгдлийн үзүүлэлтэд эзлэх эрэгтэй хүүхдийн хувь давамгайлж буй нь анхаарал татаж байлаа.

7-14 насны хүүхдүүдийн суурь боловсролыг үнэлэхэд 60 орчим хувь байгаа нь манай боловсролын системийн үр өгөөж хангалттай түвшинд биш буйг илтгэж байна. Нэг үгээр хүүхдийг сургуульд хамруулсан ч, суурь боловсролыг нь гүйцэт өгөхгүй байна гэсэн үг.

Судалгааг авсан мэргэжилтнүүд цар тахлын дараа хүүхдүүдийн сурлагын чадвар муудсан эсэх талаар эмээж байсан ч эсрэгээрээ сайжирсан байсан нь эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролд анхаарсантай холбож болохоор юм. Тиймээс эцэг эхийн оролцоо хүүхдийн боловсрол, хөгжилд маш нөлөөтэйг эндээс харж болохоор гэв.

НҮТС-ны дотоодын зөвлөх Ч.Цогтбаяр:
Өрх гэрт өсөж буй хүүхдийн хоол тэжээл, өсөлт хөгжил, вакцинжуулалт зэргийн судалгааг хийсэн. Хүүхдүүдийн 97,6 хувь нь эхийн сүүгээр хооллосон бол 2,4 хувь нь эхийн сүү огт хэрэглээгүй байв. Хүүхдийг зохих нэр төрлийн буюу 5-аас дээш орцоор хооллож, зохих давтамжаар хооллох нь өсөлт, хөгжилд нь эерэг нөлөөтэй байдаг. Судалгаанд оролцсон нийт хүүхдийн 3 хувь тураалтай буюу хоол тэжээлийн дутагдалтай. Мөн байх ёстой өндөртөө хүрээгүй буюу давжаа хүүхдүүд 10 хувьтай байв.

Өмнөх судалгаатай харьцуулахад илүүдэл жинтэй хүүхдийн тоо нэмэгдсэн нь хөдөлгөөний дутагдал, ковидын үеийн хөл хориотой холбож тайлбарлаж болохоор юм. Таван жилийн өмнөх судалгаагаар илүүдэл жинтэй хүүхэд 10,5 хувь байсан бол энэ удаад 12,8 хувьтай байна. Харин хүнд хэлбэрийн илүүдэл жинтэй хүүхэд 2,9 хувиас 3,4 хувь болж өсжээ.

Хоол тэжээлээс гадна гэр бүлийн орчин өсөлт хөгжилтөд нөлөөтэйг. Тодруулбал, 10 хүүхэд тутмын 8 хүүхэд өөрийн төрсөн ээж, аавтайгаа хамт элэг бүтэн өсөж байгаа бол 12 орчим хувь нь зөвхөн ээжтэйгээ хамт амьдардаг бол 1,6 хувь нь аавтайгаа амьдардаг, 4,6 хувь нь эцэг эхтэйгээ амьдардаггүй гэсэн үр дүн гарчээ.

Энэхүү судалгааны хүрээнд Монгол Улсын хүүхэд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамгаалал, аж байдал, тэдний эрхийн хэрэгжилт болон эрэгтэй эмэгтэйчүүдийн ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг, бэлгийн зан үйл, ундны ус, ариун цэврийн байгууламжийн хэрэглээ, гар угаах газрын талаарх мэдээллийг цуглуулж, мэдээллийн нэгдсэн санг баяжуулах зорилготой юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан