Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнд Онцгой байдлын алба хаагчид нэгдэж, бүх нийтийг биеийн тамир, дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалан өглөөний дасгал хоёр дахь өдрөө идэвхтэй үргэлжилж байна. Тэд өглөө 07:30 цагт Сүхбаатарын талбайд цуглан бүх нийтийн дасгал хийж буй.
ОБЕГ-аас анх удаа санаачилж, бүх нийтийн хөдөлгөөнд уриалах ажлыг эхлүүлж буй. "Аврагч" спорт хорооны тамирчид, бөхчүүд болон Нийслэлийн онцгой байдлын нийт албан хаагчдаас 400 гаруй алба хаагч оролцжээ.
Өглөө бүр дасгал хөдөлгөөнөөр эрүүл мэнд, бие бялдар, тэсвэр хатуужлаа сайжруулж, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхийн зэрэгцээ нийгэмд эерэг үлгэр дууриалал үзүүлэх зорилгоор Онцгой байдлын байгууллага улсын хэмжээнд алба хаагчдын өглөөний дасгалыг хэвшүүллээ хэмээн Шадар сайд Н.Номтойбаяр өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.